ОХУ-ын Пермь хотын П.И.Чайковскийн нэрэмжит Дуурь, бүжгийн театр, ОХУ-ын Екатеринбург /Свердловск/ хотын Уралын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Т. Энхбат Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо. Дуурийн дуучин Гавьяат жүжигчин Т. Энхбат нь 2009-2014 онд ОХУ-ын Санк-Петербург хотын Н.Римский-Корсаковын Консерваторыг Хөгжмийн театрын дуурийн дуучин мэргэжлээр төгсөөд 2014 оноос Аспирантурт сурч байх хугацаанаас эхлэн Санк-Петербург хотын Марийнскийн театрын Залуу дуурийн дуучдын академи, 2017 -2019 онд Марийнскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаад Пермь хотын Дуурийн театрт 2019 онд уригдан өнөөг хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байна.
Мөн тэрбээр 2022 оноос Уралын дуурь бүжгийн эрдмийн театрт урилгаар дуулж, 2024 оноос тус театрын үндсэн гоцлол дуучнаар давхар ажиллаж байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын бусад хотуудын театруудад жүжиг болон концерт, тоглолтуудад тогтмол уригдан ажилладаг. Шинэхэн Гавьяат жүжигчин Т.Энхбат нь ОХУ болон Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн Монгол Улсын шилдэг баритонуудын нэг бөгөөд гэргий Соёлын тэргүүний ажилтан С.Батчимэг ОХУ-н Уралын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж, чимээгүйхэн хөдөлмөрлөн, эх орныхоо нэрийг алдаршуулан яваа залуу гэр бүл юм.
Уран бүтээл П.И Чайковский “Евгений Онегин” Ж.Верди “Набукко” Ж.Верди “Бал Маскарад” Ж.Пуччини “Тоска” Н. Римский-Корсаков “Царская невеста” А.Бородин “Князь Игорь“ В.А.Моцарт “Дон Жуан” И.Ф. Стравинский “Похождения повесы» Р.Вагнер “Летучий Голландец” Ж.Бизе “Кармен” зэрэг Оросын болон Дэлхийн сонгодог дууриудад гол дүрийг бүтээж яваа уран бүтээлч.
Ц 2025-07-09 111.97.247.164
Аав нь нөгөө уртын дуучин Түвшинжаргал ш дээ. Нөгөө Чимэдцэеэ дуучинтай хөрөнгө булаацалдаад байсан.
Нэргүй 2025-07-09 103.57.94.120
гадны том театрт дуулдаг гэж байна мал уудаа.тэр чинь дэлхийн тайз.монгол дуучин гэж л явна шдээ.
Тэнэг 2025-07-09 103.229.122.25
сонсоочгүй с** гавьяат шаачих юмаа
Нэргүй 2025-07-09 81.9.119.15
!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-09 66.181.184.246
ЭНЭ ХҮН ЧИНЬ ОРОСЫН ДУУЧИН ЮМ БИШ ҮҮ. ОРОСЫНХОО ГАВЬЯАТЫГ АВДАГ БАЙЖ ДЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТАНИХГҮЙ ЮМ БАЙНА.
Нэргүй 2025-07-09 66.181.180.217
Хүн бай
Нэргүй 2025-07-09 79.127.164.5
нээрээ л оросын дуучин байна даа, монгол улсын өмнө байгуулсан гавьяа алга даа
Зочин 2025-07-09 103.229.121.185
Хэн ч танихгүй, юу хийж бүтээсэн нь тодорхойгүй баагийнууд л гавьяат аваад байх, төр засаг энэ янз бүрийн цол хэргэм, одон тэмдэгийг тараахдаа жоохон цензуртэй, бодолтой баймаар л санагдах
Нэргүй 2025-07-09 66.181.180.217
Дуурийнхантай хэн ч барьцах аргагүй
Нэргүй 2025-07-09 59.153.114.161
манай хорооны авгайд гавъяат өг