"Намрын чуулганд АН сөрөг хүчний байр сууринаас оролцоно"

"Намрын чуулганд АН сөрөг хүчний байр сууринаас оролцоно"

"Намрын чуулганд АН сөрөг хүчний байр сууринаас оролцоно"

УИХ дахь АН-ын бүлгээс 2025 оны хаврын чуулганд ажилсан нэг жилийн ажлыг тайлан мэдээллийг танилцууллаа.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Хаврын чуулганы үеэр Ардчилсан нам 21 удаа хуралдан, 62 асуудлыг авч хэлэлцсэн. Ардчилсан намын бүлгийн гишүүд 20 хуулийн төсөл дээр ажиллаж, 14 хууль өргөн барьж, таван хуулийг бүлгийн гишүүд батлуулсан байна. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хуулийн төслүүд гэж хэлж болно.

Өнгөрсөн хугацаанд УИХ-аас долоон удаа түр хороо байгуулсан. УИХ-ын түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголыг  эрх баригчид өөрсдөө даргалсан. Тиймээс долоон удаагийн нээлттэй сонсгол үр дүнгүй болсон. Сонсголыг үр дүнтэй болгох үүднээс цөөнхөөс даргалах чиг үүргийг хяналт шалгалтын тухай хуульд тусгаж өглөө. Энэ хууль ирэх намрын чуулганаар хэрэгжиж эхлэх болно. Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний байр суурь дээрээ эргэн ирж, Хамтарсан засгийн газраас гарсан.

Нийгмийн даатгалын багц хуулийг батлах боломж гарч ирсэнгүй.  Эрх баригч олонх өөр байр суурьтай байсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан хуулийг хэлэлцсэнгүй. УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн өргөн барьсан Хүн амын орлогын албан татварыг бууруулах хуулийн төслийг мөн хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй. О.Амгаланбаатар гишүүний санаачилсан засаг захиргааны нутаг дэвсгэрийн хуулийн төсөл Засгийн газраас санал авах явц дээрээ ирсэн. АН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан хууль бүр ард иргэн болон бизнес эрхлэгчдийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөний талд байгаа. Төрд төвлөрсөн эрх мэдлийг задлах талд Ардчилсан нам  ажиллаж байгаа. Ирэх намрын чуулганаар Ардчилсан нам сөрөг хүчний байр суурь дээрээ байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд УИХ-д нэг нам хэт олонх байсан учраас параламентын хяналт ардчилал алдагдах талруу орсон. УИХ бол ард түмний төлөөлөл, иргэдийн  эрх ашиг сонирхлын төлөө хууль тогтоохоос гадна, санаа бодлоо нэгтгэж, байр суурь зөрүүтэй бол мэтгэлцээний зарчмаар ярилцдаг байх ёстой.  Парламентад мэтгэлцээний зарчим оруулах томоохон өөрчлөлт гарсан. Эрх баригч намын дарга өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ УИХ-д тайлагнадаг явдлыг эцэслэсэн.  УИХ гишүүд Ерөнхий сайдаас хүссэн асуултаа асуун хариу тайлбар өгдөг дэг бий болгосон.  Мөн парламентад худал ярих, мэдээлэл нуух боломжгүй болсон.  Парламентыг хуурах гэж оролдсон, санаатайгаар мэдээллийг нуун дарагдуулсан бол хариуцлага тооцох шинэ тогтолцоотой болсон. УИХ-ын чуулган дээр мэдээлэл танилцуулж буй албан тушаалтнууд  хариуцлагатай байх цаг ирлээ. УИХ цаашдаа хүний эрх хуулийн засаглал талаас хяналт шалгалт хийж хуулийн биелэлтийг хяналт тавьдаг дэд хороотой болно.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Одоогоос 35 жилийн өмнөх цагаан морин жилийн ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө авчирсан. Хүний эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Үндсэн хуулийг баталсан явдал гол үр дүн, ялалт.  Ардчилсан үндсэн хуулийн гол зарчим парламентын засаглал. Тиймээс парламент нь парламент шиг байх ёстой. Үүний тулд УИХ дахь хяналт тэнцлийг хангаж, УИХ-ын танхимыг мэтгэлцээний танхим болгох суурь өөрчлөлтийг хаврын чуулганаар хийж чадсан.  Ардчилсан хувьсгалын ололт амжилтыг баталгаажуулж, Үндсэний их баяр наадмын тухай хуульд ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тэмдэглэх асуудлыг суулгаж өглөө.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн нийгмийн даатгалын шимэтгэлийг бууруулах  хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцэж байх хугацаанд завсарлага авч, өмнөх Засгийн газраас  Нийгмийн даатгалын шимэтгэлтэй холбоотой багц хуулийг өргөн барина гэх шалтгаанаар зогсоосон. Хамтарсан Засгийн газар тус хуулийг УИХ д оруулахгүй өнжүүлсэн. Б.Пүрэвдорж нарын гишүүд Нэмэгдсэн өртөгийн албан татварыг таван хувиар буулгах хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг мөн л Засгийн газраас татаж болиулсан.  Засгийн газар багц хууль өргөн барьсан учир нэгтгэн хэрэгжүүлье гэсэн ч хэрэгжээгүй. Олонхын бүлэг ойлголцож чадаагүй учраас Ардчилсан намын өргөн барьсан, олон нийтийн хүлээлт дагуулсан хуулийн төслүүдийг энэ мэтээр зогсоосон.

А.ТАМИР

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-09 202.126.91.154

МАН ын ү****ц тэжээвэр троллууд мөн ч байна даа, 5 жилийн дараа цөөрөх болов уу

Avatar

📢 2025-07-09 202.9.47.40

⚔🩸

Avatar

Нэргүй 2025-07-09 75.157.14.84

ЭНэ Цогтгэрэл гэж нэг тарвага шиг эр мөн ч их гай болох юм даа өөр олигтой хүн алга уу АН-д

Avatar

zochin 2025-07-09 76.130.42.82

Dandaa ajil d sadaa bologsod,guih nohoid guihgui nohoi saad boldog

Avatar

Нэргүй 2025-07-09 81.9.119.15

))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-09 66.181.187.12

ОППОЗИЦ ХҮЧИН ГЭЖ ХЭРЭГЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ. СӨРӨГ ГЭЖ БУРУУ ОРЧУУЛГА ЮМАА. АРДЧИЛЛЫН НЭР АШИГЛАСАН ТАНХАЙЧУУД СӨРГӨЛДӨХ ГЭЖ ЗОРИУДААР ХЭВШҮҮЛЖ ЗУУН ХУВЬ х****л ХЭРҮҮЛ ХИЙЖ ЗОРИГООС ХОЙШ ХЭТ БАРУУНЫ ХАРГИС БҮЛЭГЛЭЛ БОЛЖ ТӨЛӨВШСӨН. ӨМНӨХ ЗГ-ЫН ҮЕД АН СӨРГӨЛДСӨӨР БАЙГААД УНАГАСАН ДАА. МУУХАЙ АМЬТАД

Avatar

Нэргүй 2025-07-09 103.168.34.202

Угийн л хэрүүлч голдуу хийсэн юмгүй хүмүүсдээ

Avatar

Эерэг хүчин 2025-07-09 202.9.47.40

Эерэг хүчин болж данхын үед 9 сар амаа үдэж явснаа хашрав уу. Баярмаа Лодой 2 л сөрөг хүчин хийсэн дээ хөөрхийс.

Avatar

ЗОЧИН 2025-07-09 192.82.64.167

1990 ОНЫ ХУВЬСГАЛ НЬ ЗӨВХӨН ЭХЭН ҮЕДЭЭ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ БАЙСАН. ХАРИН СҮҮ РҮҮГЭЭ ХӨРӨНГӨТНИЙ ХУВЬСГАЛ БОЛЧИХСОН. ЭНЭ ТАЛААР АРДЧИЛАЛЫН АЛТАН ХАРААЦАЙ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСАН ӨӨРӨӨ ХЭЛЭЭД АЛТАН АМИА АЛДСАН. АРДЧИЛАЛЫН НӨХДҮҮД ЗОРИГООС БУСАД НЬ ОДОО БҮГД ФЕОДАЛУУД БОЛСОН. ҮҮНИЙГ ЗӨРӨӨД АХИАД ХУВСГАЛ ХИЙЕ ДЭЭ ГЭСЭН ЗОРИГИЙГОО ЦААШ ХАРУУЛААД ОДОО ӨӨРСДӨӨ БАЯЖААД ЗАРИМ НЬ ГАДААД ДҮРВЭН ГАРААД АМАРСАЙХАНДАА ЖАРГШАЖ БАЙНА ДАА.

Avatar

Нэргүй 2025-07-09 103.212.117.105

Энэ амьтад сөрөг хүчин гэж юу байдаг, юу хийх ёстойг гадарладаг болов уу? Зүгээр л сөрж, хэрүүл хийхийг сөрөг хүчний үүрэг гэж зарим нь боддог нь харагдаж байгаа. Харж л байя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж