АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Путинд хандан “Хэрвээ ОХУ-аас Украинд халдах юм бол би Москваг бөмбөгдөнө” гэж хэлж байжээ. Тэрбээр үүнийгээ өнгөрсөн жил нэгэн арга хэмжээний үеэр бусдад сонирхуулан ярьсан нь аудио бичлэгээр батлагдсан байна. Тодруулбал, Трамп хэлэхдээ “Хэрвээ чи Украинд халдвал би Москваг бөмбөгдөнө гэж Путинд хэлсэн. Өөр сонголтгүй гэж хэлсэн. Путин надад итгэхгүй байна гэж хариулсан. Гэсэн ч тэр 10 хувьтай итгэж л байгаа” гэж Трамп ярьжээ.
Дараа нь тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинд ч ижил төрлийн анхааруулга хэлсэн гэжээ. Тодруулбал, Хятадаас Тайваньд довтолбол АНУ Бээжинг бөмбөгдөнө гэсэн байна. “Ши Жиньпин намайг галзуу гэж бодсон байх. Бидний дунд өмнө нь ямар ч асуудал байгаагүй” гэж Трамп ярьжээ.
Хэрвээ би Жо Байдены оронд ерөнхийлөгч байсан бол Украин, Газын зурваст дайн гарахгүй байсан гэж Трамп хэлдэг. Гэвч түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш эдгээр дайн намжаагүй үргэлжилсээр л байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ