НЭКСТ-ийн нэкст мессеж!

НЭКСТ-ийн нэкст мессеж!

НЭКСТ-ийн нэкст мессеж!

Жил бүрийн долдугаар сард Засгийн газраас Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулдаг. Энэ удаагийн форумд 1600 гаруй хүн оролцож байна. Тэдний гол анхаарлын төв нь шинэ Ерөнхий сайдын байр суурь болон шинэ Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарын өгөх мессеж дээр хувийнхан голлон фокуслах нь ойлгомжтой.

Гадаад талдаа экспортын хязгаарлалт үүссэн, дотоод талдаа эрчим хүчний хомсдол нүүрлэсэн нь Монголын эдийн засагт хүнд сорилт болох нь гарцаагүй. Мэдээж, хямралаас гарахад гадаад, дотоодын хувийн хэвшлийнхний дэмжлэг нэн чухал болсон.

Учир нь, нүүрсний үнэ дээр дулдуйдах боломж шинэ засагт байхгүй. Хоёрт, хувийн хэвшлээ гудамжны шантаажчидтай хамтран дарамтлаж дээрэмдвэл улс орон нохойн замаар ордгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хангалттай харууллаа.

Тиймээс Г.Занданшатарт улс төр хийхээс илүү улс орноо дампууралд хөтлөчихгүйгээр хямралаас “хямдхан” гарах арга зам хэрэгтэй. Тэрхүү бодлогоо нээлттэй, ил тод зарлаж, хэлсэн, амалсандаа хүрдэг байх төлөвшил Монголын төрд нэн чухал болсон.

Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс Монголын шинэ Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа “CNN” телевизээр дамжуулан дэлхийн хөрөнгө оруулагчдын чихэнд хүргэхээр шийджээ.

Тэрбээр “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн онцлох мессеж өгсний дотор хамгийн чухал нь “Урьж авчраад хөөдөг, залж авчраад заамддаг” байж болохгүй гэх үг. Үнэндээ , өнгөрсөн жилүүдэд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад хатуу, халтай хандаж ирсэн. Ганц гадаадын хөрөнгө оруулагчид ч биш дотоодын хөрөнгө оруулагчдаа хууль хүчнийхнийг ашиглан ил цагаан дээрэмдэх, үйл ажиллагааг нь зогсоох явдал утгаа алдсан.  Монголын хамгийн том татвар төлөгч, баялаг бүтээгчдээ муу нэртэй, луу данстай болгосон. Х.Баттулгын үед АН-ын лидер болгоныг бүтэн нэр, бүлээн зүсгүй болгосон херопаганда улс төрөөс эдийн засаг руу орж ирсэн.

Ямар олигтой Засгийн газар байсандаа “Баялгийн сан”-г Ж.Батзанданд хариуцуулж, хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух  БЭТ-өө болгох билээ. Үндсэндээ, өмнөх Засгийн газарт хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээ хийх сонирхол байсан уу гэдэг ч өөрөө эргэлзээтэй асуултын тэмдэг. Ж.Батзанданг ердөө нохойд барьдаг, мод болгох гэсэн адийн төлөвлөгөөтэй байсныг ч хэн мэдэх вэ.

Ямар ч байсан Ерөнхий сайд Н.Занданшатар хөрөнгө оруулагчдад хандан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах урилга илгээсэн. Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Ялангуяа жилийн дөрвөн улирлын турш салхилж байдаг нь манай орны нэг давуу тал. Тиймээс дайсан тодруулдаг дайсагнасан бодлогоо больчихвол Монголд хөрөнгө оруулах сонирхол гадаад зах зээлд өснө. Дотоодынхон төр засгийн дарамт, хавчлагаас болж  зугатах дээрээ тулахгүй.

Ерөнхий сайдын өгсөн удаах мессеж бол иргэдээ сонсоно, бодлого хувийн хэвшлийнхэнтэйгөө зөвлөлдөнө гэж. Зөв, хувийн хэвшээл дарамталдаг биш хувийн хэвшлээ дэмжих замаар асуудлаа шийддэг байх ёстой. МҮХАТ-ын дарга Б.Лхагважав болсон. Ямар ч бнйсан буруу үг үйлдэл гаргахгүй. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийг хамгийн чангаар шүүмжилсэн хүн.

Түүнчлэн нэкстийн нэг амлалт нь эдийн засгаа төрөлжүүлнэ гэж. Гэхдээ Монголын үе, үеийн Засгийн газар ингэж ярьсаар ирсэн, амалсаар ирсэн. Атал юу ч өөрчлөгдөөгүй. Гээд Монголын эдийн засгийн тэргүүлэх бүтээгдэхүүн уул уурхай, газрын ховор элемент байх боловч хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч манай засгийн газрын дараагийн том зорилтууд байх болно гэж харж, тодорхойлж буй нь нэг том алхам юм.

“CNN”-д ярилцлага өгөхдөө Ерөнхий сайдын өгсөн хамгийн чухал онцлох мессеж нь “Засгийн хувийн хэвшилтэй хамтарч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах бодлого барина. Татварын цогц шинэчлэлийн ажлын хэсэг байгуулсан ажиллаж байна. Намар гэхэд татварын хуулиа чуулганаар хэлэлцүүлнэ. Мөн худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар дамжуулж төрийн зөвшөөрлүүдээ танхимд шилжүүлж хүнд суртлыг арилгана. Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилж, хөрөнгө оруулагчдаа хамгаалж, ээлтэй, тогтвортой хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэх байр суурь.

Хамгийн гол нь эдгээр байр сууриндаа багт зогсоорой гэж Ерөнхий сайдад захимаар байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-08 81.9.119.18

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Teneglel bnaa 2025-07-08 202.55.191.130

iim utaggui yum hiij tenegteed l bain daa. Nuguu uhaa hudagiin 34 hubi haan bnaa.bayalagaan san haan bnaa.

Avatar

- shyyp 2025-07-08 169.133.250.254

ymap ch gesen achaag ni deeshlyyr. && #;

Avatar

fuck 2025-07-08 66.181.181.208

zailaachee. lalruud sar bolgon ail bolgonoos sergeegdeh erchim huchnii mongo geed shaagad bdg yu hiisiin pisda. terbumaar n idjagazde. yamar l***r n ene sergeegdeh erchim huch geed mongo ideed bnaa. sergeegdeh erchim huch chin tsahilgaanii zardal buuruulah yostoi bolhos osgoh yosgui shu l***r min. alaltsishu Mongolchuuda ene tsahilgaanii tolbor chin 2 nugalchlaa. yu ch oorchlogdsongui. temtsehguimuu honi tsarailaal bjahimu 3 sayulaa. 300 hulgaich l deer idjagashd

Avatar

Нэргүй 2025-07-08 202.126.89.171

Завсаргүй засаглаж засаглаж Японы хаан ирэхтэй давхцуулж Эдийн засгийн форум зохиодог нь ч юувдээ….бас Ёөк нь залуудаа Жапан айлаар хоноглосон киногоо гаргачихжэээ….Манай улс хөөрхийдөөө

Avatar

Нэргүй 2025-07-08 203.91.115.40

Хувь заяаны шоглоом. Буутай дээрэмчин "Одоо би дээрэмдэхгүй, дээрэмчний замналаа орхиж байна" гэж хэлж байна. Итгэхэд бэрх.

Avatar

Нэргүй 2025-07-08 103.229.122.118

Монголын а******н эмч нарын асуудлыг шийдэцгээ! Монголын их эмч нар өвчтөнүүдийг албаар алж, улмаар АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг.

Avatar

Нэргүй 2025-07-08 103.168.34.141

Хотын дарга гэгч дарангуйлагч их мэдээч би чадна нөхрийг зайлуулахгүй бол хот болон улс орноор тоглоод дуусгах нээ

Avatar

Нэргүй 2025-07-08 66.181.180.191

шодорго 5ын нэг нь юм чинь сүйдэлж л таараа ш дээ

Avatar

Ай...... 2025-07-08 202.126.89.171

Эдийн засаг нь миарахаар л цэцгэн зангиа зүүгээд Форум хийгээд унах юм. 35 жил нэг НАМ дангаараа шахуу засаглалаа. Бид ямархуу янзтай бна дааа…..Өсөлтгүй Эдийн засаг, Залхуу, Хэрцгий Хүчирхийлэгч Иргэдтэй улс болжээ хөөрхий……

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:Бид нэг иймэрхүү л байна даа. 2025-07-08 66.181.179.26

Оросын төв банкны дарга эмэгтэй Путины урдаас үг хэлдэг ганц хүн байна. Тэр ЗГ ИНФЛЯЦИ БУУРУУЛАХ ТАЛААР ДОРВИТОЙ АЖИЛЛАМААР БАЙНА. Инфляци өндөр үед бодлогын хүүг бууруулах боломжгүй гэдгийг шууд хэлж байна.Орос төсвийн тодотголоо ойрмогхон хийгээд зардлаа таналаа. Манайх бүр тулгаж байж одоо л нэг юм хөдөлж байна.Ерөнхийлөгч Трамп төв банкны даргаа хална шүү гээд дарамтлаад байна.Гэвч чадахгүй гээд хэвлэлүүд бичээд байна.Гэтэл манай УИХ-ын гишүүд МБ-ны Ерөнхийлөгч Лхагвасүрэнг үүрэгдээд л…

Avatar

Зочин 2025-07-08 103.212.116.74

Гадаадын хөрөнгө оруулагчдийг татаж оруулж ирье гэвэл Төр, засгийнхаа олгосон зөвшөөрөл, шийдвэрийг эсэргүүцдэг 1-р т нутгийн индианууд, 2-р т тэрбумтан жагсагчдийг хуулиар шийтгэдэг хууль л баталчих тэгээд л болоо.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: МБ-ыг УИХ-ЫН МЭДЛЭЭС ГАРГАЖ ЖИНХЭНЭ ХАРААТ БУС БОЛГОВОЛ УЛС ХӨГЖИХ БАЙХ ШҮҮ ЯНЗ НЬ 2025-07-08 66.181.179.26

МБ-ны хэлтсийн дарга нэг эмэгтэй зээлийн хүүг хэзээ, хэдэн хувиар буулгахыг хэлээд орхи гэсэн гишүүний асуултад ОЙРЫН ҮЕД ХҮҮ БУУЛГАХ БОЛОМЖГҮЙ гэж, гадаадын банкийг яагаад оруулж ирүүлэхгүй байна гэсэн гишүүний асуултад эрх зүйн 4 СУУРЬ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ БАЙХАД ОРЖ ИРЭХГҮЙ гэж хариулж байна.Энэ ажилтан УИХ-аас хамааралгүй учир үнэнийг хэлж байна. МБ арилжааны банкуудаа яагаад заирахгүй байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруул гээд л гишүүд ч яахавдээ ТААЛАГДАХ шаардлагуудаа тавьж байна.

Avatar

Нэргүй 2025-07-08 124.158.107.36

оюунэрдэнийг зайлуулах гэж тарвагадорж их мөнгө цацсан баривчлах тогтоол хэвээрээ тарвага боож үхлээ

Avatar

зочин 2025-07-08 66.181.184.224

Ардчилагч гэх хулгайчуудын нураасан эдийн засгийг МАН-ын нөхөд сэргээсэн, Оюунэрдэнийн засгийн газар Ковидийн хүнд үеийг харьцангуй амжилттай давж,эдийн засаг бизнесээ богино хугацаанд сэргээн иргэдийн амьдралыг хэвийн болгосон, Хятадын хил нээгдмэгц гадаад худалдааг өргөжүүлэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэний дүнд ,экспортын орлого өсч, төсөв тэлж,бүтээн байгуулалт өрнүүлэх боломж сайжирсан, Иргэдийг тэнэг гэж бүү бод,Юмыг үнэнээр нь ярь,Бүх зүйлийг харлуулж төрийн эрхэнд шунахаа боль

Avatar

зочин 2025-07-08 66.181.184.224

Манай зээлжих зэрэглэл сайжирсан гээ биздээ, Худлаа юм уу, Үргэлж луйварчин шиг бүү царайл ,Хүн шиг бай, Гадаадынхан,ялангуяа хөрөнгө оруулагчд юу ч мэддэггүй тэнэг гэж бүү бод, Тэд хамгийн эхлээд хүн үү дээрэмчин үү ,итгэж болох щудрага зөв хүн үү, Эсвэл худалч зальхай этгээд үү гэдгийг судлана, Хэн хулгайч луйварчдад хөрөнгөө өгч алдах юм,Манай ардчилагч гэх нөхөд л бусдыг гүтгэж,нэр төрийг харлуулах хуурч мэхлэх, муу аргаар төрийн эрхэд гарахыг оролдох зэрэг олиггүй үнэр ханхлуулаад байна

Avatar

Нэргүй 2025-07-08 59.153.112.97

сайн өөрөө компаний хөрөнгө хураах ажилд биeчлэн ороцсон доо жээнкотойгоо хамт ха ха

Avatar

🐷 гахай хоншоорт 2025-07-08 202.9.47.40

🐖🐖🐽🐖🐖 зураг дээр зүүн гар талаасаа 3 дахь нь товарищ Next.

Avatar

Зочин 2025-07-08 66.181.190.72

Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг нь л энэ бхдаа зайлуул. News.mn үнэхээр утгагүй болжээ.

Avatar

Нэргүй 2025-07-08 202.55.185.148

CNN д ярилцлага өгөөгүй ш тээ. CNN ий сэтгүүлчтэй л ярилсан. хэхэ

Avatar

Нэргүй 2025-07-08 66.181.182.221

2012 онд батлуулсан хууль, дараа нь Хятадуудаас булааж авсан монгөний ордын асуудал дахин давтагдахгүй биз дээ

Avatar

Зочин 2025-07-08 59.153.112.175

хурал чуулган форум хийгээд хийгээд ажил урагшлахгүй бна гээд гишүүд чинь хэлээд бгаан бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж