Олон улсын харилцааны англи хэлний шалгалт буюу "TOEIC" шалгалтын үеэр хуулсан, заль мэх хэрэглэсэн 803 тохиолдол Япон улсад гарчээ. Энэ нь 2023 оны тавдугаар сараас 2025 оны зургадугаар сарын хооронд юм. Шалгалт зохион байгуулагчид энэ талаарх мэдэгдлийг долдугаар сарын 7-нд хийсэн бөгөөд 803 шалгуулагчийн дүнг хүчингүй болгож, дахин шалгалт өгөхийг нь таван жилийн хугацаагаар хориглосон байна.
Киотогийн их сургуулийн хятад оюутан Ван Ли Кун өнгөрсөн тавдугаар сард өөр хүний бичиг баримт ашиглан "TOEIC" шалгалт өгөхийг завдаад баривчлагдсан. Өөр хүний өмнөөс шалгалт өгөхийг санал болгосон мессеж ирсэн гэж Ван Ли Кун цагдаад мэдэгджээ. 27 настай тэрбээр амны хаалт зүүгээд, ард талд нь микрофон зүүсэн байжээ. Улмаар шалгалтын хариуг микрофон ашиглан бусадтай хуваалцсан гэж үзэж байна.
Ван Ли Кунгийн хэргийн дараа шалгалт зохион байгуулагчид лавшруулан шалгасаар бусад тохиолдлыг илрүүлжээ.
"TOEIC" нь ажлын байранд өдөр тутамд ашиглах англи хэлний чадавхийн шалгалт юм. Япон, Өмнөд Солонгос, Тайвань залуусын дунд "TOEIC" шалгалт өгөх сонирхол илүү түгээмэл байдаг.
Ариунаа 2025-07-08 122.201.31.38
Маш өндөр байн
Нэргүй 2025-07-08 103.29.146.148
Уучлаарай, би бас япон хэлний шалгалт дээр хуулаад баригдаж байсан. Ёстой муухай юм болсон. Сүүлд зөндөө л гэмшсэн
Нэргүй 2025-07-08 202.70.43.34
IQ-ийн аварга, Гоц ухаантан, Математикийг бодлогыг гаргаахгүй бүгдийн боддог Онц Сурлагатангууд, Гавьяатуудтай болооод ч манай Монгол Дэлхийн 200-аад улсаад 160-170 гээд адаг хавьд нь жагссаар авай.
Хөгжил 2025-07-08 202.70.43.34
Утга учиргүй тоо бодож, англи хэл сурч 100 оноо авч алтан медаль аван Онц сурлагатан, Гавъяат болохоосоо илүүтэй Ухаан саруул, Бие эрүүл Зөв Хүн болох нь Япон болон Гэгээрсэн Их-20 улсуудын хөгжилийн нууц билээ.
Нэргүй 2025-07-08 81.9.119.18
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom