ХББОСЯ-ны эрхмүүд төрийн дээд цол, одон, медаль хүртлээ

ХББОСЯ-ны эрхмүүд төрийн дээд цол, одон, медаль хүртлээ

ХББОСЯ-ны эрхмүүд төрийн дээд цол, одон, медаль хүртлээ

ХББОСЯ-НЫ САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ШИНЖЭЭЧ Д.БАТБААТАР ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээж байгаа билээ.

Тэгвэл баяр наадмын босгон дээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны салбарын хяналтын газрын шинжээч Д.Батбаатар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Түүнд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

ХББОСЯ-НЫ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТЗОРИГ ЗГ-ЫН "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-ӨӨР ШАГНУУЛЛАА

Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар салбарын албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас шалгаруулж Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл", цомоор шагнадаг уламжлалтай.

Тэгвэл баяр наадмын босгон дээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"-ийг өнөөдөр /2025.07.09/ Ерөнхий сайд Г.Занданшатараас гардаж авав. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн та бүгдэд халуун баяр хүргэе. Төр улс, Монгол Эх орныхоо төлөө хийж бүтээсэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашдын ажил, үйлст тань  амжилт хүсье”  гэв.

Түүнд баяр хүргэж, ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе.

ХББОСЯ-НЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН  ГАЗРЫН  ШИНЖЭЭЧ Д.ГЭРЭЛМАА “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээж байгаа билээ.

Тэгвэл баяр наадмын босгон дээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын  газрын  шинжээч Д.Гэрэлмаа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Түүнд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-09 81.9.119.15

! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж