Он гарснаас хойш 15 уралдаанч хүүхэд хүнд болон хөнгөн гэмтэл авчээ

Он гарснаас хойш 15 уралдаанч хүүхэд хүнд болон хөнгөн гэмтэл авчээ

Он гарснаас хойш 15 уралдаанч хүүхэд хүнд болон хөнгөн гэмтэл авчээ

 Энэ он гарснаас хойш 150 гаруй морин уралдаанд 3000 гаруй унаач хүүхэд бүртгүүлсэн байна. Улмаар 15 хүүхэд уралдааны үеэр хүнд болон хөнгөн гэмтэл авчээ.


Энэ талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр, “Үндэсний их баяр наадмын хуульд тусгагдсанаар уралдаанч хүүхдийн насыг найм ба түүнээс дээш байхаар хуульд заасан. Уяач уралдаанч хүүхдийг стандартын хувцас хэрэгслээр бүрэн хангах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, даатгалд бүрэн хамруулсан байх ёстой. Хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын байгууллага, уралдаан зохион байгуулсан комисс хариуцлага хүлээдэг.

Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн хууль, Үндэсний их баяр наадмын хууль, Хүүхэд хамгаалах эрхийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Дагаж мөрдөх хуулийг жил бүр иргэд олон нийт, Монголын морин спорт, уяачдын холбоонд мэдэгддэг. Үүнээс гадна Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас бүх хороо, суманд ажиллаж буй хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд анхаарч ажиллахыг сануулсан.

Харин хүүхэд унаж бэртсэн тохиолдолд даатгалын газраас хорин сая төгрөгийн нөхөн олговор олгодог” гэв.

Мөн өнгөрөгч 2023 онд 388 морин уралдаан улсын хэмжээнд бүртгэгдэж, 11 мянган хүүхэд уралдсан ба 464 хүүхэд мориноос унаж, хүнд болон хөнгөн гэмтэл авчээ. Мөн 2024 онд 388 уралдаан бүртгэгдэж, 11 мянган хүүхэд бүртгүүлж  200 орчим хүүхэд хүнд болон хөнгөн гэмтсэн байна.

Засгийн газрын тогтоолыг зөрчиж найман наснаас доош хүүхдийг хурдан морь унаж уралдуулсан тохиолдолд Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар зохион байгуулсан иргэн байгууллагад хариуцлага тооцно.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-10 81.9.119.67

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-10 202.126.91.210

Мэдрэмжтэй, хүүхдээ гэсэн төр засагтай байсан бол хүүхдээр уралдааны морь унуулахыг аль эрт хуулиар хориглочих байсан даа, харамсалтай, авилгач төрийн л гай юм даа

Avatar

Нэргүй 2025-07-10 103.212.118.111

Хүүхдийн насыг нэмэх, ямар уралдаанд хүүхэд унахыг зөвшөөрхийг хуульчлах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж