НИТХ-ын ээлжит IV хуралдаан өнөөдөр /2025.07.08/ Хангарди ордонд 10.00 цагт эхэллээ.
А.Баяр: Хэт чанга дуутай машиныг хянана
"Дүүргийн Засаг дарга нар төсвийн зарцуулалтаа танилцуул"
Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж амьдарч, татвар төвлөрүүлдэг Улаанбаатарчуудын ахуй амьдралтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байгаа энэ үед 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв захиран зарцуулах бүрэн эрхтэй дүүргийн Засаг дарга нарын ирц хангалтгүй, НИТХ-аар хэлэлцэж байгаа асуудалд анхаардаггүй, уялдаж хамтарч ажилладаггүй хэмээн шүүмжиллээ.
НИТХ-ын Төлөөлөгч О.Зундуйдорж “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэхэд л 240 тэрбум, Хан-Уул дүүргийн Засаг дарга 200 тэрбум, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 193 тэрбум төгрөгийг захиран зарцуулж байна. Наадмын дараа намар. Өвлийн бэлтгэл хангана. Одоо үер ус хэцүүднэ. Иргэд нь НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нараас хариуцлага нэхдэг. Гэтэл хог, ус, зам, утаа, цэцэрлэг, сургуулийн хүртээмж бүгд дүүргийн Засаг дарга нарын хариуцаж хийх ажил. Нийслэл болон Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх бүх эрх мэдлийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Дүүргийн Засаг дарга нар төсвийн зарцуулалтаа иргэдэд болон Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллагадаа ирж танилцуул” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр цаашид Ээлжит болон Ээлжит бус хуралдаанд 9 дүүргийн удирдлага сууж иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.
"Хотын 9 дүүргийн Засаг дарга нарын ирцийг танилцуулаач"
Төлөөлөгчид асуулт асууж байна.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:
-Олон чухал асуудлыг баяр наадмын өмнө хэлэлцэж байна. 2025 оны төсвөө батлаад хагас жил өнгөрсөн. Энэ хугацаанд хаана юу юу хийв гээд. Хотод хийж байгаа ажил тусдаа нэгж дээр хийж байгаа ажил биш. Ажил болгон аль нэг дүүргийн нутагт үргэлжилж байгаа. Нэгдсэн хуралдаан дээр есөн дүүргийн Засаг дарга нар сууж, оролцож байна уу. Сүүлийн хоёр, гурван жил огт суудаггүй. Төлөөлөгч биш хүмүүс нь хотын мэдээллийг авахгүйгээр яаж ажлаа хийдэг юм бэ. Хариуцлагатай албан тушаалтай дарга нар найр наадам хэсч явахаар ажлаа хиймээр байна. Өнөөдөр хоттой холбоотой 20 асуудал хэлэлцэж байна. Одоо энд хэдэн Засаг дарга сууж байна вэ?
НИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар:
-Дүүргийн Засаг дарга нарт албан ёсоор хуралдаанд оролцох урилгыг хүргүүлсэн. Өнөөдөр БГД болон ЧД-ийн Засаг дарга ирсэн байна.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:
-Тэдэнд урилга өгөхгүй ээ. Урилгаар хуралд ирдэг хүмүүс биш. Тэр Засаг дарга нарын үүрэг хүлээсэн ажлыг хэлэлцэж байна. Есөн даргаас хоёр нь ирсэн байна. Дүүргүүдийн Засаг дарга нарт бүх эрх мэдлийг төсөвтэй нь шилжүүлсэн. Ажлаа хийж байгаа нь эндээс харагдаж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин:
-Бид нийслэлд хийж байгаа сайн ажлуудыг сайшаах нь зүйн хэрэг. Маш олон бүтээн байгуулалтыг хийж байна. Өвөлжилтийн бэлтгэл хэдэн хувьтай байна вэ. Хотын дугаар автомашинд олгохгүй болсноор түгжрэл хэдэн хувиар буурсан бэ?
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-Бид хотын асуудлыг ярьж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэж мафийн сүлжээ болсон нэг дурак яадаг юм. Дуудахаар ирдэггүй юм уу. Тамгын газар нь авлига авч байгаад баригдсан. Хотын даргыг өөрийг нь холбоотой гэж хардаж эхэллээ. Асуудалд орж байгаа нөхдүүдээ цэгцлэхгүй бол хотын дарга өөрөө хариуцлага хүлээх ёстой.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн:
-Бүтээн байгуулалтын ажлыг хэт товчилж байна. Бидний мөрийн хөтөлбөрт нийтийн тээвэр, метро, BRT, дүүжин тээвэр, трамбей төслийн талаар мэдээлэл өгөөч. Ханын материалын орчмын барилгажилтын ажлын талаар товч мэдээлэл өгөөч.
Хотын даргын орлогч Т.Даваадалай:
-Метро төслийн тендерийн нэгдүгээр үе шатыг хаасан. Хоёрдугаар үе шатанд санхүүжилттэй холбоотой олон улсын зээл хэлэлцээрийг эцэслэх шаардлагатай байгаа. Өнөөдрий байдлаар Эдийн засгийн форум болж байгаа энд зээл олгогч байгууллагуудын төлөөлөл ирж, эхний шатны хэлэлцээрүүдийг хийж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд багтааж, хөрөнгө оруулалтыг эцэслэж, метроны хоёрдугаар үе шатны тендерийг зарлаж, шалгаруулалтыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ эцэслэгдэж, хөрөнгө оруулалт шийдэгдвэл гараанаас гарахад бэлэн байна.
Трамбей төслийн хувьд, нэг хоёрдугаар шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ батлагдаж дууссан. Хөрөнгө оруулалтыг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан шийдвэрлэх шаардлагатай байгаа.
Туулын хурдны замын хувьд тендер амжилттай нээгдсэн. Энэ долоо хоногт гомдол гарахгүй бол шалгарсан байгууллагатай гэрээ байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Тойрог нэгдүгээр замын ТЭЗҮ-г баталж, Зам тээврийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр орж, зөвлөмжүүдээ авсан. Засгийн газраас 920 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэснээс 85 хувь дээр Засгийн газрын баталгаагаар Экзим банкнаас урт хугацаагаар хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газраар дэмжигдэж, УИХ-д өргөн баригдаж байгаа. Ирэх наймдугаар сард хөрөнгө оруулалттай тендерийг зарлана.
Ханын материалын орон сууцжуулах төсөл бол нээлттэй тендерийг зарлаад байна.
Энэ жил 59 км явган хүний замыг шинэчилж байгаа. Нийт 39 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2040 онд 2199 км болгож нэмнэ. Одоогийн байдлаар 584.6 км явган хүний зам байгаа. Жил бүр үе шаттай хэрэгжүүлнэ.
"Нийслэлд 5.9 их наяд төгрөгийн байгуулалтын ажлыг хийж байна"
НИТХ-ын дарга А.БАЯР:
-Нийт 45 төлөөлөгчөөс 23 төлөөлөгч оролцож, хуралдааны ирц хүрсэн тул ээлжит хуралдааныг эхлүүлж байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр:
-Хэлэлцэх асуудлын хоёрдугаар хэлэлцүүлэгт байгаа 2.21 заасан төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг өнөөдөр хурлаар хэлэлцэх саналыг гаргаж байна.
Саналыг дэмжих санал хураалт явуулж, нийт гишүүдийн олонх дэмжлээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваалай танилцууллаа.
Тэрбээр "Нийслэлд 2025 онд улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 5.9 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Үүнээс 80.1 хувь буюу 4.4 их наяд төгрөг нь нийслэлийн төсөвт, 11.9 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь улсын төсөвт тусгагдсан бөгөөд 8 хувь буюу 0.5 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий төсөл арга хэмжээг гадаадын зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байна. Салбараар нь ангилбал, хот байгуулалт дэд бүтцийн салбарт 48.9 хувь, авто зам замын байгууламжид 26.3 хувь, нийтийн тээврийн салбарт 8.3 хувь, боловсролын салбарт 6.7 хувь, төрийн үйлчилгээний салбарт 5.7 хувь, эрүүл мэндийн салбарт 2.8 хувь, хот нийтийн аж ахуйн салбарт 2.1 хувь, бусад салбарт хоёр хувь байна.
Худалдан авах ажиллагааны эрх шилжүүлж гүйцэтгэж буй ажлыг танилцуулбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 12.2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.2 их наяд төгрөгийн төсвийн санхүүжих дүнтэй, 581 төслийн арга хэмжээний эрхийг нийслэлийн нутгийн захиргааны 23 байгууллагад шилжүүлсэн. Гэрээ байгуулсан 160, гэрээ байгуулах эрх олгосон 204, тендерийн үнэлгээ хийж байгаа 50, тендерийн материал хүлээн авч байгаа 39, худалдан авах ажиллагааны шатанд 128 төсөл арга хэмжээ байна. Тендер шалгаруулалтын зарлалт 97.4 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас 364 төсөл арга хэмжээнд гэрээ байгуулах эрх олгож, үр дүн гарсан нь 72.5 хувийг эзэлж байна.
Авто замын салбарын тухайд, 83 байршилд зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэх 1231 км замын арчлалт хийх, 12 байршилд 17 км борооны ус зайлуулах байгууламж шинээр хийх болон засварлахаар төлөвлөсөн. Үүнээс 39 байрлалд 81.7 км авто зам 1.5 км гүүрийн ажил хийж байгаа бөгөөд худалдан авах ажиллагааны шатанд 5, хэрэгжих шатанд 25, дууссан 6, төслийн хүрээнд 3 төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дугуйн замын тухайд замын зорчих хэсэг болон явган замын эгнээний судалгааг хийж, үүний дагуу зарим байршлуудад дугуйн зам нэмэхээр үе шаттай гүйцэтгэж байна. Ингэснээр иргэд унадаг дугуй болон хоёр дугуйт тээврийн хэрэгсэл зорчих аюулгүй орчин бүрдэнэ.
Явган замын хувьд, нийслэлд 15 байршил дээр 59.6 км урт 215.397 м.кв талбай бүхий талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна. Гэрээ бүрэн байгуулж, ажил эхэлсэн бөгөөд 31 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн энэ жил нийт 94 төслийн хүрээнд 4538 нэгж талбарын газрыг чөлөөлж, үүнээс 2834 нэгж талбараас 16.44 га талбайг чөлөөлж, 98.89 тэрбумын нөхөн олговорыг олгоод байна.
Боловсролын салбарт нийт 139 барилга байгууламж барьж байгаагаас 2025 оны эхний хагас жилд 4 сургууль, 5 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон байна. Цаашлаад жилийн эцэст 24 сургууль, 45 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 спорт заал ашиглалт оруулна. Мөн 177 барилгад 27.1 тэрбумын засвар хийж байна.
Эрүүл мэндийн салбарт, 245.3 тэрбум төгрөгийн 10 шинэ барилга байгууламж, 11.3 тэрбум төгрөгийн засварын ажил, 28.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, нийт 104 төсөл арга хэмжээ 36 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн төслийн 1, 2 дугаар багцад гэрээ байгуулж, 3, 4 багцыг нийт 5 багц болгож, тендерийг нээлттэй зарлаад байна.
Туулын хурдны замын ажил 2025 оны зургадугаар сарын 27-нд тендерийн нээлтээ хийж, амжилттай үнэлгээний шатанд явна.
Эмээлтийн аж үйлдвэрийн парк болон Хүннү хот цэвэрлэх байгууламжийн ажил худалдан авах шатандаа явж байна.
Хурлаар нийт 13 асуудал хэлэлцэнэ
НИТХ-ын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал,
1.Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
2. Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай,
3.Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
4.“Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг 13 асуудал хэлэлцэнэ.
Зочин 2025-07-08 103.229.121.187
Шаргө морьт Гүнтийн зам одоо болтол нээгдээгүй бна замаа хурдан нээгээчээ гэр орондоо очмоор бна яг наадамтай зэрэгцүүлдэг нь ямар учиртай юм бэ
иргэн 2025-07-08 202.126.90.57
дүүргийн дарга нар ажилаа хийгээчээ нөгөө тшц наи ёинь буцаад буудал дээр нэмэгдээд тавьж өна яаралтай ачаад зайлуулаачээ ахиж тавьсан тохилдолд өндөр торгууль тавиачээ бас үаваан бэлэн бүтээгдэхүүн тамхи ширэглээд хороо зарахд энэ халуунд болиоч дэ хотын даргын шийдвэрэийг биёлүүлээч здүүргийн засаг дарга нараа юу хийж бнаа энэ хогон амбаараа зайлуулаачээ монголын хууль 3 хоног гэдэг арай юмаа
Иргэн 2025-07-08 202.131.225.53
Хонь тараагаад байгаа дүүргийн мөнгө нь хаанаас гарч байгаа юм бол?
Нэргүй 2025-07-08 81.9.119.18
)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Иргэн 2025-07-08 103.212.118.147
Дүүргийн ЗД гэдэг бол нэршилээсээ буруу байгаа шүү. Намын тавиулуудаа болих хэрэгтэй.
Нэргүй 2025-07-08 66.181.180.191
Бүтээн байгуулалт гэсэн коммунист нэршлийг боливол таарна
Иргэн 2025-07-08 66.181.182.43
Хороо гэж ёстой ажилгүй газар бнаа!!! Лав л ХАН-УУЛ дүүрэг 18-17-хороонд эзэнтэй хороо алга !!! хорооны нутаг дэвсгэрт асдаг асдаггүй гудамжны гэрлээс өгсүүлээд иргэдийн төлөө хийх ажил их байна аа!!!
ЧД-ийн Мандуул дарга бас "ухаалаг" хогийн сав 2025-07-08 202.131.248.198
ЧД "ухаалаг" гэж хэт рекламдан ухаалаг бус хогийн савуудыг хаа сайгүй байршуулж байгаа нь сэжиг бүхий. Хогийг ангилж ялгадаг түвшинд аваачихгүй юм бол, ангилсан ч ачихдаа нэгтгэж ачиж байгаа бол ямар юмных нь ухаалаг байхав дээ. Төсвийн мөнгийг уйлуулж байгаа нэг зальтай төсөл энэ байнаа. Иргэд оршин суугчдаас санал авалгүйгээр шууд аваачин байршуулж байна. "Ухаалаг хогийн сав" -аасаа арай дээр сэтгэж, олон нийтийн төсөвт үрэлгэн хандмааргүй байна. АТГ анхаарлаа хандуулна гэж найдаж байна.
Нэргүй 2025-07-08 45.117.35.28
тэрийг нь 7 нартай байх үеээс хэлээд байсан юм даг
Наадам 2025-07-08 202.9.47.40
Наадмын маргааш намар биш, наадмын маргааш наадам, бас наадам, бас наадам… нэг мэдхэд өвөл.
🐉 2025-07-08 202.9.47.40
🇨🇳🇨🇳🇨🇳
зочин 2025-07-08 103.119.92.1
Дүүргийн засаг дарга нар дахин төлөвлөлт рүүгээ анхаарч дэм болооч ээ зүгээр л ха
Xyжаа хүн үү дээ 2025-07-08 202.9.47.40
Энэ зурган дээрхи чинь юун учиртай xyжаа вэ, хэн бэ?
зочин 2025-07-08 103.229.121.161
МАНДУУЛ ДАРГАА БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ/ХУУЧНААР ЛЕНИНИЙ МУЗЕЙ/-Н БАРУУН ТАЛД
ЧӨЛӨӨЛСӨН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР ДЭЭР ТАНАЙ ДҮҮРГЭЭС ТАРЬСАН МОД СӨӨГӨӨ ОЧООД НЭГ ХАРДАА.
АРЧИЛГАА МУУ, ДЭЭР НЬ ОЛИГТОЙ МОД СӨӨГ ТАРИАГҮЙГЭЭС ИХЭНХ МОД НЬ УРГАХААРГҮЙ ХАТЖЭЭ.
ТЭГЭЭД 10-ХАН АЛХАМЫН ЦААНА БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАШААН ДОТОРХ МОД СӨӨГИЙГ ХАР ДАА.
ХАРЬЦУУЛАХ ЮМ БАЙНАА БАЙНА МАНДУУЛ ДАРГААВАЖИЛ ХАРИУЦСАН АЛБАТУУДАА ХӨДӨЛГӨӨЧ
ХУД-ийн ахмад настан Ш.Раднаа: Явган алхахад цахилгаан мотортой тээврийн хэрэгсэлд дайруулах вий гэсэн айдас хэцүү байна шүү 2025-07-08 66.181.179.26
Сурон, Скүтэр хоёрыг явган хүний замаар явуулахыг зөвшөөрсөн хууль гарганвал хүний эрхийг зөрчсөн, УИХ-ын хүний эрхийг дээдлэх зарчимд харш шийдэл болно. Цахилгаан мотор нь маш хүчтэй учир хурд огцом авах юм.Явган хүний замаар хүүхэд, хөгшид голдуу явдаг. Өөрөө авто машингүй хүмүүс явдаг. Ажаад байхад ядарсан, орлого багатай хүмүүс л голдуу явж харагддаг. Тэдэнд бас нэг амьдралын зовлон айдас нэмээд яахав дээ.
Нэргүй 2025-07-08 66.181.182.48
ардчилал гэж мэдэхгүй төгцөг
Нэргүй 2025-07-08 202.9.40.154
Монгооын нам төрийн толгойд гар нь гэдэг хошин порно юм бн дөө монголын нам төрийн толгойд х***а манж хошин порнонууд гардгийн бн.