Линда Яккарино "Х" дэх аяллаа дуусгав

Линда Яккарино "Х" дэх аяллаа дуусгав

Линда Яккарино "Х" дэх аяллаа дуусгав

Элон Маск 2023 оны тавдугаар сард өөрийнх нь оронд "Х"-ийг удирдах хүнийг олсон гэж зарласан нь Линда Яккарино. Эргэн сануулахад, Маск "Энэ ажилд орохуйц хангалттай тэнэг хүн олдвол би дүрээ шилжүүлнэ. Гүйцэтгэх захирлын албыг зөвхөн тэнэг хүн л хүсэх байх" гэж хэлж байв.

Тэгвэл Линда Яккарино хоёр жил "Х"-ийг удирдсаны эцэст аяллаа дуусгалаа. Тэрбээр цахим хуудсандаа "Үг хэлэх эрх чөлөөг хамгаалах, компанийг шинэчлэх, платформыг бүх зүйлийг багтаасан апп болгон хувиргах үүрэг хариуцлагыг надад даатгасан Маск танд маш их талархаж байна. Дэлхийг үргэлжлүүлэн өөрчлөх үйлийг тань дэмжих болно" гэж бичжээ.

Харин Элон Маск хариуд нь Таны оруулсан хувь нэмэрт баярлалаа" гэж товчхон үг хэлсэн байна.

"Х"-ийн "Grok" чатбот хэрэглэгчдэд хариу үйлдэл үзүүлэхдээ үндэстний цөөнхийн эсрэг үзэл суртлыг шингээсэн үгс ашигласан тохиолдол гарсан. Үүнээс хойш нэг өдрийн дараа Яккарино албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгджээ. Хоёр үйл явдал хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-10 81.9.119.67

)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж