Хаан III Чарльз, Макрон нарын шоу

Хаан III Чарльз, Макрон нарын шоу

Хаан III Чарльз, Макрон нарын шоу

Их Британи, Франц хоёр бол энх тайван, найрсаг харилцааны дардан сайхан түүхтэй улсууд биш. Гэвч Эммануэль Макрон үүнийг өөрчлөх бололтой. Тэрбээр Мягмар гаригт Их Британид төрийн айлчлал хийж, хаан III Чарльзтай уулзжээ. Хэн ч Британи шиг тансаг ёслол зохион байгуулж чадахгүй гэдгийг баталсан энэхүү айлчлалын хүрээнд Макрон хааны мэндчилгээг хүлээн авч, Виндзорын шилтгээн хүртэл сүйх тэргээр зорчлоо. Мөн цэргийн найрал хөгжим, хүндэт харуул, тансаг цайллага зэрэг дээд зэргийн бүхнийг үзэв.

Сүр жавхлантай хүлээн авалт нь Их Британи, Франц улсууд "Brexit"-ээс үүдэлтэй хэдэн жилийн хурцадмал байдлын дараа найрамдалаа сэргээж байна гэсэн дохиог дэлхий дахинд өгөх зорилготой.

Хаан III Чарльз, Эммануэль Макрон нарын хувьд ч сайн харилцаагаа харуулах боломж. Гэхдээ тэд хэзээнээсээ дотно харилцаатай бөгөөд Макрон хаан III Чарльзыг Уэльсийн хунтайж байх үед нь хүртэл зочилж байсан удаатай.

Макроны хувьд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж буй тул энэ айлчлалаар дамжуулан дэлхийн тавцанд мартагдахгүйг хичээж байна. Макрон өөрийгөө хүчтэй манлайлагч гэдгээ харуулж, надаас хойших сонголтууд тийм ч тогтвортой биш байж магадгүй гэж чимээгүйхэн сануулж байна.

Тэрбээр сүүлийн саруудад олон улсын тавцан руу улам бүр анхаарлаа хандуулж, Путин, Трамп нарын удирдагчтай Украины дайн, Ойрхи Дорнодын мөргөөлдөнийг хэлэлцэх болсон. Гэтэл дотооддоо хүчтэй, нөлөөтэй байсан Макронд өдгөө холбоотнууд нь хүртэл эргэлзэж, эсэргүүцэх болжээ. Түүний дотоодын нөлөө өмнөх шигээ хүчтэй биш байна.

Нэг үгээр хэлбэл, энэ айлчлал нь хоёр улсын харилцааны асуудал гэхээсээ илүү хаан III Чарльз, Макрон хоёрын шоу болж байна гэж ажиглагчид үзжээ. Тухайлбал, Их Британийн нэрээ нууцалсан дипломатч асан "Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер том эгогүй нь азтай хэрэг. Тиймдээ ч энэ долоо хоногт хаан III Чарльз, Макрон нар олны анхаарлын төвд таатайяа байх нь" гэсэн юм.

Хаан III Чарльз Францад хайртайг олон нийт мэднэ. Тэрбээр Францад байнга айлчилж, Винсент Ауриолоос эхлээд Эммануэль Макрон хүртэлх бүх л ерөнхийлөгчтэй уулзаж байсан хатан хаан II Элизабетын уламжлалыг үргэлжлүүлж байна. Тодруулбал, хаан III Чарльз 1970-аад оноос хойш тус улсад дор хаяж 35 удаа албан ёсны айлчлал хийсэн байдаг. Мөн францаар чөлөөтэй ярьдаг.

Макронд ч Францад элэгтэйгээ батлан харуулж байсан тохиолдууд бий. Тэрбээр хатан хаан II Элизабетыг нас барсны дараа олон улсын удирдагчдын дундаас хамгийн мартагдашгүй эмгэнэлийн үгийг хэлж байжээ. "Та бүхний хувьд тэр та нарын л хатан хаан. Харин бидний хувьд тэр хатан хаан" гэж Макрон хэлсэн юм. Энэ үгээрээ тэр хатан хаан II Элизабетыг зөвхөн Их Британид хамаарахгүй, дэлхийн хүн гэж онцолжээ.

Мөн Парис дахь Их Британийн Элчин сайдын яаманд очиж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурж, Франц дахь далбаануудыг хагас буулгасан юм. Энэ удаад ч бас Макрон Виндзорт байх хугацаандаа хатан хааны булшин дээр очно.

Чарльз хаан болсныхоо дараа 2023 оны есдүгээр сард анхны төрийн айлчлалаараа Францыг зорих байсан ч нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас явж чадаагүй. Талууд маш их урам хугарсан ч гэлээ хаан III Чарльз мөн оныхоо есдүгээр сард Францад ирсэн юм. Энэ үеэр тэр Францын Сенатад үг хэлэхдээ "Франц бол миний амьдралын салшгүй хэсэг байсаар ирсэн" гэж хэлжээ.

Их Британиас Францад суугаа Элчин сайд асан Питер Рикеттс "Ерөнхийлөгч Макрон хаан III Чарльзтай маш сайн харилцаатай. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон жилийн яриа хэлэлцээр гээд жинхэнэ харилцаа тэднээс харагддаг" гэсэн юм.

Хаан III Чарльз үг биш үйлдлээрээ улс төрийн бодлоготой мессеж илгээдгээрээ алдартай. Жишээлбэл, Дональд Трампын үгийг дэмжсэн аливаа мэдэгдэл хийгээгүйгээрээ тэр Канад болон Украиныг чимээгүй дэмжсэн гэж ажиглагчид үздэг.

Эцэст нь хэлэхэд, Макрон, хаан III Чарльз нарын шоуг үл харгалзан олон нийт тэдний хийх мэдэгдлүүдийг анхааралтай ажиглах болно. Тодруулбал, хаан III Чарльз Украиныг дэмжих тухай ярьж байна уу, эсвэл ерөнхий сайд Кейр Стармерын Европын холбоотой харилцаагаа сэргээх хүчин чармайлтыг дэмжсэн зүйл ярьж байна уу гэдгийг албаныхан анхааралтай сонсох болно.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.168.34.79

Мангасдуулдаг эхнэрээ дагуулчихсан л явна хөөрхийс

Avatar

Нэргүй 2025-07-09 81.9.119.15

))))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-09 202.9.47.75

orchuulga ch gej Google translate haha

Avatar

Бадарч тахар 2025-07-09 66.181.185.185

Эгч авгайдаа мангасдуулдаг Макрон баньдийн ёрөнхийлөгч байх сүүлийн жил нь байх энэ 25 он ! 3 р Карл хойтон Монголд ирж наадам үзьё гэж бодож байгаа байх ! Нарухитогоос юундаа дутдаг юм гээд л !

Avatar

Нэргүй 2025-07-09 43.242.243.183

Эгч биш ах шүү дэ

Avatar

Нэргүй 2025-07-09 188.68.36.28

Brexit, Frexit, Gerxit and collapse EU, lol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж