Хойд Солонгосын ховор үзэмжийг Старбаксаас тольдох боломжтой

Хойд Солонгосын ховор үзэмжийг Старбаксаас тольдох боломжтой

Хойд Солонгосын ховор үзэмжийг Старбаксаас тольдох боломжтой

Хоёр Солонгосын хилийн бүсэд, Өмнөдийн Кёнги мужид нээгдсэн Старбаксын салбар гадаад, дотоодын жуулдчын хөлд дарагдаж байна. Учир нь тус салбараар Хойд Солонгосын ховор үзэмжийг тольдох боломжтой юм. Кёнги мужийн Гимпо дахь "Aegibong Peace Ecopark" ажиглалтын төвийн оройд тус кафе байрладаг. Үйлчлүүлэгчид панорама цонхоор ойролцоогоор 1.4 км хүртэлх зайг харах боломжтой.

Тус байрлал нь хоёр Солонгос хоорондын цэрэггүй бүс тул жуулчид аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрдөг. Мөн тодорхой цагийн хуваарийн дагуу цахим захиалга хийж байж үйлчлүүлэх юм уу, урьдчилан тасалбар худалдаж авах ёстой.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд нээгдсэн тус кафе ердөө долоохон сарын дотор 123 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авчээ. Эндээс тооцоолоод үзвэл өдөрт дунджаар 600 гаруй зочин хүлээн авсан гэсэн үг. Амралтын өдрүүдэд энэ ачаалал бараг хоёр дахин нэмэгдэж, 1000 дөхдөг.

"Aegibong Peace Ecopark" нь өглөөний 09:00 цагаас оройн 17:30 цаг хүртэл нээлттэй. Иймд Старбаксын кафе бусад салбараас богино цагаар буюу 10:00-16:30 цагийн хооронд ажилладаг.

"Даяанч хаант улс руу харангаа кофе ууж болох газар" гэж тус кафег тодорхойлжээ. Энэ боломжийг алдахыг хүсээгүй жуулчид Гимпог зорих болсноор цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчлүүлэгчдийн тоо ч ихэссэн. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сард "Aegibong Peace Ecopark"-ыг 129 мянган хүн үзэж сонирхжээ. Гэтэл өнгөрсөн жил бүтэн 12 сарын хугацаанд 190 мянган хүн тус паркаар зочилсон байдаг.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.18

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

@____@ 11 цагийн өмнө 169.133.250.254

##Ftr -dyyriajp; +CJNr

Avatar

ni 11 цагийн өмнө 169.133.250.254

gays#

Avatar

bydyyn gandsan GAY xaraaltgyi, aris @N &&; 10 цагийн өмнө 169.133.250.254

elephants sing along as

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж