Шүүхээс журмын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгаж, эс бөгөөс бүхэлд нь хүчингүй болохоор шийдвэрлэсэн байна.
Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акттай холбоотой маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцэж, шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай юм. Би Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан шаардах эрхийнхээ дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд хандсан болно.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, есөн сарын хугацаанд гол төлөв нэхэмжлэгчийн хүсэлтээр баримт цуглуулах ажиллагааг хийсэн.
2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй Боловсролын сайд П.Наранбаярт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, сайдыг хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж дүгнэлээ.Шийдвэрийн гол агуулгыг товч тайлбарлавал, шүүх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт буюу “Багшлах эрхийн гэрчилгээ олгох, түүнтэй холбоотой үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд Боловсролын сайдыг дахин шинээр, зөрчилгүй акт батлан гаргахыг даалгаж, эс бөгөөд бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч болох миний зүгээс маргаан бүхий актыг Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенцид заасан “…мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд алагчлахгүй байх явдлыг хангах, багш нар нь мэргэжлийн чадвараар адил байх боломж нөхцөл бүрдүүлэх үүргээ сайд хэрэгжүүлээгүй, умартсан. Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн үндсэн зорилго, суурь зарчмуудыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах, нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Багш мэргэжлийн нэр төр, үнэлэмжийг бууруулсан, эцэг, эх, хүүхдийн мэргэжлийн үйлчилгээ авах, боловсролын тэгш боломжоор хангагдах эрхийг хязгаарласан, акт гаргах хэрэгцээ шаардлагын судалгааг хэлбэр төдий хийсэн гэх үндэслэлүүдээр маргасан. Хариуцагч тал буюу Боловсролын сайдын зүгээс энэ бол багшийн хомсдолыг даван туулах түр зуурын арга хэмжээ, бид багш бэлтгээгүй, багшаар ажиллах эрх олгосон. 45 хоногийн сургалтад суусан хүмүүс багш биш багшаар ажиллах эрхтэй болж байна. Мөн тэдгээр хүмүүс нь үндсэн багшийн орон тоонд ажилладаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүтэн бус цагаар ажиллах гэрээ байгуулан ажилладаг гэх байдлаар хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргасан. Захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахын өмнө судлаачдын дунд хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн гэх боловч баримтыг шүүхэд гаргаж, нотолж чадаагүй. Тус хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн нэрийг нууцлах шаардлагатай гэж тайлбар хийж байв. Мөн 2024 оны 03 сарын 20-ны өдөр журмын төслийг сайтад тавьж санал авсан боловч нэг ч иргэн байгууллага санал өгөөгүй гэж тайлбар хийж байсан. Сайтад байршуулсан гэх журам нь батлагдсан журмаас тэс өөр байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журмын төсөл хэний саналаар яагаад өөрчлөгдсөн талаар тодруулж баримт шаардсан боловч гаргаж өгөөгүй болно.
Салбарын яамны мэдээллээр 4200 багшийн ажлын байрны дутагдал үүссэн гэдэг. Гэтэл бодит байдал дээр мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 20 мянган багш байна. Энэ хүмүүс цалин бага, ажлын ачаалал их гэдэг шалтгаанаар мэргэжлээрээ ажиллахгүй байна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дээрх асуудлыг шийдвэрлэх бодлого тодорхойлох нь чухал байна. Мөн Боловсролын яам боловсролгүй тайлбар хийж, маргаан бүхий акт гаргасанд судлаачийн хувьд харамсаж байна. Цэцэрлэг, сургуулийн багш бүрэн бус цагаар ажиллана гэж юу гэсэн үг вэ. Тийм боломж байхгүй. Энгийнээр хэлэхэд миний хүүхдийн цэцэрлэгийн багш өглөө 7-д хүүхдүүдээ хүлээж аваад, орой 7-д сүүлийн хүүхдээ хүлээлгэж өгдөг. Энэ хүн бүрэн бус цагаар ажиллана гэж байх уу. Мөн “хичээл заа” гээд самбарын өмнө, миний хүүхдийн урд зогсоосон л бол тэр хүн чинь багш шүү дээ. 45 хоногоор багш бэлдээгүй, багшлах эрх өгсөн гээд байгаа тайлбарыг огт ойлгохгүй байна. Шүүгч бас би хэдэн удаа асуугаад ч хариултыг ойлгоогүй. Нэмж, хэлэхэд яамны зүгээс одоогийн байдлаар 129 хүн 45 хоногийн сургалтад хамрагдаж, багшлах эрхийн гэрчилгээ авсан байна. Үүнээс 30 гаруй хүн нь багшаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хийсэн. Сайдын шүүхэд гаргасан баримтад 45 хоног сураад багшлахаар очсон хүмүүсийг сургуулийн удирдлагууд ажилд авахгүй хүндрэл үүсч байна гэсэн тайлбар, тайлан бий. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Одоо үүний дараа тэр багшлах эрх авсан гэх 129 хүний хүмүүсийн эрх зүйн байдал яах вэ гээд олон сөрөг үр дагавартай, хор уршигтай шийдвэр гаргасан гэж судлаачийн хувьд харж байна” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, багшлах хүсэлтэй хүмүүсийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэр гаргасан.
Тус журамд зааснаар:
- Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн,
- Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд багшлах эрх олгох сургалтад хамрагдах боломжтой.
Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна гэж заасан байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авах юм.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.161.42
Энэ нэг балай ажилаа мэдэхгүй хуулиа мэдэхгүй яаж ажил хийлгэнэ гэж бодож байгаа юм бол шууд зайлуулаач
Нэргүй 2025-07-09 66.181.190.12
НАРАНБАЯР ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГ БОЛОВСРОЛООС ЗАЙЛХОГИЙН ХУВИЙН АШИГ СОНИРХОЛТОЙ НОВШИЙГ ЗАЙЛУУЛААЧ
Нэргүй 2025-07-09 81.9.119.15
)))))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-07-09 202.5.202.130
Энэ их хүний дутагдлыг яах уу. Би 25 жилийн өмнө багшлах курс төгсөөд багшаа хийгээд л явж байна.
Цалин хөлс! 2025-07-09 202.9.47.40
Цалин хөлс амьдрал ахуйд нь хаанаа ч хүрэлцээгүй байна, залуу үе ниймийн ямар ч баталгаа алга. ямар сайндаа со явж хар бор ажил хөдөлмөр хийхэв дээ.
🐐 2025-07-09 202.9.47.40
MCS -ийн тавиул хулгайч! Огцор пизаду
Багш 2025-07-09 66.181.184.203
Амь аргацаасан шийдвэр. Багшийн дутагдлаас гарах ганц арга гэвэл цалин нийгмийн баталгааг нь л сайжруулах арга хэмжээ ав. Өөр ямар ч шийдвэр журам нэмэр болохгүй.
Нэргүй 2025-07-09 202.126.88.97
1.2 тэрбум төгрөгийг улсын сургуулиудаар 10 н саяар нь тарааж байгаад дараа нь өөрийн ажиллаж байсан хувийн сургуульруу татаад татаад авцан байгаа юм даа , ийм болхи бүдүүлэг аргаар мөнгө угааж , яаж доромжилж бна аа биднийг
Багш 2025-07-09 192.82.92.42
Багш байхгуй уед зев арга хэмжээ, амжилт хусье! Энх-амгалан гэгч балайгийн гай их бнаа.
зочин 2025-07-09 202.179.15.130
Зөв шүү дээ. Багшаа нарынхаа цалин, нийгмийн асуудлыг анхаарахгүй байж, боловсролын чанар, монгол улсын ирээдүйн талаар бодох ч хэрэггүй. Эмч хүн буруу эмчилбэл тэр дороо мэдэгдэнэ. Буруу байна гээд засаж болно. Багш буруу заавал, эсвэл бүр заахгүй ном хуулуулаад байвал хор уршиг нь 20 жилийн дараа гарна, засах боломж байхгүй, монголчууд дэлхийгээс тэр чинээгээрээ гээгдэнэ. Ажлаа мэддэгүй сайдын балгаар 117 багшийн 36 сарын тэтгэмж хасагдсан. Энэ үед сайд нь юу хийж байсан бэ?, Өрөвдөлтэй юм.