Улсын баяр наадмын үе үеийн НАЙРУУЛАГЧИД

Улсын баяр наадмын үе үеийн НАЙРУУЛАГЧИД

Улсын баяр наадмын үе үеийн НАЙРУУЛАГЧИД
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ахлагчтай баг ажиллаж буй. Тэрбээр өмнө нь мэдээлэл өгөхдөө "Миний хувьд улсын баяр наадмын найруулагчаар тав дахь удаагаа ажиллах гэж байна. Өнгөрсөн хугацаанд тэгш ой тохиосон таван удаагийн улсын баяр наадмын найруулагчаар ажилласан. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн 2022 онд давхцаж тохиосон. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны сонгон шалгаруулалтад 5-6 найруулагч материалаа ирүүлснээс манай багийг дэмжсэн шийдвэр гаргасан байна" гэсэн юм.
Үндэсний их баяр наадмын нээлтийг хамгийн олон удаа буюу дөрвөн удаа Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байсан бол Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд, найруулагч Б.Баатар нар хоёр удаа найруулж байжээ.
Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсан Ардын хувьсгалын 69 жилийн ой, төрийн их баяр наадам 1990 онд анх удаа есөн хөлт тугаа залж, төрийн тэргүүн цагаан эсгийт индрээс ард түмэндээ хандан үг хэлж нээсэн түүхтэй. Тэр цагаас хойш 15 найруулагч үе үеийн наадмыг найруулжээ.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018, 2022 оны баяр наадмын найруулагчаар таван тэгш ой, дөрвөн улсын баяр наадмын найруулагчаар ажилласан. Харин Үндэсний урлагийн их театрын захирал, продюсер Г.Цоггэрэлийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Түүний дараа "Херо" Б.Баатар 2020, 2021 онд Үндэсний их баяр наадмын концертыг хоёр удаа найруулсан бол 2023 онд "Скин" энтертайментын найруулагч Б.Анар, 2024 оны наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал анх удаа ажилласан юм.

"ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЫГ 3 УДАА НАЙРУУЛСАН"

Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Тэрбээр өмнө нь 2018 оны наадмын концертын ерөнхий продюсер, 2020 оны наадмын цахим концертод уран сайхны удирдагчаар оролцсон байдаг. Мөн Төрийн хүндэтгэлийн концертыг гурван удаа найруулсан байна.

“Б.БААТАР ХОЁР УДАА УЛСЫН БАЯР  НААДМЫГ НАЙРУУЛСАН”

“Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатарын хувьд 2020, 2021 оны Улсын наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар ажиллахдаа ямар нэгэн мөнгөн төгрөг авахгүйгээр ажилласан гэдгээ хэлж байсан удаатай. Тэрбээр цар тахлын үе байсан учраас цахим наадмыг найруулж, ажилласан байдаг. Ингэхдээ Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших "XIII зуун" цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулж байв.

Б.АНАР АНХ УДАА БАЯР НААДМЫН НЭЭЛТ ХААЛТЫГ НАЙРУУЛСАН

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар ажилласан. Өнгөрсөн 2023 оны наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулсан түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажилласан байдаг.

Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй нэгэн.

Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай. Тэрбээр "Баяр наадмын агуулга нь “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон.

Мөн бид мета домог зүй гэсэн шийдэл, хийц ашигласан. Баяр наадмын нээлт Эв мөнхийн дуулал, Их хөлгөн туульс, Их Монголын заяан цаг, Гурван цагийн нүүдэл, Алтан тэвшийн хөндий, Дэлхийн Монгол гэсэн зургаан бүлэгтэй байсан. Мета домог зүй гэдэг нь цаг хугацаагаар биш, орон зайгаар аялна гэсэн үг. Мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 1600 гаруй уран бүтээлч оролцсон. Энэ жилийн наадам бол энэ жилдээ тохирсон бэлгэдэлтэй, утга зохиолдоо таарсан наадам боллоо гэж үзэж байна" гэдгийг онцолж байсан юм.

“ЭХ ДЭЛХИЙ, ЭНХ ОРШИХУЙН ЦАДИГ” АГУУЛГЫН ДОР НААДМЫН КОНЦЕРТЫГ НАЙРУУЛСАН

Өнгөрсөн 2024 оны улсын баяр наадмын найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажилласан. Наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор анх удаа мюзикл маягаар зохион байгуулахаа мэдэгдсэн. Ингэснээр байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан дэглэж олон нийтэд хүргэх талаар мэдээлж байв.

Үе үеийн наадмын найруулагчид:

  • 1990 он: Нэрт найруулагч Г.Доржсамбуу
  • 1998 он: МУАЖ А.Дашпэлжээ
  • 1999 он: МУУГЗ Ч.Найдандорж
  • 2000, 2001 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
  • 2002 он: МУУГЗ Б.Баатар
  • 2004 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2005, 2007 он: МУУГЗ Н.Болд
  • 2006 он: МУУГЗ Н.Ганхуяг
  • 2008 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2010 он МУУГЗ С.Ононбат
  • 2011 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
  • 2012 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2013, 2014 он: Төрийн соёрхолт Д.Сосорбарам
  • 2014 он: МУУГЗ Н.Болд
  • 2016, 2017, 2018 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • 2019 он: МУУГЗ Г.Цоггэрэл
  • 2020, 2021 он: Найруулагч Б.Баатар
  • 2022 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • 2023 он: Скин энтертайментын найруулагч Б.Анар
  • 2024 он: Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал
  • 2025 он: УДЭТ-ын захирал Н.Наранбаатар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 6 цагийн өмнө 66.181.189.29

Хөөрхийдөө хэмжээгээрээ л хичээдэг харагддаг!!! гэхдээ нэг л сул амттай!!! Гоё сайхан амт мэдрэхсэн!!! үнэхээр авъяасын хэмжээ нь тулчихаад байх шигээ!!!

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.185.190

Naranbaatar odoo bolii ulig bsn yumaa b** uzuul..!!Shineleg yum uzuulj chadakhgui bol b** nairuul munguu butsaaj ug…!!Baatar nairuulagch bol goyo xum uzuulekh bn bkhda..Daraa jilin naadmaar shineleg yum uzmeer bna…Nadanbaatar lav bish shuu shivshigtei yumaa!!😡

Avatar

Казино 8 цагийн өмнө 66.181.160.79

ЭНЭ ЖИЛ ХАМГИЙН МУУ БОЛЛОО.УЙЛАГНАСАН ХӨГШИН АВГАЙ НӨХӨР БАС ДУУЧИН ЖАРГАЛСАЙХАН МАШ МУУ БОЛЛОО НАРАНБААТАРАА ЖҮЖИГЧИД ДУУЧИДАД ӨГСӨН МӨНГӨӨ БУЦААЯАА

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.116.153

уянгын халил нь хэтийдсэн л юмнууд болдогдоо

Avatar

Нэргүй 2025-07-11 103.229.121.100

явж явж Hero нь дээр юм байнадоо. энэ жилийнх л лав маш уйтгартай гунигтай байсан

Avatar

Нэргүй 2025-07-11 81.9.119.176

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-11 66.181.178.11

Хамгийн мяа нь Батнайрамдал л байсан

Avatar

Нэргүй 2025-07-11 66.181.189.167

Анарынх 👍👍👍бсн

Avatar

Нэргүй 2025-07-11 66.181.179.232

сайн мэдрэмжтэй зураач нараар найруулж үзэх хжрэгтэй байгаам даа …монголын хэдэн найруулагчид сүүлийн үед дэндүү муу найруулж байгаа шүү энэ жилийн явдаг төгөлдөр хуур бол тэр чигээрээ хошин шог өрөвдмөөр циркийн үзүүлбэр байлаа

Avatar

Нэргүй 2025-07-11 103.229.122.189

Nairuulj bgaa garuud maani jaahan tolgoidoo um hiij siireg nairuulahguu bol sonirholgui bolj de. Uzehed ch uitgartai blaa

Avatar

Нэргүй 2025-07-11 103.57.93.240

Дандаа муухай байдаг даа ямар ч их шулэг уншдаг юм Хойт Солонгос шиг уяангалуулж гарах юмаа хэлбэр шийдэл муутай хэт театрчилсан нуршуу болох юмаа Театрийн найруулагчаар биш Дурслэх урлагийн уранбутээлчид шоу найруулвал дээрдэх бх

Avatar

Т1 л***р 2025-07-11 202.9.46.148

Хулгай

Avatar

Малчин 2025-07-11 202.126.91.57

Хэн нь ч адилхан өөрөөс нь өөр хэн ч ойлгохгүй хоосон чамирхсан, утгагүй юм хийдэг улс, ер нь энэ урлаг гээч юм амьдрал, бодит байдлаас хэт тасраад, согтоод солиороод алга болж байх шиг

Avatar

Нэргүй 2025-07-11 202.126.90.65

Хээро хамгиин мундаг нь бусад нь худлаа бсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж