Итгэхэд бэрх азтай хүмүүсийн түүх

Итгэхэд бэрх азтай хүмүүсийн түүх

Итгэхэд бэрх азтай хүмүүсийн түүх

Математик стратеги, этгээд сэтгэлгээ, аз хийморь болон бусад хүчин зүйлсийн тусламжтай хүмүүс их хэмжээний мөнгө хожсон түүх бий. Үүнтэй холбогдуулан спортын тэмцээн, тоглолтын үр дүнг оновчтой тааж, амьдралаа өөрчилж чадсан азтай таван хүний тухай хүргэе.


АКУМУЛЯТОРЫН ХААН

Дээвэр засдаг Мик Гиббс гэх британи эр хөлбөмбөгт төдийлөн дуртай биш, багуудын мэдээ, тоглолтын үр дүнг ч тоож сонирхдоггүй байжээ. Гэсэн ч азаа үзэх дуртай тул жижиг хэмжээний бооцоо тавих нь түүнд таалагддаг байв. Гэхдээ түүний аз яг л үлгэрийн гэмээр байв.

1999 онд Мик Гиббс есөн хөлбөмбөгийн тоглолтын үр дүнг тааж, ердөө 2.50 фунтээр бооцоо тавьсан. Нийт магадлал нь 62,800 байсан нь бараг боломжгүй гэдгийг илтгэнэ. Гэвч итгэмээргүй зүйл болсон. Түүний бүх есөн таамаг нь зөв таарч, тэрээр 157,000 фунт хожжээ.

Ингээд зогссонгүй. 2001 онд Мик 15 тоглолтыг зөв тааж, 1,600,000 магадлалтай бооцоогоор 500,000 фунт хожсон юм. Гэхдээ тэр яагаад өмнөх шигээ 2.50 фунт биш, харин ердөө 0.30 фунтээр бооцоо тавьсан юм бол?

МАТЕМАТИКЧИД

Тони Блүүм ба Мэтью Бенхэм нар нэр хүндтэй их сургуулиудыг төгссөн бөгөөд шинжлэх ухааныг өөрсдийн гол зэвсэг болгосон хүмүүс. Тэдний байгууллагууд спортын магадлал тооцох математик загварчлал болон багуудын нарийвчилсан судалгаанд тулгуурлан жил бүр хэдэн зуун сая еврогийн ашиг олдог. Үүний ачаар Тони Блүүм, Мэтью Бенхэм нар Премьер лигийн клуб болох Брайтон болон Брентфордыг эзэмших боломжтой болжээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨН СОВИН

2015 оны 12-р сард Тайла Полиа Бостоны хүйтэн өвлөөс зугтаж, хэдхэн сарын хугацаатай Лас Вегаст нүүж иржээ. Тухайн үедээ энэ хот түүнд ямар их аз авчрахыг төсөөлөө ч үгүй байв. Тайла NFL-ийн 15 тоглолтын үр дүнг тааж, ердөө 5 ам.долларын бооцоо тавьсан. Харин үр дүн нь гайхалтай. Тэрбээр бүх 15 тоглолтын үр дүнг зөв тааж, 105,000 ам.доллар хожжээ. Хоёр чухал зүйл энэ явдлыг маш онцгой болгодог. Нэгдүгээрт, энэ нь Тайлагийн дөнгөж хоёр дахь бооцоо байсан. Хоёрдугаарт, тэрбээр нэг тоглолтын үр дүнг санамсаргүй байдлаар буруу сонгож, дараа нь санамсаргүйгээр зөв болгож сольсон байв.

ГАЙХАМШИГ БА АШИГ

21-р зууны хөлбөмбөгийн хамгийн том шуугиан бол 2016 онд Лестер Сити клуб Премьер лигийн аварга болж, дэлхий нийтийг гайхшруулсан явдал байв. Хэдхэн сарын өмнө бараг доод лиг рүү унах шахсан Лестерийн аварга болох магадлал 5000:1 гэж тооцогдож байсан. Гэсэн ч дэлхий даяар хэдэн зуун хүн тэднийг аварга болно гэж итгэж, үнэхээр их мөнгө хожсон. Гэхдээ бүгд хүлээж чадаагүй. Зарим нь "cash out" хийж, түрүүлж мөнгөө бага хэмжээгээр авчээ. Харин хамгийн тэвчээртэй хүмүүс ихийг хожсон. Зарим нь бүр 200,000 фунт хожсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y 2025-07-09 50.169.138.78

N

Avatar

Нэргүй 2025-07-09 81.9.119.15

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

з 2025-07-09 202.9.46.120

юун сүртэй мэдээ вэ сая доллар хожсон юм уу. манайхан хэдэн их наядаар нь идээд байгааг юу гэх вэ

Avatar

Нэргүй 2025-07-09 202.126.90.57

ОСОЛДСОН ОНГОЦНООС ХОЁР Ч УДАА ХОЦОРЧ ЭСЭН МЭНД ҮЛДСЭН ХОВД АЙМГИЙН ТЕАТРЫН УРАН САЙХНЫ УДИРДААЧ ЯАСАЙ ГУАЙГ ХОВОРХОН АЗТАЙД ТООЦОХОД БОЛНО ДОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж