ЗГ: Төрийн албанд аттестатчлал явуулна

ЗГ: Төрийн албанд аттестатчлал явуулна

ЗГ: Төрийн албанд аттестатчлал явуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг, чиглэл өгснийг ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоноос хойш Засгийн газрын гишүүд, бүх шатны байгууллага, албан тушаалтан, аймаг, орон нутгийн удирдлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүргийг өгөөд байна. Тухайлбал, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүнд сурталыг халах, ажил, иргэдэд саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож байх Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулж ажиллуулахаар болжээ.

Төрийн албан хаагчдын дунд аттестатчилалыг хийж, чаддаг нь ажиллаж, чаддаггүй нь төрийн албыг орхих ёстой гэсэн байр суурийг Ерөнхий сайд баримталж байна.  Төрийн албаны хэмжээнд дөнгөж 53.8 хувьд нь ажиллаж байгаа Ёс зүйн дэд хороодыг бүх шатанд гүйцээх үүрэг өгчээ.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Digital first" бодлогыг хэрэгжүүлэх, төрөл бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулах,  зөвшөөрөл авах хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгөхүй бол зөвшөөрөл олгосонд тооцох зарчмыг бодитоор хэрэгжүүлэхээр үүрэг өгчээ.

Мөн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримтлах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг иргэдэд хүргэх зэргээр ажиллах шаардлага тавьж байна. Энэхүү Албан даалгаврын хэрэгжилт, биелэлтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг үүрэг болгожээ.

ЗГХЭГ-ын дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “ Шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш хоосон юм амлаагүй.  Чиг үүрэг нь давхардсан зөвлөх, хороо, үндэсний комиссууд, нэгжүүдийг татан буулгах ажлыг зохион байгуулсан. Үүний хүрээнд 69.9 тэрбум төгрөгийн хэмнэхээр болсон. Зөвхөн Улаанбаатарт биш аймаг, сумдад давхардсан нэгжүүд олон байна. Тэр болгоныг цомхотгоно. Мөн хоёр их наяд, 44 тэрбум төгрөгийн улсын төсвөөс хэмнэсэн.

Иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаалал нэмж буй Татварын багц хуулийг өөрчлөх, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулж оруулж ирэхийг холбогдох сайд нарт үүрэг өгсөн. Мөн нүүрсний экспортын асуудлаар Уул уурхай, зам тээврийн сайд нарт мөн даалгавар өгсөн.  Төрийн албаны тухай хуулийг өөрчлөхөөс гадна аттестатчлалыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулна” гэлээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-09 202.55.188.113

turiin alband tsalin avaad zugeet suudag nohdiig halaad huviin hevshild ajilluulah ni zov. huviin hevshluud ajillah huchnii homsdoltoi baigaa tul ajil hangalttai oldono. argentinaas surgamj avj bas suraltsah heregtei.

Avatar

Нэргүй 2025-07-09 202.55.188.89

төрийн жинхэнэ алба болох ТЗ ТТ бол хууль журам эрх зүйн хүрээнд давхар давхар шалгалт өгч тусгай шаардлага хангаж ордог. Шалгалт өгөөгүй түр томилогдсон орлон гүйцэтгэгч нар 10- 30%эзэлж байгаа байх. ТҮ бол шалгалт энэ тэр авахгүй бараг шууд л авч байгаа чадвар бол эргэлзээтэй шүү !!!!

Avatar

Т1 2025-07-09 202.9.47.40

Муу хулгайч нохой өөрөө тонил.

Avatar

4-5 tsaguin umnuu, 2025-07-09 50.169.138.78

LRN – A## 😉 byten udur gatsaalaa? JP#;

Avatar

Зочин 2025-07-09 103.229.122.199

Чаддагаар нь, дуугарахгүй болохоор л хэдэн төрийн алба хаагчдаа л ноолох юм даа. Яг үнэндээ Төрийн албаны зөвлөлөөс боловсруудж, ЗГ-аар батлуулсан хууль, журам нь алба хаагчдаа баахан давхардсан бичиг цаасаар дардаг, тэр нь байсгээд л өөрчлөгдөж баахан ажил болдгийг цэгцлэх цаг болжээ. Яг үнэндээ томоохон албан тушаалтны томилгоо болохоор өнөөх ТАЗ таг л байдаг даа. Төрийн алба хаагчид үүнийг нь бүгд мэддэг. Харин дуугүй л байгаа….

Avatar

Нэргүй 2025-07-09 81.9.119.15

! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

иргэн 2025-07-09 66.181.187.42

За даа энэ ч худлаа гардаа, Д. мөнх эрдэнэ гэгч энэ хүн өмнө өөрөө атестатчилалд тэнцэхгүй л ажлаасаа халагдаж бсн биз дээ.

Avatar

ИРГЭН 2025-07-09 66.181.185.40

Яг чадаач!!! ккк

Avatar

Нэргүй 2025-07-09 202.126.89.116

Өөрийгөө эхлээд адeстачлаач. Ногоон автобусны хэрэгтэн гуай ялаас мултарчихаад томроод байгаарай. МАН үнэхээр боловсон хүчингүй юмаа, авилгын хэрэгт холбогдогсдоо дэвшүүлээд л

Avatar

Монголын Нийгэм 2025-07-09 202.126.91.10

Манай Монголчууд Эцэг Хүү 2 хамт хооллолоо гэхэд хоол идсэн мөнгөө тус тусдаа төлдөг болсон цагт л улсын Эдийн засаг сэргэх бхдаа. Мөн Иргэн бүр нь үхэн үхтэлээ чаддаг чаддаг ажлаа хийдэг болсон цагт нийгэм хариуцлагажиж цэгцрэх бхдоо.

Avatar

Нэргүй 2025-07-09 104.28.250.151

BAINGA IIN MURDDUG DUREM, JURAM TAI, TERIIGEE L BARIDAG BAIMAAR BNA. SUURI HUULID N, HUN NEMEH, DEPARTMENT AGENCY NEMEH BOL IIM SHAARDLAGA IIG HANGANA, ZORILGO OO BIELUULSEN, ESVEL BIELUULJ CHADAHGUI BOL TEDEN JILIIN DARAA TATAN BUULGANA GEED DUREM JURAM BAILGAAD, TER FRAME-IINHEE DAGUU L TSAASHDIIN UURCHLULTUUDEE HIIMEER BNA. TERNEES, OYUN-ERDENE GARCH IREED, AGENCY NEMDEG, DARAA N ZANDAN GARCH IREED, ZUGEER L HASCHIHDAG BAIJ BOLOHGUI L DEE.

Avatar

Нэргүй 2025-07-09 202.9.41.64

Нам дагасан өлөн авилгач дарга долоогч пялдага сүргүүдл монголын хөгжил иргэдиин боломжииг тонож шимэгчилж амь зогоодог ямарч баялаг бүтээдгүй гоё ярьсан жүжигчингүүд

Avatar

Нэргүй 2025-07-09 103.212.118.236

Аттестатчиллаа хэрхэн яаж авах юм бэ? Хэдэн тоо, хэдэн хуулийн заалт цээжлээд сайн албан хаагч болохгүй. Фактыг зөв таньж, хууль журмаа зөв ойлгож ягштал баримталдаг, зөв хандлагатай, зан харилцаа сайтай, ажилдаа дуртай хүнийг яаж таньж мэдэж төрд ажиллуулах вэ?

Avatar

Иргэн 2025-07-09 103.10.22.188

Төрийн түвшний хуулийн хяналт байхгүй бол зорилт доо хүрэхгүй дээ, бас нэг хэсэг нь балмад байхыг эрх чөлөө гэж тунхаглана. За мэдэхгүй… Хөрөнгө хүнээс илүү гээд байгаа, мөнгөтэй бол хязгааргүй эрх чөлөө гээд буй амьтад нь унагах байх даа… Юуны чинь Монгол улсын эрх ашиг 1-д байх гэж, элэнцэг хулинцагын аттестат гээд үзээд гарах байх… Монгол дээл л бидэнд зохидог шүү. Хятад, америк хувцастай бол их сайн, гайхамшиг байх уу?

Avatar

Нэргүй 2025-07-09 66.181.182.158

ха ха тэнцэх хүн ч ховор л байх дөө. ажлаа мэдэхгүй нэг л их зан

Avatar

Батаа 2025-07-09 66.181.179.119

Ёс суртахуунтай байхыг л нэгдүгээрт тавих хэрэгтэй. Улаан цайм цүнх барьж гүйдэг, б**с бөөрөө худалдсан я***н хүүхнүүд, залуусаас төрийг цэвэрлэх

Avatar

Нэргүй 2025-07-09 202.126.91.146

дорвитой цомхотгох хэрэгтэй, арай л данхаасан, ажилтнуудын чадвар суларсан

Avatar

Нэргүй 2025-07-09 103.57.95.22

Энэ нэг хачин баагий

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-07-09 66.181.179.26

Гэхдээ эрх зүйн орчинг нь бүрдүүлээд үүнийг хийх боломж бий. Бусад орны жишгээр ТАТХ-даа тусгаад хэрэгжүүлж болно. Гол анхаарах зүйл бол УИХ-ын сонгуулийн циклээс зөрүүлж хугацааг нь тогтоох хэрэгтэй. Мөн хараат бус шалгалтын комисс байх хэрэгтэй. Аттестатчилал нэрээр өөрийн намын угшилтай хүмүүсээ төрийн албанд оруулах хэрэгсэл болчих вий гэдгээс сэргийлэх хэрэгтэй. Монголчууд бид сайн, муу юмны аль алинд толгой нь ажиллана шүү.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2025-07-09 66.181.179.26

Хуучин социалист байсан зарим улсад одоо ч аттестатчилдаг. ОХУ-ын Төрийн албаны тогтолцооны тухай хуульд аттестатчиллын процессийг дэлгэрэнгүй заасан байдаг.3 жилд нэг удаа аттестатчилал явуулна. Мөн Армены Төрийн албаны тухай хуульд аттестатчиллыг сургалтын хэрэгцээтэй холбож тусгасан байдаг.ЗГ шийдвэр гаргаад аттестатчилал явуулбал Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн асуудлаар ҮХЦ дээр маргаан үүсч буруутгагдах магадлалтай.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ТӨРИЙН АЖЛЫГ СУДАЛГААНД ҮНДЭСЛЭЖ ХИЙВЭЛ ҮР ДҮН ГАРДАГ ЮМ ШҮҮ ЗАЛУУС АА 2025-07-09 66.181.179.26

Аттестатчилал нь социалист орнуудад байсан зүйл. Би бусдыг аттестатчилж ч байлаа, бусдаар аттестатчилуулж ч байлаа. Барууны орнуудын төрийн албанд ийм ойлголт байхгүй.Төрийн албан хаагч жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй, цөөхөн оронд үр дүнгийн гэрээтэй ажиллана.Жилийн эцэст түүнийхээ биелэлтийг дүгнээд сайн үнэлгээ авбал урамшуулна. Хангалтгүй үнэлгээ авбал сургалтад хамруулах, болохгүй бол ажлаас хална.Манайх 1996 оноос шинэ ТАТХ-иараа барууны орнуудын ийм тогтолцоонд шилжээд одоо мөрдөж байна

Avatar

Хн.. 2025-07-09 202.9.47.40

Заад даа мэдэхгүй, юу л болж гурилдаад бахь байдгаараа үлдэх бол доо, манайхан яасан ч гэнэн тэнэгхэн итгэмтгий цайлган ч юм бэ дээ. Мэргэшсэн худалч, хулгайч, луйварчид өөрөө өөрсдийгөө шигших үү дээ?

Avatar

Нэргүй 2025-07-09 103.229.123.44

Сайн залуу очиж дээ. Ажлыг хийсэн шиг хийдэг энэ мэт залуучуудаа МАН ДЭМЖЭЭРЭЙ.

Avatar

Зөв зөв 2025-07-09 202.70.43.34

збвөв

Avatar

Нэргүй 2025-07-09 202.70.43.34

зөв зөв, Төрийн албаны болон Төрийн байгууллагуудын хүмүүс энэ улсад явагдаж бга бүх салбарын ажил, төсөл, бүтээн байгуулалтууд дээр очоод үнэхээр инээдтэй зүйлс ярьдаг шүү ичсэндээ гадаад дотоодгүй шантаачилж дарамталдаг. Төрийн байгууллагуудад хэзээнээсээ л хамгийн чадваргүй хамгийн сул хүмүүс ажиллаж ирсэн. Ядаад хууль стандартуудыхаа учрыг ойлгодог ч юмуу

Avatar

Бодит байдал 2025-07-09 66.181.185.189

ажил нь багадсан хүн авилгал авах талаар бодож өдрийг өнгөрөөнө.Өөдтэйхэн цомтгоорой,ялангуяа хэлтэс,албадын хурган дарга нарыг

Avatar

Нэргүй 2025-07-09 66.181.188.54

худлаа даа худлаа

Avatar

Нэргүй 2025-07-09 202.21.109.30

чадваргүй, мэдлэггүй, хулгайч, авилгачдаа зайлуулвал сайн л байна. аттестатчиллын үр дүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж