Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ. Тодруулбал, Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд, тэдний олонх нь Хүслийн хаданд очдог гэсэн судалгаа байдаг.
























Тиймээс нутгийн иргэдийн нэрлэдэгээр, Сомо хад нэртэй энэхүү байгалийн тогтоцыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар санаачлан 2021 онд эхлүүлж байсан бол ийнхүү Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор албан ёсоор нээлтээ хийлээ.
Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтад байгалийн чулуун зам, 12 жилийн бэлгэдэлт баримал, “Тэнгэрийн дусал” шүтээн, явган хүний гүүрэн гарц, завины зогсоол, амралтын тавцан, нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэг, ариун цэврийн байгууламж багтаж байгаа юм. “Жавхлант хүслэн” ХХК-ийн гүйцэтгэсэн энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор жуулчид эрсдэлгүй орчинд амарч зугаалах, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж байгаль эх дэлхий бохирдохгүй байх нөхцөл бүрдэж байна.






















Хүслийн хад цогцолборын нээлтэнд оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Төрийн бодлогоор аялал жуулчлалыг дэмжихдээ зөвхөн жуулчин татахыг бус, түүний цаана орон нутгийн иргэдийн амьжиргаа, жижиг дунд үйлдвэрлэл, соёлын өвийн хамгаалал, байгаль орчны тэнцвэрт байдал зэрэг олон талт ач холбогдлыг давхар харгалзан үзэх зарчмыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгосон хойд бүс нутагт дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, үндэсний болон орон нутгийн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд цаашид ч анхаарал хандуулж, хөгжлийн суурийг тавих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.












Нэргүй 2025-07-09 81.9.119.15
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
з 2025-07-09 202.9.46.120
монголчуудын хандлага мөн л дөө хад чулуунд даатгаад юм нь бүтнэ гэдэг. ийм үзэл бодолтой хар массын төлөөлөл.
Иргэн 2025-07-09 66.181.185.40
Бүх юм нь бөв бөөрөнхий хууль зүйн сайд Мөнхбаатар!!! ккк Хууль зүйн сайд хүн шудрага хурц зоригтой байж амжилт гаргана!!! Үг нь бөөрөнхий үзэл л бөөрөнхий бие нь бөөрөнхий ийм хүнээс юуу ч гарахгүй!!! Албаар зориг хүрэхгүй Мөнхбаатарыг Хүрэлсүх тавьсан
Нэргүй 2025-07-09 66.181.178.13
ЦОГЦОЛБОР НЬ ХААНАА БАЙГААН БЭ ЮУ Ч ОЛЖ ХАРСАНГҮЙ… ШАТ ТАВЦАН БАРЬСНЫГ АРАЙ ЦОГЦОЛБОР БОЛГООД БАЙГААН БИШ БИЗ ДЭЭ
И 2025-07-09 122.201.31.250
Их хурал, ЗГ -н ажил ХУЙ , хувийн ажлаа хийгээд л явж байдаг. Ийм л төр засагдаа !!!
zochin 2025-07-09 103.212.118.156
Хэрвээ жуулчдынхаа тоог нэмэхийг хүсч байгаа бол гэр, хоол, хүнсний бүтээглэхүүний үнээ дотоодын зах зээлдээ тохирсон ханштай, үйлчилгээ, харилцааны соёлдоо анхаараарай Хөвсгөлчүүдээ
Нэргүй 2025-07-09 59.153.112.141
Гоё болж , эвэртэн туурайтануудын зураг л их бна
Нэргүй 2025-07-09 103.212.117.105
Цогцолборынхоо зургийг тавихгүй, ганцхан энэ пээдгэр с**-гийн зургийг тавиад байдаг ямар долигонуур, долдой сэтгүүлч вэ? Амьдрах үндсэн арга нь юм байх даа, чааваас…