Монголын эдийн засгийн форум өнгөрөгч 8, 9-ний өдөр Төрийн ордонд болсон билээ. Форумын хүрээнд, "Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын хуралдаан-2025” форум өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд эхэллээ. Тус форумд НИТХ-ын дарга А.Баяр үг хэлж, хоёр асуудлыг онцоллоо. Тэрбээр, “Улаанбаатар хот богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгээ боловсруулсан. Хөрөнгө оруулагчдыг болон дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих нийслэлийн бодлого тогтвортой байна” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн дотоодын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудаа чадавхжуулахад анхаарч байгаагаа хэллээ. "Энэ нь ирээдүйн 30 жилд Улаанбаатар хот тогтвортой хөгжих, томоохон төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх суурь болно. Улаанбаатар хот 2040 он хүртэл авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд 10 төсөл арга хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 6, дэд бүтцийн салбарт 8 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний тулд хотын бие даасан санхүүгийн нөхцөл, чадамж өсөж байх нь чухал. 10 жилийн өмнөх хотын эдийн засгийн эргэлтийг өнөөдрийнхтэй харьцуулашгүй. Хэдэн арав дахин тэлсэн. Цаашид Улаанбаатар хот үндэстэн дамнасан түншлэгч, корпрациудын санхүүгийн төв болох боломжтой. Шинэ Улаанбаатарын төлөө эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг бүхий л салбарт бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна” гэв.












Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.67
!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom