Техас мужийн үерээр амиа алдагсдын тоо Мягмар гаригийн байдлаар /2025.07.08/ 100 давжээ. Сураггүй болсон хүмүүсийг амьд мэнд гэх итгэл найдвар алдагдаж эхэлсэн ч эрлийн багийнхан ажилласаар байна. Амиа алдагсдын дийлэнх нь буюу 87 хүн Керр мужид байна. Тэдний 56 нь насанд хүрсэн хүн, 30 нь хүүхэд. Мужийн амбан захирагч Грег Эбботтын мэдээлснээр дор хаяж 161 хүн сураггүй болсон хэвээр байна.
Үүний зэрэгцээ олон хүний амийг авч одсон гамшигийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуудал яригдаж буй. Үндэсний цаг уурын алба "Амь насанд аюултай үерийн тухай" сэрэмжлүүлгийн долдугаар сарын 4-ний өдрийн 01:14 цагт хүргэсэн гэх боловч бодит байдал дээр үүрийн 04:00 цагаас хойшоо л үерийн талаар мэдсэн гэж цагдаагийн шериф мэдээлжээ.
Мягмар гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр үерийн буруутныг олох гэж дайрахаас илүү хохирогчдыг олох нь нэн тэргүүний зорилт гэсэн байр суурийг албаныхан илэрхийлсэн байна. Сэтгүүлчид үерээс урьдчилан сэргийлэх дохиоллын системийн талаар асуусан ч албаныхан хариулахаас зайлсхийжээ.
5 hills 2025-07-09 202.9.47.40
Буруутан нь хэмжээ хязгаарүй их нүүрс түлж дэлхийн уур амьсгалын тохиргоог алдагдуулсан улаантан БНХАУ.
zochin 2025-07-09 76.130.42.82
Manaihan bol ogtsor geed l orilno doo,Soeltoi oron uur handlagatai.hamgiin chuhal ni humuusee erj oloh.baigaliin gamshig diildehgui.
Нэргүй 2025-07-09 81.9.119.15
)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom