Хятад: Нохой гаслам халуун өдрүүдийг зочид буудалд барж байна

Хятад: Нохой гаслам халуун өдрүүдийг зочид буудалд барж байна

Хятад: Нохой гаслам халуун өдрүүдийг зочид буудалд барж байна

Хятадын зүүн мужуудад тэвчихийн аргагүй халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд оюутнууд байх суух газраа олж ядан, агааржуулагчтай газар бараадаж буйг "BBC" онцолжээ.

Зүүн хойд Чанчун хотод сурдаг нэгэн оюутан ярихдаа "Бид заримдаа агааржуулагчнаас нь болоод зочид буудалд байцгаадаг. Жилд тэвчихийн аргагүй халуун хэдэн өдөр яалт ч үгүй байх юм. Зочид буудалд орно гэдэг оюутан бидний хувьд асар их зардал" гэжээ.

Оюутнууд дотуур байрандаа ихэвчлэн 4-8-уулаа хамт нэг өрөөнд байдаг. Гэвч дотуур байрны өрөөнүүд агааржуулагч байхгүй тул ид халуун үеийг давахад хэцүү байдаг аж. Зочид буудалд орох үнэтэй тусах учир мөс дүүргэсэн аягыг сэнсний өмнө тавих зэргээр оюутнууд өөрсдийгөө сэрүүцүүлдэг.

Нохой гаслам халуун өдрүүд хэмээн нэрлэгддэг энэ өдрүүд нь долдугаар сарын дунд үеэс эхэлдэг. Гэвч энэ жилийн тухайд ердийнхөөсөө эрт эхэлжээ. Сүүлийн долоо хоногт зүүн мужуудад агаарын хэм ихэвчлэн 40 давжээ.

Хэт халалтаас болж Чиндаогийн их сургуулийн дотуур байрны манаач өнгөрсөн Ням гаригт өрөөндөө нас барсан хэрэг ч гарсан байна. Түүний нас баралтын шалтгааныг хууль хяналтынхан шалгаж байна. Оюутнууд болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлснээс гадна шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал нэгэн оюутан цахим хуудсандаа ""Их сургуулийн чанар нь хичнээн барилгатай байхаас биш, сургуулийн үйл ажиллагааг чимээгүйхэн дэмждэг жирийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаас л харагддаг" гэж бичжээ.

Хятадад сүүлийн жилүүдэд жил ирэх тусам л халуун өдрүүд илүү удаан үргэлжлэх болсон. 2022 онд хэт халалтын улмаас 50 мянга гаруй хүн нас барсан аж. Мөн дараа жил нь Хятадын баруун хойд Шинжаанд 52.5 хэм хүрч, түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Хаа сайгүй агааржуулагчийн хэрэглээ ихэссэн тул эрчим хүчний эрэлт дээд хэмжээндээ тулсан байна. Тодруулбал, Хятадын эрчим хүчний хэрэглээний гуравны нэгээс илүүг агааржуулагч эзэлж байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-11 81.9.119.176

! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Хохь нь 2025-07-11 202.9.46.148

Даанч хэмжээ хязгааргүй их нүүрс түлж байж уур амьсгалын тохиргоог алдагдуулаад хаячихаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж