ЭМД-ын шимтгэлд 8237 иргэн 752 сая төгрөг төлжээ

ЭМД-ын шимтгэлд 8237 иргэн 752 сая төгрөг төлжээ

ЭМД-ын шимтгэлд 8237 иргэн 752 сая төгрөг төлжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнгөрөгч зургадугаар сар болон долдугаар сарын ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч долдугаар сарын 3-ны байдлаар И-баримт гар утасны аппликейшнээр 8835 удаагийн гүйлгээгээр нийт 752 сая төгрөгийн шимтгэлийг төлсөн байна. Харин И-Монголиагаар 2354 удаагийн гүйлгээгээр нийт 180 сая төгрөгийн шимтгэлийг тус тус төлжээ.

Үүнээс дурдвал, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн 1657, гадаадын иргэн 49, малчин 1710, оюутан 871, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 3996 иргэн шимтгэл төлсөн аж.

Мөн эрүүл мэндийн даатгал, шимтгэлийн хувь хэмжээ 2024 онд жилээр төлөхөд 79,200 төгрөг байсан бол 2025 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьд тооцон 39,600 төгрөг авах болсон.

ЭМД-ын шимтгэлийг ЭМДЕГ-ын гар утасны "edaatgal" апплекейшн, И-баримтаар дамжуулан төлбөл төлбөр шуурхай орно. Мөн харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон интернет банкаар төлөх бүрэн боломжтой.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж