ОБЕГ: Есөн түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2025.07.10-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Есөн түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

ОБЕГ: Есөн түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.10/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 11 түймэр байгаа аж. Үүнээс есөн түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг бүрэн унтраахаар албаныхан ажиллаж байна.


Тодруулбал, тус аймгийн Мандал сумын "Сэртэнгийн ам", "Бугат уул", "Харгантын хушуу", "Бага харгант", "Ерөө сумын "Могойн гол", "Нугар салаа", "Асгатын ам", Хүдэр сумын "Шоргоолжны хадтай хошуу", Цагааннуур сумын "Баруун голын эх"-ийн газарт гарсан 9 ойн гал түймрийг цурамд оруулж,  Ерөө суманд гарсан хоёр түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Ойн гал түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 275 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 131 хүн, 23 автомашин, 2 мотоциклтой буюу 406  хүн, 36 автомашин, 2 мотоциклтайгаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж