ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ

ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улстай (БНФУ) дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тэмдэглэлт түүхэн үйл явдлыг тохиолдуулан БНФУ-ын ЭСЯ-ны ивээл дор хоёр улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх зорилгоор тус улсын Bpifrance банктай хамтран Монгол-Франц улсын бизнес форумыг зохион байгуулж байна.

ХХБ-ны харилцагчдаа зориулж буй энэхүү форум нь хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжин гадаад худалдаа өргөжин тэлж, томоохон төсөл хэрэгжих гэж буй энэ цаг үетэй давхацсанаар эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох гүүр болох өндөр ач холбогдолтой юм.

ХХБ нь 2024 онд Bpifrance банктай стратегийн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд БНФУ-ын бизнес форумын үеэр гадаад худалдааны санхүүжилтийн гэрээг үзэглэж хамтын ажиллагааг өргөжүүлэв.

Монгол Улсын ууган арилжааны банк ХХБ нь 300 орчим гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран худалдааны санхүүжилтийн үйлчилгээг Монгол улсын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, хамгийн тааламжит нөхцөлийг санал болгон ажиллаж байна. ХХБ нь олон улсын худалдааны санхүүжилт болон гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувь, худалдааны санхүүжилтийн 65 хувийг дангаар гүйцэтгэж буй салбартаа тэргүүлэгч байр сууриа энэхүү форумаар БНФУ-ын хөгжлийн банктай гэрээг үзэглэснээр улам бататгаж байна.

Тогтвортой Хөгжилд Хамтдаа

Худалдаа, хөгжлийн банк.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.18

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.229.122.118

Франц, Их Британи хоёр нь колончлолын түүхтэй учраас арьс өнгөөр ялгаварлах нарийн арга мэхүүдтэй. Эдгээр орнуудад хууртаж болохгүй.

Avatar

yab yyrgalj -Phone ymxigee, indxgsf 7 цагийн өмнө 169.133.250.254

-naamaap, +gadni banko;

– ylcuin nyyts,

+tendex ajilchidkz;- Worker+; yznyy gxees,
yedmni phoneyyrgaljy, +ATM -dardag Soligdson Kingry money###; XylgaichduinErunxiilgch#

Avatar

-ylcuun-; y 7 цагийн өмнө 169.133.250.254

TZX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж