Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт 630 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт 630 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт 630 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Цагдаагийн байгууллага энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 76267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн дийлэнх нь хүний эрүүл мэнд, өмч, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бөгөөд:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 12 хэрэг
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 224 хэрэг
  • Бэлгийн халдашгүй байдалтай холбоотой 15 хэрэг
  • Өмчлөх эрхийн эсрэг 223 хэрэг
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 112 хэрэг
  • Бусад төрлийн 11 хэрэг байна.

Мөн зөрчлийн шинжтэй 121,093 үйлдэл дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулснаас 119,951 зөрчилд цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1142 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 115,452, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3257, танхайрах 181, хүний биед халдах 310, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 184 зөрчил бүртгэгджээ.

Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд нийт 18.9 сая төгрөгийн торгууль ногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг 7–30 хоног баривчлах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна.

Соёлын биет өвийг хууль бусаар борлуулахыг завдсан этгээдийг шүүхэд шилжүүлэв

2024 оны сүүлээр Баянзүрх дүүргийн Улиастайн “Майхант” гэх газар зуслан үзэж явсан иргэн Б нь XV зууны Мин улсын үед хамаарах, хятад ханзтай төмөр нум буюу соёлын биет өв олсон байна. Гэвч тухайн этгээд энэ тухай зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр, 2024 оны 12 сарын 13-нд уг эд зүйлээ цахим орчинд зарж борлуулахыг завджээ.

Иймд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл буюу “Соёлын биет өвийг хууль бусаар арилжих” үндэслэлээр яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Эмэгтэйчүүд зодолдсон бичлэг цахим орчинд нийтлэгдэж, торгуулийн шийтгэл оногдуулав

Энэ оны зургадугаар сарын 22-ны шөнө “Эмэгтэйчүүд гудамж талбайд зодолдож байна” гэх бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Үйл явдал нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт болсон бөгөөд иргэн Г бусдын биед халдаж, зодсон нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага уг зөрчлийг шалган, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн дагуу 100 нэгж буюу 100000 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ оны эхний хагас жилд нийтдээ 9397 иргэн бусдын биед зүй бусаар халдсан зөрчилд шалгагдаж, зохих хариуцлагыг хүлээсэн байна. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, үнэн зөв, товч байдлаар олон нийтэд хүргэж байгаа гэж мэдэгдлээ.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-09 81.9.119.15

!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-09 202.126.91.146

100000 мянган төгрөгийн торгууль ногдуулсан ЭНЭ ТООГ ХЭД ГЭЖ УНШИХ ВЭ, ЗӨВ БИЧИЖ БАЙМААР АА

Avatar

Найр болно 2025-07-09 202.9.47.40

Наадмаар гэмт хэрэг гаарна. 720 юу ч биш 7200 хүрнэ. Учир нь ажилгүйдэл ядуурал стресс нийгэмд ихэссэн. Архидалт, согтуу жолооч, согтуу танхай зодоон цохион хутга шөвөг нэмэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж