Монголын хип хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг “Icetop” хамтлагийн Америкийн алдарт “Old School” хип хоп хамтлаг “Onyx”-той хамтарсан "Шүтээн минь" тоглолтын талаар өнөөдөр /2025.07.09/ мэдээлэл хийлээ. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 8-ны өдөр болох ба жинхэнэ хэмнэл, шүүлтүүргүй “rhymes”, эрч хүч, гудамжны хип хоп соёлын уур амьсгал эндээс мэдрэх боломжтой. "Аавуудын өдөр"-ийг тохиолдуулан хийж буй уг тоглолт нь хип хоп сонирхогчдын хүсэн хүлээсэн тоглолт байх юм. Бүтэн зургаан цагийн турш үргэлжлэх цэвэр хип хоп хэмнэл нь “Энэ миний хайр”-аар уянгалж, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлэх уран бүтээлүүдээр үргэлжилнэ.
Мөн хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ агсанд зориулан Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуунтай хамтран цоо шинэ уран бүтээл хийснээ тэд онцоллоо. Хамтлагийн шинэ дуунууд наадмын дараачаас цацагдаж эхэлнэ.
Түүнчлэн тоглолтын үеэр талийгаач Б.Оргил-Эрдэнэ, Э.Хатанбаатар нарын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хиймэл оюун ухаан ашиглан шүтэн бишрэгчидтэй нь уулзуулах юм байна. Энэ үдэш хип хоп урлагийг Монголд нутагшуулсан анхдагчдад хүндэтгэл үзүүлэх болно.
“Icetop” хамтлагийн гишүүн С.Чулуунбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Бидний бага наснаасаа сонссон, даган дуурайж, дуунд нь дурлаж сонсож ирсэн ‘Onyx’ хамтлаг Америкаас ирж байгаа. Мөн бидэнтэй хамт байдаг дүү нар, найзууд тоглолтод оролцох болно. Найруулагчаар ‘Skin’ энтертайнментын Б.Анар ажиллаж байгаа. Бид энэ удаагийн тоглолтоо урт хугацаанд бэлдэж байгаа учраас маш сайн болно гэж бодож байна. Төлөвлөсөн бүх дуугаа тоглолтын цагтаа багтааж дуулахаар хичээнэ. Тиймээс тоглолт цагтаа эхэлнэ. Бид хуучны хит дуунуудаасаа дуулна. Чадварлаг амьд хөгжмийн хамтлагтай хамтран "Уйлах эрхгүй хайр" гэх мэт зарим хитээ дуулна. Өмнөх уран бүтээлүүдээсээ шигшиж сонгосон 25 дуу дуулахаар байгаа. Харин шинэ уран бүтээлүүдээ наадмын дараа цацна" гэлээ.
Нэргүй 2025-07-09 81.9.119.15
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
t 2025-07-09 147.161.160.97
Icetop iin duunuud neeh rhyme saad baih yumgui dee.
Нэргүй 2025-07-09 103.212.116.254
за одоо болноо больж үз