Шейх Хасина жагсагчдын эсрэг үхлийн зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ

Шейх Хасина жагсагчдын эсрэг үхлийн зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ

Шейх Хасина жагсагчдын эсрэг үхлийн зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ

Бангладеш улсад өнгөрсөн жил оюутнуудын тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаал гарах үед жагсагчдын эсрэг үхлийн аюултай зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг ерөнхий сайд Шейх Хасина өгсөн нь тогтоогджээ. Түүний утасны дуудлагын бичлэг задарсан нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн тусгай шүүхэд чухал нотлох баримт болж байна. НҮБ-ын мэдээлснээр тухайн үед эмх замбараагүй байдлын улмаас 1400 орчим хүн нас баржээ.

Гэвч Энэтхэг рүү дүрвэсэн Шейх Хасина түүнд тулгасан бүх буруутгалыг няцааж байна.

1971 оны тусгаар тогтнолын дайнд оролцсон хүмүүсийн төрөл төрөгсдөд төрийн албаны ажлын байрны квот олгохыг эсэргүүцэн уг жагсаал анх эхэлж байжээ. Улмаар 15 жил төрийн эрх барьсан Хасинаг түлхэн унагасан олон нийтийн хөдөлгөөн болж хувирсан юм.

Шейх Хасина уг тушаалаа өнгөрсөн оны долдугаар сарын 18-нд өгсөн байдаг. Дуудлагын дараах хэдэн өдрийн турш цэргийн зориулалттай винтовуудыг нийслэл хотын хаа сайгүй байршуулж, ашиглажээ.

Эсэргүүцлийн жагсаалаас хойш Шейх Хасинагийн утасны дуудлага гэх олон тооны бичлэг задарсан. Гэвч тэдгээрийн ихэнх нь албан ёсоор нотлогдож батлагдаагүй байна. Долдугаар сарын 18-ны дуудлагын тухайд дуу хоолойг засварлаж, өөрчилсөн байх магадлал маш бага гэдгийг шүүх эмнэлэг тогтоожээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-09 103.168.34.3

2008 1/7 нд Санжын шар сэмжчин буудах тушаал өгсөн.

Avatar

yrbagchid 2025-07-09 50.169.138.78

s*****g + kkkk ; ?

Avatar

yrbagchi$ 2025-07-09 50.169.138.78

SHNAADAGU+kkkk: ?

Avatar

Нэргүй 2025-07-09 124.194.21.116

Дорж хандын хадам эх хахахахаха

Avatar

Нэргүй 2025-07-09 81.9.119.15

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-09 202.9.47.40

Ядуу зүдүү 154 сая гэмгүй хүнтэй мөртлөө задарсан самуун удирдагчтай газар байх нь. Төв банкиндаа 86хан сая долларын гадаад валют нөөцтэй байхад нь хойд Солонгосын хакерууд сүлжээгээр луйвардаад авсан гэдэг.

Avatar

Дугуй 2025-07-09 202.9.47.40

Аргагүй л лут эд эм. Путлерийн өрөөсөн дугуйны олгой хаймар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж