УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.07.09/ "Алт-3" аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 53 УИХ-ын гишүүн дэмжлээ. "Алт -3" аяныг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлагдаснаар тусгай хамгаалалтад байгаа тодорхой нэр бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шуурхай УИХ-д оруулж ирэхийг шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт даалгажээ.
Алт хөрвөх, хувьсах, юм юманд хэрэглэгдэх хамгийн өндөр үнэлгээтэй гол металл байсаар ч ирсэн, байх ч учраас хэлбэлзэл ямагт байх нь мэдээж. Уул уурхайгаас хараат эдийн засагтай хөгжиж буй манай оронд ч алтны зах зээл дээрх байр сууриа тэлэх нь өнөөдөр хамгаас чухал. Үүний тулд олборлолтыг тэлэх нэг номер. Тэгэхээр өнөө яриад байгаа “Алт 3” хөтөлбөрөө эрчимжүүлэх шаардлагатай.
“Алт 3” хөтөлбөрийн тухайд УИХ-аас өмнө гаргаж байсан тогтоолуудын хүрээнд Засгийн газраас тогтоол гарсан. Хоёр чиглэлээр. Монгол Улсад үндсэн ордын таван том лиценз бий. Товчхондоо тонн тонноор хэмжигдэх алтны нөөцтэй тавхан газар байгаа. Юуны түрүүнд эдгээрийг эргэлтэд оруулах. Нөхөн сэргээлтийг сайн хийж, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр. Өмнө нь нөхөн сэргээлтийн ТЭЗҮ-гийн 50 хувьд нь барьцаа авч оруулдаг байсан бол одоо 100 хувь болгож, татвар, АМНАТ-ын хөнгөлөлт үзүүлэхгүйгээр алтыг эргэлтэд оруулахыг зорьж буй. Сангийн яамнаас мэдээлснээр тус хөтөлбөрийн хэрэгжилт процессын хувьд зогссон зүйлгүйг хэлсэн. Гэхдээ эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага их байгаа юм.
Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрийн 14 нь өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа бөгөөд 228.7 тонн нөөц бүхий 68 орд ямар нэг хуулийн хориглолт байхгүй хэр нь эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа юм.
Мөн нийт 80.1 тонн нөөц бүхий 13 алтны үндсэн орд улсын тусгай хамгаалалттай газар нутагт, үлдсэн орд болон нөөц нь бусад төрлийн хориглосон, хязгаарласан талбайд хамаарч байна.
Монгол Улс алтны экспортныхоо 98 орчим хувийг Швейцар гэдэг ганцхан улс руу нийлүүлдэг. Тиймээс нөөц болон нийлүүлэгчээ нэмэгдүүлж чадвал бидэнд олон боломж нэмэгдэх нь гарцаагүй. Засгийн газраас алтны олборлолтыг нэмэгдүүлж, алт болон гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх тал дээр чухал дэмжлэг болох Алт-3 аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын зах зээл дээр үнэ өссөн цаг үеийг ашиглаж, алтны олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн хүрээнд олборлолтыг дэмжих бодлогын зохицуулалтуудыг хийснээр эдийн засаг сэргэнэ.
Эргэн сануулбал, Засгийн газар өмнө нь 1992-2000 онд “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг, 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байв. Одоо хэрэгжиж байгаа “Алт-3” хөтөлбөр нь алтны олборлолтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготой.
Нэргүй 2025-07-09 66.181.184.184
Алт ухахгүй Монголчууд бид амьдарч чадна
Нэргүй 2025-07-09 103.57.93.197
За гуцаа. Өөр юугаараа амьдардагийн бүгд адилхан өлөн новшнууд болчихоод байж
Нэргүй 2025-07-09 81.9.119.15
!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-09 202.9.40.97
Алт ухахгүй шүү гол усаар алт угааж гол усыг ширгээж гаг гачиг болж бн алт ухаж байгаль сүйрүүлвэл эргүүлж ялыг чин нэиж үүрлүүлнээ шдэ
Зочин: 2025-07-09 66.181.179.26
Маш их эсэргүүцэлтэй тулна.Хэнтийд иргэд олон жил эсэргүүцэж байж зогсоосон нэг ордыг ашиглах юм яригдана лээ.Уул уурхайтай холбоотой байсан сайд Дамдиннямыг хүмүүс хардаад байгаа юм. Сайд болох гээд зүтгээд байсан чинь ийм учиртай байж гээд л хүмүүс түүнийг муу хэлээд байх юм.
Үхээрүүүд юм даа... 2025-07-09 202.70.38.18
За, Ноён уул гэх мэт түүхийн дурсгалт өвөг дээдсийн алтан шарилыг хадгалсан газрууд, байгалын унаган төрхөө хадгалсан тусгай хамгаалалттай газрууд хэдэн хувалзнуудын шуналаас болж сүйдэж байхгүй болох нь дээ. Хар үхээрүүд…
Нэргүй 2025-07-09 66.181.160.121
За тэр Ноён уулыг чинь нинжа нар зүгээр л хавтгай ухаж байгаа Очоод үзээрэй
Нэргүй 2025-07-09 66.181.160.90
Алтан дээрээ сандайлж суусаар байгаад төд удалгүй үхэх хувь тавилантай хувхай гуйлгчин минь бүгдийг нь ухаж гаргаад нөхөн сэргээлтийг нь 100 хувь хийгээд алтыг нь зарж ашигийг нь хүртэж түүхийн дурсгалуудыг үзмээр байна судалмаар бна түүхээ мэдмээр байна эргүү гуйлгчин минь мөнх юм гэж хаана ч байхгүй хэзээ ч магадгүй /маргааш ч байж магадгүй / нэг томхон солир буухад бүх юм үнсэн товрог ацны чинь алтан шарил