Монгол Улс эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан онцгой нөхцөлд улс төрийн шалтгаантай томилгооны цуурай хадаж эхэллээ. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани болох “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) өнөөдөр буюу наадмын өмнөхөн удирдлагыг солихоор яаравчилсан, цахимаар хурал зарласан нь олон нийтийн хардлагыг төрүүлж байна. Бүх хүний анхаарал суларсан энэ үед чимээгүйхэн томилгоо хийхээр зүтгэж байгаа аж.
Уг нь “Багануур” ХК нь сүүлийн 20 жилийн турш анх удаа ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан амжилт гаргасан нь ийнхүү хэний нэгний дургүйг хүргэж, улстөрийн томилгоогоор шийдвэрлэгдэхэд хүрч байгаа бололтой.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг томилгооны ард Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболдыг зүтгүүлж байгаа бөгөөд зохион байгуулагч нь Улаанбаатар хотын удирдлагатай нягт холбоотой Ц.Сандаг-Очир гэх нэр яригдаж байна. Энэ нь “Багануур”-ын одоогийн удирдлагыг албан тушаалаас нь зайлуулах гэсэн зорилготой, улс төрийн шинжтэй шахалт гэдгийг эх сурвалж онцолжээ.
Хамгийн анхаарал татаж буй нь, Монгол Улс өвөлжилтийн бэлтгэл, түлшний нөөц бүрдүүлэлт, нүүрсний олборлолт, дотоодын эрчим хүчний хараат бус байдлыг хангах зэрэг стратегийн асуудлыг ярих үеэр, хамгийн чухал компанийн нэгийн удирдлагыг улс төрийн шалтгаанаар “зөөлгөж”, Хятадын олон тэрбумын түлшний гэрээг түлхүү хэрэгжүүлэх лобби идэвхжиж байгаа нь эргэлзээ дагуулж байна.
50 тэрбумын хулгайг зогсоосон менежмент хэнд аюултай байсан бэ?

“Багануур” ХК-ийн одоогийн удирдлага нь жилийн 50 тэрбум төгрөгийн алдагдлыг зогсоож, ил тод, хариуцлагатай менежмент хэрэгжүүлж эхэлсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Харин энэ үр дүн нь “хувийн ашиг сонирхол, зуучлалын бизнес” явуулж ирсэн улстөрчдөд ашиггүй болсон уу?
Асуудал нэг компанийн даргын суудлын тухай биш. Энэ бол нийслэлийн эрчим хүчний аюулгүй байдал, улс орны түлшний хамаарлын бодлого, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын сүлжээ дээр тулгуурласан маш том тоглоомын мөч юм.
Нэргүй 2025-07-08 178.174.229.45
ENE BALIN HAMART CHIN ESTOI ULAAN KOMMUNIST UZELTEI ETGEED BSAN SHUU. BUSHUUHAN ZAILUULAH ESTOI GEHDEE ARDIIN NAMIINHAN CHIN BUGD ULAAN HUVSGALCHID BOLOHOOR BUTEHGUI EE
Нэргүй 2025-07-08 45.117.35.28
шорны үзүүрт шоронд байх ёстой шүү дээ. юун дарга саад болох бэ
Хуульч 2025-07-08 202.9.41.14
Сандаг-Очир шиг түшээд олон байгаасай. Улс, түмнийхээ төлөө ажилладаг ховорхон гишүүдийн нэг шүү.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.79
Za ystoi suraggui l***r yu hiisen yum be
Тонил 2025-07-08 103.229.123.97
СандагОчирыг Монгол улсын нэрийн өмнөөс зайлуулах хэрэгтэй. Коммунистууд том том дуугараад ирэхээрээ улс орныг минь сүйрүүлдэг. Тэдэнд эх орон гэж байхгүй шүү
Нэргүй 2025-07-08 202.9.40.130
Хувийн хэвшил гэсн нэрийн цаана х***а манжууд бүх зах зээл орон зайг чин эзэлчээд бн монгол хүнд орон зай алга монголын хувьд хужаад залгаа хувийн хэвшил гэж явах хэрэг бн уу төр гэхээр бас х***а манжууд эзлэчээд хулгай шаагаад цөлмөөд шаачин ямарч хувилбар бсан х***а манжууд ашиглаад шаачин нам төрөө х***а манж л******д-с чөлөөлж төрөөрөө явсан дээр биздээ.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.79
Yun manj ve s** chin
Уурхай 2025-07-08 222.106.173.161
Багануурын уурхай алдагдалгүй ажиллаж байгаа нь одоогийн удирдлагын менежмент гэхээсээ нүүрсний үнэ тарифийг 30 жил нэмээгүй алдагдалтай үнээр худалдаж байсныг алдагдалгүй болгож нэмж өгсөн Эрчим хүчний зохицуулах Хорооны гавьяа байх шүү. Тэд үнээ нэмж ард түмэнд хараалгана. Үр шимийг уурхай компаниуд нь хүртэнэ.
Нэргүй 2025-07-08 81.9.119.18
Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Өвгөн 2025-07-08 66.181.160.59
УИХд Сандагочир шиг тулхтай шударга гишүүн бараг байхгүй,тун голтой дуугардаг. Бух энэ тэр болоод байгаа этгээд өөр зорилготой нь илэрхий
ИРГЭН 2025-07-08 66.181.182.43
Чухал царайлдаг МАН мафиууд
Нэргүй 2025-07-08 202.126.91.211
МАН-ын дарга нар, УИХ-ын гишүүдийн "хувьчилчихсан" саалийн үнээг ашигтай ажиллуулаад, хувьцаа эзэмшигч дэд нь ашигий нь тараадаг задарсан хар тархийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй ! Бух Сандаг-Очир тэрний чинь өлхөөн учрыг нь олоод өгнөө !!!