Хип хоп урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, 55 настай Шон “Дидди” Комбсын шүүх хурал өнгөрсөн Лхагва гаригт болсон. Ялын хугацааг аравдугаар сард тогтох хүртэл тэр шоронд хоригдоно.
Түүний рекет, бэлгийн наймааны хэргийг шүүхээс цагаатгасан ч энэ асуудал хөгжмийн магнатын бизнесийн эзэнт гүрэнд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй. Комбсыг баривчлагдаж, яллагдагчаар татагдахаас ч өмнө түүний томоохон бизнесүүд нуран унасан билээ.
Тодруулбал, тэрбээр 2013 онд байгуулагдсан “Revolt TV” дэх албан тушаалаасаа огцорч, “Hulu” реалити цувралын гэрээгээ алдсан. Кэсси Вентурад хүч хэрэглэж байгаа бичлэг нь цацагдсаны дараа Нью-Йорк хот түүнийг хүндэтгэн алдаршуулсан байсан өргөмжлөлөө буцаан авч, “Peloton” бялдаржуулах төв түүний дууг ашиглахаа больжээ. Мөн Ховард их сургууль Комбст өгсөн байсан зэрэг цолоо буцаан авч, Харлем дахь нэгэн сургууль хамтын ажиллагаагаа зогсоосон байна.
Шон “Дидди” Комбсын “Bad Boy Records” одоогоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ч хууль шүүхийн маргааны шуурганд багагүй өртсөн. Тийм ч учраас ирээдүйн томоохон ажлуудаа зарласан зүйл одоогоор алга байна.
Гэхдээ хууль эрх зүйн асуудлыг үл харгалзан Диддигийн уран бүтээлүүд “Spotify”, “Apple Music”, “Amazon Music” зэрэг томоохон стриминг платформууд дээр байсаар байна. Хамгийн сонирхолтой нь энэ оны 4-5 дугаар сарын хооронд түүний дуунуудын АНУ дахь амжилт 20 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Www 51 минутын өмнө 66.181.184.53
yawal gj baahan ijil hvistenuud l tsugluulna bzd
Нэргүй 2025-07-09 81.9.119.15
!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Хураа 2025-07-09 202.9.47.40
Хөрөнгийг нь хурааж авч улсын өмч болго. Энэ самуун хулгайчийг сүүдэргүй болго.
Нэргүй 2025-07-09 188.162.254.46
яс хаягч жомбог трампын шутэн бишрэгч.