НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна

НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна

НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын урилгаар өнөөдөр /2025.07.10/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой  тэргүүтэй зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочдыг НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгчдийн хамт угтан авлаа. Хоёр хотын ИТХ-ын даргын албан ёсны уулзалт Нийслэл төр захиргааны Хангарьд ордонд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр уулзалтын эхэнд Үндэсний их баяр наадмын өдрүүдээр урилгыг хүлээн авч, Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд нийслэл Улаанбаатар хотод эмэгтэй хотын дарга нарын олон улсын хурал зохион байгуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цаашид ухаалаг хот, цахим засаглал, эрчим хүчний хэмнэлттэй технологи, бизнес ба хөрөнгө оруулалт, соёлын солилцоо, оюутан, залуучуудын харилцаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломжтой гэж үзлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой Монголд урьсанд талархал илэрхийлээд, энэхүү уулзалтаар дамжуулан та бүхэнтэй санал бодлоо солилцож, хоёр хотын хамтын ажиллагааг улам бататгах боломж бий гэдэгт итгэлтэй байгааг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.180.219.55

sotsialist solongosiig ardchilsan solongos gedegyy.ardchilsan uls gsen yg.omnod solongos ni bygd nairamdah yum bizde

Avatar

Нэргүй 16 минутын өмнө 103.212.119.220

Хариу айлчлал сонин доо…

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.67

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.89.15

Манай улсын Иргэд болон Төрийн байгууллагууд Их-20 улсруу байнга зорчиж тэдний аж амьдралыг судалдаг ч эх орондоо буцаж ирээд тэр үзсэн харсанаа ,сонссон сурсанаа хэрэгжүүлж ер чадахгүй байсаар 35 жил болжээ. Монголчууд Бидний өнөөгийг аж төрж буй янз байдал нь Оюун Санаатай нь холбоотой бхдоо. Ахиц дэвшил гарахгүй л бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж