Япон: Газар хөдлөлтийн чичиргээ 1700 давжээ

Япон: Газар хөдлөлтийн чичиргээ 1700 давжээ

Япон: Газар хөдлөлтийн чичиргээ 1700 давжээ

Японы Кагошима мужийн Токара арлын гинжин хэлхээнд зургадугаар сарын 21-нээс хойш газар хөдлөлтийн чичиргээ 1700 даваад байна. Тодруулбал, Лхагва гаригийн 04:00 цагийн байдлаар 1713 удаагийн чичиргээ бүртгэгджээ.

Нөхцөл байдал тодорхойгүй, түгшүүртэй байгаа тул долдугаар сарын 4-ний өдрөөс Токара арлуудыг захирдаг засаг захиргааны нэгж болох Тошима тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн билээ. Кагошима мужийн бүрэлдэхүүнд Токара арлууд тэргүүтэй маш олон арал байдаг. Харин Тошима нь 160 км орчим үргэлжилдэг бөгөөд "Японы хамгийн урт тосгон" гэгддэг.

Тус бүс нутагт 2021, 2023 онд хэд хэдэн удаа газар хөдлөлт болсон ч энэ удаад хамгийн ойр давтамжтайгаар чичиргээ бүртгэгдэж байна. Тодруулбал, 2023 оны есдүгээр сард нэг ба түүнээс дээш шатлалын 346 чичиргээ 15 хоногийн турш үргэлжилжээ. Мөн 2021 оны арванхоёрдугаар сард 26 өдрийн турш 308 чичиргээ мэдрэгдэж байв.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.67

Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.168.34.3

Хаан гуай ч цагаа тулбал амиа л боддогыг бид харж бшд.

Avatar

Бадарч тахар 2025-07-10 66.181.185.185

Амьд байх бөталгаагүй улс ! ямар сайндаа эзэн хаан нь зугтаад Монголд ирэх вэ дэ !

Avatar

Т1 cow 2025-07-10 202.9.47.45

Битгий үхэр мал шиг тэнэгээ гайхуулж бай, тэнэг хүн дуугай суух нь буурьтай харагддаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж