Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн үндэсний их баяр наадам тохиож байна. Хүчит бөхчүүдийн ч бэлтгэл ханаж, бяр тэнхээ нь торгон ир дээрээ ирсэн биз ээ. Бөхдөө хайртай түмэн олон ч дор бүрнээ таамаг дэвшүүлж, цэц булаалдаж байна. Үүнтэй холбогдуулан энэ жилийн наадмын түрүү бөхийн тааврыг та бүхэндээ хүргэе.
ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ
Монгол бөхийн эрхэм дээд, оргил цолонд хүрсэн дархан аварга Н.Батсуурь цаашдаа цөөнгүй жил наадмын өнгөнд яригдана. Энэ жилийн тухайд дархан аварга А.Сүхбат зодоглохгүй гэдгээ мэдэгдсэн бол дархан аварга Г.Өсөхбаяр гурвын даваан дээр шавиа дэмжих нь тодорхой. Тиймээс дөрвийн давааны оноолтоос хойш хувь заяаг Н.Батсуурь шийдэх учиртай. Доор даваанд таамаг эвдэгдэхгүй л бол цолныхоо эрэмбээр Н.Батсуурь аваргатай Архангайн Ө.Батсуурь таарах магадлал маш өндөр. Нэг нь начин цолны төлөө дайрч байгаа бол нөгөөх нь дахин шөвгөрч, цаашлаад түрүүлэхийг хүснэ.
Н.Батсуурь угтаа дөрөв түрүүлсэн амжилтаараа дархан аварга гэх цолыг хүртсэн ч түүний 2019 оны түрүүг хүлээн зөвшөөрдөггүй шүүмжлэгчид их бий. Учир нь 2019 онд Н.Батсуурь, Э.Оюунболд нар түрүү булаалдаж, Э.Оюунболд давсан ч тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрч, улмаар аварга цолоо хураалгасан. Хожим нь Н.Батсуурьд аварга цолыг нь нөхөн олгосон билээ.
Дээрх шалтгаанаар Н.Батсуурь дахин нэг удаа түрүүлж, түүний амжилтыг үгүйсгэдэг, шүүмжилдэг хүмүүст хариу барихыг хүсч байгаа нь мэдээж.
УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС
П.Бүрэнтөгс аваргын галаар зочилж, бэлтгэл сургуулилалтыг нь үзэж сонирхсон хүмүүсийн хэлснээр аварга ч энэ жил өнгөтэй байгаа сурагтай. Энэ жил Увс нуур дэвжээнээсээ өрх тусгаарлаж, дархан аварга А.Сүхбат багшийнхаа галд бэлтгэлд гарсан гэдэг утгаараа П.Бүрэнтөгсөөс их зүйл хүлээж байна. Түүнтэй хамт Б.Бат-Өлзий заан бэлтгэлд гарсан гэхээр бие биенээ сайн эрчилсэн нь лавтай. Өндөр аварга гурав, дөрвийн даваанд л бүдэрчихдэг гэмтэйг эс тооцвол тав давчихвал л их шөвөг рүү л зүтгэдэг.
Одоо ч нас ахиж, туршлага суусан түүнээс залуугийнх нь хөнгөн, хуумгай барилдаан гарахгүй биз. Өнгөрсөн жил Н.Батсуурь аварга түүний насан дээр төрийн наадамд түрүүлсэн билээ. Ингээд харахаар П.Бүрэнтөгс аваргад ч дахин ес давах чадал, чансаа, боломж бий.
УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ
Түүх түүний талд бий. Могой жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилийнхээ улсын баяр наадамд түрүүлдэг гэх зүй тогтол байдаг гэвэл та итгэх үү? Хамгийн сүүлийн жишээ нь Г.Эрхэмбаяр аварга. Түүнээс өмнөх нь гэвэл 2001 онд А.Сүхбат аварга. Ийм л түүхэн амжилтын буухиа О.Хангай аварга дээр ирээд байна.
1965 оныг эс тооцвол могой жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд тухайн жилийнхээ наадамд бүгд түрүүлжээ.
О.Хангай аварга ч баараггүй их шөвөгт хүрэх бөх. Түүний намраас хойш зал танхимын барилдаанд үзүүлсэн амжилт, сар шинийн барилдаанд түрүүлсэн зэргийг нь харвал энэ жилийн түрүү бөх гэлтэй. Түүх түүний талд байна.
УЛСЫН АВАРГА Б.ОРХОНБАЯР
Яг 12 жилийн өмнө Сэлэнгэ нутгаас төрөн гарсан өөр нэгэн улсын арслан цолтой бөх төрийн наадамд түрүүлж, аварга цол хүртэж байлаа. Харин 12 жилийн дараа дахин нэг улсын арслан цолтон Сэлэнгийн бөх түрүү бөхийн тоонд орж байна. Өнгөрсөн жил найм давсан түүнийг энэ жил ес даван түрүүлнэ гэж олон ч бөх сонирхогчид ярьж буй. Аранзал залуу нас, ааг омог нь багтаж ядсан бяр тэнхээ, ухаант багш түүнд бий.
Хавраас хойш ч зал танхимын барилдаанаас хойш суусангүй. Бэртэл, гэмтэл нь бүрэн эдгэрсэн бололтой. Барилдаан бүрт л зодоглож, бүгдэд нь дор хаяж шөвгөрч, цаашлаад түрүү, үзүүрт шалгарсан. Түүнийг үеийнхнээсээ түрүүлж, түрүү хүртэнэ гэж энэ жил харна.
УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ
Төрийн наадмын түрүү тулаад ирчихсэн бөх нэрлэ гэвэл Б.Бат-Өлзийгөөс өөр хэнийг нэрлэх билээ. Угтаа О.Хангайгаасаа өмнө ес даваад түрүүлчихсэн хүн. Гэвч цол олгох наадам байгаагүй нь харамсалтай. Улсын заан цол хүртсэнээсээ ч хойш хүссэн, санасан хэмжээндээ барилдсангүй. Хоёр жил дараалан тавын даваанд өвдөг шороодож, фэнүүдээ гонсойлгосон. Энэ жил ч арай өөр аргаар үзнэ гэж А.Сүхбат аваргын галд орсон. Үүнийг нь харахаар түүнээс түрүү хүсэх хүмүүс улам олшрох шиг. Ямартай ч заан гэдэг өндөр цолоо баталж, нутгийнхнаа баярлуулах биз ээ.
АРХАНГАЙН НААДАМ УУ?
2020 онд М.Бадарч түрүүлээд дараа нь даваа, цолоо хураалгасныг эс тооцвол Арын хангайн хүчтэнүүд 2018 оноос хойш хүссэн амжилтаа гаргаагүй л байна. Энэ жил дүр зураг арай өөрөөр эргэх болов уу? Улсын цолонд хүрсэн бөхчүүд нь өдгөө чангараад ирлээ. С.Сүхбат тун залуугаараа улсын заан гэх өндөр цолонд хүрлээ. Хашаатын заанууд ч хэзээнээсээ цолоо баталдаг, түрүүлдэг түүхтэй. Өнгөрсөн жил ч яахын аргагүй өнөөх зүлэгний золиос болсон гол хохирогчдын нэг.
Түүний араас хоёр харцага ах нь орж ирнэ. "Цахилгаан" Б.Зоригтбаатар, "Өндөр" О.Мөнх-Эрдэнэ зал танхимын барилдаануудад гайхалтай байсан жилүүддээ төрийн наадамд тун тааруу барилдсан. Б.Зоригтбаатарыг өнгөрсөн жил нутгийн ойдоо бэлэг барьж, түрүүлэх болов уу гэж зон олон нь харсан ч нурууны бэртлээ сэдрээж, тавын давааг гэтлээгүй. Батцэнгэл сумандаа түрүү авчирна гэж ам гарсан хүн өнөө жил хэлсэн үгэндээ эзэн болохыг харах л үлдлээ.
Төрийн наадамд түрүүлэх арал чац, бие хаа О.Мөнх-Эрдэнэд дүүрэн бий. 2023 оны "Алтан цом"-оор барилдсан шигээ барилдвал ч цолоо батлах ч энүүхэнд харагдана.
ЗҮГ ЗҮГИЙН БИТҮҮ МОРЬД
Баянхонгорын Э.БАТМАГНАЙ гэх залууд начин нь цол ч багадах шиг ээ. Ямартай ч цолоо батална, цаашлаад 12-ны орой нар хэвийсэн үед цагаан гэрлийн дор нэр, цолоо дуудуулна гэж хүлээж байна. Гэхдээ түүний зам тун хэцүү байх болов уу? Тунанууд хүнд таарах байх гэж харж байна. Тэдгээрийг л давбал авсан цол нь хамгаас амттай байх нь лавтай.
Завханы М.ЛХАГВАГЭРЭЛ заан ч нутгийн ах нарынхаа дутууг гүйцэж, арслан цол хүртэх бүрэн дүүрэн боломжтой. Түүхээ ч харвал их аваргууд ихэнхи чөлөөт бөхийн тамирчид. Тэдний үргэлжлэл нь М.Лхагвагэрэл юм билүү? Уг нь үндэсний бөхөөрөө дагнан хичээллэвэл түрүүлнэ гэх гэлцэх юм. Гэхдээ зорилго нь илүү том, хүрэх оргил нь хол аж.
Өвөрхангайн Ц.БЯМБА-ОТГОН арслан ч нэг салхилвал салхилна даа. Төрийн наадмаар өнгөтэй барилддаг гэж түүнийг магтах хүн олон байсан ч өнгөрсөн жил гурвын даваанд уначихсан. "Унах, давах нь миний мэдэх хэрэг" гэдэг түүнийг энэ жил төрийн наадмыг мэдэх эсэхийг нь харцгаая.
Төвийн Д.ХҮДЭРБУЛГА бяр тэнхээ гэж ойгүй, мэх гэж уран бөхчүүдийн нэг нь заан билээ. Их спортоо орхиж, үндэсний бөхөөр дагнасан цагаасаа эхлэн Д.Хүдэрбулган зааны амжилт геометр прогрессоор өсч байгаа. Өнгөрсөн жил долоо давж, улсын заан болсон түүнийг тооцооноос хасч үл болно.
Энэ жилийн тухайд Б.Орхонбаяр түрүүлж, О.Хангай үзүүрлэж, Б.Бат-Өлзий, Э.Батмагнай нар их шөвөгт үлдэнэ гэж таамгийг дэвшүүлж байна.
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.90.57
Орхонбаяр 9 даваад ерөхийлөгчөөс арслан цолоо гардан авах мөчид Баянмөнх яаж хараад байсан бэ. та бүхэн сайн ажиглаарай. тэр лав сайныг хүсээгүй үзэн ядалтын харц байсан .Тийм юм харах их л муухай юм билээ шүү
gyilagchni bertins NUrAAGCHlalyum shigbnyszas ali 6 цагийн өмнө 169.133.250.254
aman mex yarisan gyilagchin PIAVCHIN
Зочин 6 цагийн өмнө 103.229.121.185
Чадлаараа ганц ч давж чадахгүй болчихсон хулхи хөдөлмөрийн баатар мэтийн үеэ өнгөрөөсөн юмнууд одоо барилдаж наадам үймүүлж, найраа хийх ээ болиосой, шунал нь хатгаад, нүдэнд нь мөнгө харагдаад зүгээр суулгадаггүй юм байх даа, хөөрхийс
за тэгээд допингтой бөх түрүүлж бөөн хэрүүл уруул болохгүй л бол яах вэ дээ, кк
-yabx. 7 цагийн өмнө 169.133.250.254
xynuiepxoz xylgaichduinzz
xashaaryyOCJNr #@ abtmts; 7 цагийн өмнө 169.133.250.254
texnl texnlogoor chanjingm taraa genyy
tibdeen 7 цагийн өмнө 169.133.250.254
bayraar talx boortsgoon nuutsluurei. aimr
Зочин 8 цагийн өмнө 162.229.191.188
Яг үнэнийг хэлэхэд тэр энэ гэхэд үнэхээр хэцүү дээ. Од нь гүйсэн аавын хүү л түрүүлэх байх.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.182.252
Хангай,Орхонбаяр хоёулаа түрүүлж чадахгүй
Зочин 8 цагийн өмнө 66.181.188.108
тиимүү яасан далдыг хардаг болчихоо юу
Зочин 9 цагийн өмнө 66.181.178.141
Батсуурь аварга би түрүүлж увс аймгийнхаа 100 жилд бэлэг барина гээд … Аваргынхаа найран дээр хэлж байсан байхаа…
Нэргүй 9 цагийн өмнө 202.126.90.57
Уран барилдаант заан Тулгаа … би 1980 оны наадмаар 4 даваад байтал аварга Баянмөнх дуудуулахаар нь яваад очтол… чи хоёрдохоо 4 давлаа одоо тэгээд чамд бодож санаж байгаа юм байна уу л гэнэ би дуугүйл зогсож байтал …чи одоохон яваад 800 төгрөг аваад ир гэв. би ч мөн л дуугүй зогсоод байв…. тэгээд тавын давааны ам авч дуусахад би заан Ганболдтой тунаж даваад 6 д Лхагва Очирыг давж 7 гийн даваанд нутгийн ах Мөнгөний ам мэхэнд унасандаа. Хойч үедээ захиас болгоход ам мэх гэдэг тун хэцүү шүү
bom 9 цагийн өмнө 192.82.65.32
ene 2 suragguiee
Зочин 9 цагийн өмнө 14.1.81.149
батмагнаи түрүүлнээ
zochin 9 цагийн өмнө 202.179.15.43
Энэ жил Хангай аварга түрүүлж, Бүрэнтөгс үзүүрлэн Батмагнай , Орхонбаяр нар 4-т үлдэнэ.
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.90.57
БАРАГ Л БАРИЛДСАН БОЛГОНОО НИДЭРЧ ӨВДӨГЛӨЖ ГАНЖИНДАЖ ТОХОЙЛДДОЖ ҮЗЭГЧ ОЛНЫ БАЯР ХӨӨРИЙГ ХОРОМХОН ЗУУРТ УУР БУХИМДАЛ БОЛГОДОГ БАЙСНАА МАРТААД ОДОО ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД БАЙГАА ДУЛАМЖАВЫН МӨНХЭРДЭНЭ ГЭГЧ НӨХӨР БАРИЛДАХААР БҮРТГҮҮЛСНИЙГ СОНСООД БӨӨЛЖИС ХҮРЧИХЛЭЭ.ННАДАХ ЧИНЬ ДОПИНГ ШААЧИХААД НАЙРАА ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМАА, ДЭЭХЭНЭ ҮЕД БОЛ ҮХРИЙН ХУЛГАЙЧ ЦЭВЭЭН ТЭГДЭГ БАЙСАН
Нэргүй 10 цагийн өмнө 45.117.35.28
уран гулгааны үзүүлбэр болох гээд байна даа. бэлтгэл гэж байхаар галбирын халтиргаа заалгавал түрүүлнэ
Нэргүй 10 цагийн өмнө 59.153.112.141
Жааханшаргатай таарчихгүй бол ч
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.88
Өсөхөө ч бас л Сүхбаатарынхны найдвар шүү
Зочин 8 цагийн өмнө 66.181.188.108
цолонд хүрэхийн тулд даруухан бх хэрэгтэй дэ