Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө засгийн газрын зарим гишүүнийг дуудсан зэрэг хууль бус үйлдэлтэй нь холбоотойгоор баривчлах захирамж Пүрэв гаригт /2025.07.10/ гарчээ. Мөн өдөр түүний шүүх хурлын 10 дахь сонсгол товлогдсон байсан ч баривчлагдсан Юн оролцох боломжгүй болжээ. Түүний өмгөөлөгчид сонсгол эхлэхийн өмнөхөн Юн Сук Ёл хүрэлцэн ирж чадаагүй шалтгааныг Сөүлийн төв дүүргийн шүүхэд бичгээр өгсөн байна.
Өдгөө Юн Сук Ёлыг Сөүлээс урд зүгт Уйван дахь цагдах хорих төвд хориод байна.
Юн Сук Ёл ийнхүү хоёр дахь удаагаа баривчлагдаж байна. Эхний удаад цэргийн онц байдал зарласны дараа нэгдүгээр сард түүнийг баривчилсан ч гуравдугаар сард сулласан.
Пүрэв гаригт болсон шүүх хуралд Юны өмгөөлөгчид оролцжээ. Мөн цэргийн онц байдал зарласан тэр өдрийн талаарх нарийн ширийн мэдээллийг тодруулахаар цэргийн өндөр албан тушаалтан асан хоёр хүнийг сонсголд дууджээ. Юн Сук Ёлыг бослого удирдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргүүдэд буруутгаж буй. Хэрвээ Юн буруутай нь тогтоогдвол бүх насаар хоригдох юм уу цаазын ял авч ч магадгүй.
Нэргүй 2025-07-11 81.9.119.176
!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom