"Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг хүсч байна"

"Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг хүсч байна"

"Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг хүсч байна"

Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито болон хатан Масако нар долдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд эзэн хаан Нарүхито, хатан Масако нар өнөөдөр /2025.07.11/ Улаанбаатар хотноо Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцож байна.

Эзэн хаан Нарүхито 2019 онд хаан ширээнд сууснаас хойш хоёр удаа л гадаадын улс оронд төрийн айлчлал хийсэн бөгөөд гурав дахь айлчлал нь Монгол болж байна. Тэрбээр 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монгол Улсад айлчилж байжээ.

Энэ удаагийн түүхэн айлчлалыг Японы "NHK", "Japan times", "Japan forward", "Nippon" зэрэг хэвлэл тоймолсноос гадна барууны "Associated Press", "ABC" гэх мэт хэвлэл ч онцолжээ.

Эзэн хаан Нарүхито айлчлалаасаа хэд хоногийн өмнө эзэн хааны ордондоо хэвлэлийн бага хурал хийж, айлчлалынхаа талаар мэдээлэл өгсөн байна. Тэрбээр ямар итгэл найдвар, хүлээлттэйгээр Монголд айлчилж буйг "Japan forward" хэвлэл нийтэлжээ.

Эзэн хаан Нарүхито: 

-Монгол Улсын Засгийн газрын урилгыг гүнээ талархан хүлээж авч байна. Энэ удаад хатан Масакотой хамт Монгол Улсад айлчлах болсондоо баяртай байна. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Тэргүүн хатагтай нарыг эзэн хааны ордонд баяртайгаар угтан авч байлаа. Морин хуурын тоглолтод хамтдаа оролцсоноосоо хойш хэд хэдэн урилга хүлээн авсан.

Энэ бол 2007 оноос хойш Монголд айлчилж буй хоёр дахь тохиолдол минь болж байна. Тухайн үед Монголын ард түмэн намайг халуун дотноор угтан авсан. Би Монголын хамгийн том баяр болох Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцсон. Тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяр намайг дагуулан явж байлаа. Үндэсний бөх, сур харваа, морин уралдаан гурав надад маш их таалагдсан.

Түүнчлэн Монголын байгаль, уламжлалт гэр сууц, адуу малтайгаа зэрэгцэн оршдог ард түмний амьдрал гээд энэ бүхэнд сэтгэл маш их хөдөлсөн билээ.

Энэ удаагийн айлчлалаар мөн наадмын нээлтийн ёслолд оролцож, тэмцээн уралдаануудыг үзнэ гэж хүлээж байна. Цаашилбал, Пржевальскийн адууны эх орон болсон Хустай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, Монголын үзэсгэлэнт байгалийн сүр жавхланг өөрийн биеэр мэдэрмээр байна. Түүнчлэн өмнөх айлчлалаас минь хойш Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг хүсч байна гэжээ.

Дээрхээс гадна эзэн хаан Нарүхито Монгол Улсад хийх айлчлалын үеэр онцгойлон сонирхож буй зарим зүйлээ онцгойлон дурдсан байна. Ингэхдээ хоёр улсын түүхэн холбоо, идэвхтэй худалдаа, байнгын харилцаа, бат бэх хамтын ажиллагаа, дайны дараах 80 жилийг онцолжээ.

Тэрбээр "Өдгөө Монгол, Япон хоёр улс хүний ​​нөөцийн хөгжил, үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг өргөн хүрээний салбарт идэвхтэй солилцоо хийж байна. Тухайлбал, 2007 онд Японд 1100 орчим монгол оюутан суралцаж байжээ. Энэ тоо сүүлийн 20 жилд дөрөв дахин нэмэгдсэнийг эзэн хаан Нарүхито онцолсон байв.

Мөн Монголоос төрсөн Хошорюү, Киришима зэрэг сүмочид одоо ч идэвхтэй барилдаж байна.

Олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсний хувьд би энэ айлчлалын үеэр Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай, Монгол дахь Японы нийгэмлэгийн гишүүд, Японтой холбоотой монголчууд зэрэг өргөн хүрээний хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцааны түүх, өнөөгийн байдлын талаар тэдний байр суурийг сонсохыг тэсэн ядан хүлээж байна" гэсэн юм.

Тэгвэл "Japan times" хэвлэл эзэн хаан Нарүхитог Монгол Коосэн технологийн коллежиор зочилсныг онцлон тэмдэглэжээ.

Тус хэвлэлд "Эзэн хаан Нарүхито Японы техникийн коллежийн жишигт нийцсэн Монгол Коосэн технологийн коллежиор зочиллоо. Монгол Коосэн технологийн коллежийг 2014 онд Япон улсын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод нээсэн юм. Японы Коосэн сургуульд суралцаж байсан монголчууд уг сургуулийг нээжээ. Тус сургууль нь таван тэнхимтэй бөгөөд инженерүүдийг бэлтгэх таван жилийн хөтөлбөрийг санал болгодог. Төгсөгчдийн 40 орчим хувийг Японд ажлын байраар хангадаг" гэсэн байв.

Эзэн хаан Нарүхито тус сургуулиар зочлохдоо сурагчдын бүтээсэн робот болон бусад төхөөрөмжүүдийг үзэж танилцсан бөгөөд тэдгээрийг сэтгэл хөдөлгөм гэж тодорхойлжээ.

Лхагва гаригийн орой эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол Улсад ажиллаж амьдарч буй найман япон иргэнтэй уулзлаа. Тэдний дунд Монголын тухай япон хэлээр сэтгүүл гаргадаг 84 настай Аяа Кон, орон нутгийн сургуулийн багш Рэйко Наканиши нар байв. Японд байгаа хүмүүстэй юу хуваалцахыг хүсч байна вэ гэж тэднээс эзэн хаан Нарүхито асуухад Аяа Кон "Би тэдэнд монгол нүүдэлчдийн энгийн бөгөөд тайван амьдралыг хуваалцмаар байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-11 202.126.91.157

Манай Монгол бүтэхгүй эээ.

Avatar

Ардчилал 2025-07-11 202.126.90.191

та нарт Япон хүнд байдаг ёс суртахуун хүмүүжил хичээл зүтгэл нэр төр байхгүй тул бишрэн шүтэх улс чинь бишээ.бусдын хааныг бүү шүт

Avatar

Нэргүй 2025-07-11 81.9.119.176

!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-11 103.229.122.118

Япон эрчүүд Ази тивдээ хамгийн том бэлэг эрхтэнтэйд тооцогддог. Тэдний б**********н нь бараг цагаан эрчүүдийнхтэй адил хэмжээтэй. Япон эрчүүдтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүд азтай юм.

Avatar

1990 оноос хойш ...... 2025-07-11 202.126.91.157

1990 оноос хойш Монголын Улс Төр, Нийгэм Оюун санаанд дорвитой Ахиц Дэвшил гарч Нийгэм нь Төлөвшөөгүй л бна доо Соорий…..

Avatar

Нэргүй 2025-07-11 66.181.190.90

Монгол Улсыг хувин хэвшил нь л өди зэрэгтэй өөрчилж шинэчилж чадсан. Гэвч Монголын төр Татварын байгуллагатайгаа хамтраад энэ өөрчлөтийг сүйтгэж байгаа

Avatar

Нэргүй 2025-07-11 202.126.90.58

ЯПОН улс ЗГ Монголын Ардчилалыг анхаасаа тууштай дэмжиж ирсэн өнөөдөр ч тэд манай улсад хамгийн зээл буцалтгүй тусламж үзүүлж байгаа жинхэнэ 3 дагч хөрш, анх удаа Монголын хандивлагч улс болсон..

Avatar

Нэргүй 2025-07-11 103.57.95.68

Надаас хэн нэгэн Монголчуудын хувьд хамгийн эрхэм гуравдагч хөрш чинь аль улс вэ гэж асуувал би эргэлзэх зүйлгүйгээр Япон гэж хариулна. Нийслэлчүүд бид одоогоос гуч гаруй жилийн тэртээ нийгмийн шилжилтийн хүнд үед хурдтай хүчтэй тав тухтай япон автобусаар зорчдог байлаа шдээ. Хөөрхөн үү хаха одоо тэгсэн юу унаж байгаа билээ шатаж дэлбэрдэг хятад басс хаха. Одоогийн хүүхдүүд япон автобус гэж мэдэхгүй л дээ. Тэдний төсөөлөлд хятад ногоон улаан хар ямбий төмрийн сэг л үдэнэ.

Avatar

😪 2025-07-11 202.9.46.148

Харамсалтай нь 2000-2012; 2016-➡️ оноос хойш эргээд шал буруу тийшээ яваад нохойн замаар орчихсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж