Аргентины цэргийн хунтад нялх багадаа хулгайлагдсан хүүг 48 жилийн дараа ДНХ-ийн шинжилгээний ачаар олжээ. Хүүгийн төрсөн эцэг эх хоёулаа Буэнос-Айрес мужийн Бахиа Бланка хотын улс төрийн идэвхтэн байв. Ээж Грасиела Ромеро нь марксист партизаны бүлгийн гишүүн байсан бөгөөд хоёр дахь хүүхдээ тээж байх үедээ гэрээсээ баривчлагджээ. Улмаар 1977 онд "Ла Эскуэлита" гэгддэг далд хорих төвд хүүгээ төрүүлсэн байна.
Хүүгийн эгч Адриана Мец алга болсон дүүгээ олон жил хайжээ. Тухайн үед цэргийн хунтад хулгайлагдсан 500 орчим нялх хүүхдийн ар гэр нэгдэж кампанит ажил өрнүүлснээр хүүг олж чадсан юм. 48 жилийн дараа олдсон хүүгийг нэрийг хараахан зарлаагүй байгаа бөгөөд тус кампанит ажлын шугамаар олдсон 140 дэх хүүхэд ажээ.
Аргентины цэргийн хунта 1976 оны гуравдугаар сард засгийн эрхэнд гарсныхаа дараа эсэргүүцэгчдийг устгаж эхэлсэн. Энэ дүйвээнээр олон мянган хүн далд хорих төвд хоригдсон байдаг. Хүний эрхийн байгууллагуудын тооцоолсноор 1976 оноос эхлээд цэргийн засаглал дуусгавар болсон 1983 оныг хүртэл 30 мянга орчим хүн тэдний гарт амь үрэгдэж, сураггүй алга болжээ.
Харамсалтай нь хүүгийн аав ээж хоёр ч сураггүй алга бологсдын тоонд багтсан. Тэднийг сураггүй болохоосоо өмнө олзлогдож, бие махбод, сэтгэл зүйн хувьд тарчлан зовж байсныг хамт хоригдож байсан хүмүүс нь ярьдаг.
Нэргүй 2025-07-09 81.9.119.15
!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-07-09 103.212.117.192
Чилийн хунт.бас Аргентины хунт.ёстой.аймшиг.
байсан.