Баяр наадмын олон хоногийн амралтын өдрүүдэд иргэд амарч зугаалах, хөдөө орон нутгийг зорих нь эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, унаж бэртэх зэрэг осол гэмтлийн тоо өсөх хандлагатай байдаг тул иргэдийг учирч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгаар дамжин нийт 85613 иргэн тусламж үйлчилгээ авсан байна. Тэдний 35401 нь 0-18 насны хүүхэд байсан нь анхаарал татаж буй. Осол гэмтлийн шалтгааныг авч үзвэл унаж бэртсэн 37930 тохиолдол бүртгэгдсэнээс хүүхэд 15983, харин зам тээврийн осолоор 19543 тохиолдол бүртгэгдсэнээс 3532 нь хүүхэд байжээ.
Энэ нь баяр наадмын үеэр хүүхдүүдийг хараа хяналтгүй орхих, аюулгүй байдал хангагдаагүй орчинд тоглуулах нь томоохон эрсдэл дагуулж байгааг харуулж байна. Мөн 2024 онд улсын хэмжээнд нийт 27660 зам тээврийн осол бүртгэгдэж, үүнээс нийслэлд 19107, орон нутагт 8553 осол бүртгэгджээ. Эдгээр ослын улмаас нийт 528 хүн нас барсан байна. Үүнээс нийслэлд 141, орон нутагт 387 хүн нас баржээ.
Харин 2025 оны эхний хагас жилд зургадугаар сарын 25-ыг хүртэл зам тээврийн ослын тоо 12926 болж буурсан ч нас баралтын тоо 207-д хүрчээ. Үүнээс нийслэлд 53, орон нутагт 154 хүн амь насаа алдсан байна.
С.УЧРАЛ
Нэргүй 6 цагийн өмнө 81.9.119.67
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
зочин 12 цагийн өмнө 66.181.180.71
Захын хороолол явган хүний гарц ногоон гэрлээр машин дайрах том оврийн машины дуу чимээ сигнал орилж чарлах нь аюулын түвшинд хүрч настан буурал хүүхэд амарч чадахгүй арга хэмжээ авч болохгүй юу
Зочин 2025-07-10 59.153.87.54
80 тай явахгүй 100 тай давхивал нас барах хүний тоо 20 хувиар өснө
Нэргүй 2025-07-10 103.57.95.48
Хаана дайн болоод бнаа хүүхээ?! хэхэ