Увсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд эрүүл ахуйн сургалт орлоо

Увсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд эрүүл ахуйн сургалт орлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн санаачилгаар Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан эрүүл ахуйн стандарт, дагаж мөрдөх журмын талаарх сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Эрүүл мэндийн яамны улсын ахлах байцаагч Я.Батцагаан удирдан явуулсан юм. Хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилт, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, чанаргүй болон хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэхгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, заавар зөвлөмж өглөө.
Уг сургалт нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-08 81.9.119.18

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж