Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнөөдрийн байдлаар/2025.07.08/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11864 хүрээд байна. Үүнээс 10862 хүн эдгэрсэн бол 481 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дийлэнх нь дунд 414, хөнгөн 48 байгаа бол 19 нь хүнд байгаа талаар тус төвөөс мэдээллээ. Гэрийн нөхцөлд 514 хүн эмчлүүлж буй бөгөөд уг өвчний улмаас нас барсан 7 хүн, хавьтал болсон 89855 хүн байна.
Өвчлөл насны бүлгээр авч үзвэл хамгийн олон тохиолдол 10-14 насныхан 4691 тохиолдол, мөн 0-4 насны 2474, 15-19 насныхан 1543 тус тус бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлж, дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Нэргүй 2025-07-08 81.9.119.18
) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-08 103.229.122.118
Монголын их эмч нар өвчтөнүүдийг албаар алж, улмаар АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг.
Нэргүй 2025-07-08 45.117.35.28
арга хэмжээ аваагүй саадыг улаан бурхантай х үнтэй хамт байнга байлга