Улаанбаатарт бага зэргийн бороо орно, 24 хэм дулаан

Улаанбаатарт бага зэргийн бороо орно, 24 хэм дулаан

Улаанбаатарт бага зэргийн бороо орно, 24 хэм дулаан

Ньюс агентлаг 2025 оны долдугаар сарын 10-ны 20:00 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна 


Улаанбаатар хот орчмоор, үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14+16 градус, өдөртөө +22+24 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд: Баяр наадмын өдрүүдэд буюу 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11+16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +26+31 градус, бусад нутгаар +22+27 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-10 81.9.119.67

)))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж