Э.Бат-Амгалан сайд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийн үйл явцтай танилцав

Э.Бат-Амгалан сайд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийн үйл явцтай танилцав

Э.Бат-Амгалан сайд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийн үйл явцтай танилцав

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн үйл явцтай танилцлаа.

Уг байгууламж нь хуучин төв цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд 2020 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэснээр дээрх төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн зохицуулагч Г.Чулуунбат төслийн хэрэгжил явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр танилцуулгадаа “Өнөөдрийн байдлаар шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 98 хувьд хүрсэн бол тоног төхөөрөмж суурилуулах ажил 90 хувьтай, технологийн 35 төрлийн 55 барилга байгууламж инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн ажил 94 хувьтай үргэлжилж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийг энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” талаар онцлов.

Төслийн Ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциумын Ерөнхий инженер Жанг Жиа Вэй нь ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж буй хаягдал усны стандарт шаардлагыг хангуулах, цаашид хаягдал лагийн асуудлыг шийдвэрлэх үүднээс лаг шатаах технологийг нэвтрүүлэх шаардлагатай” гэдгийг хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-08 66.181.191.99

хот төлөвлөлтыг инженер хүн сайд хийх ёстой юм байгаан. юу ч мэдэхгүй хүн зүгээр л очиж үзэхээс өөр юу хийхээ мэдэхгүй шт.

Avatar

Нэргүй 2025-07-08 202.126.89.116

байж байгаад л нэг шинэ сайд ирж танилцдаг ядаргаатай наасн

Avatar

Зочин 2025-07-08 64.119.29.46

За ажиллаа хийдэг хүн хэрэгтэй бна гол нь чанартай хийлгэх хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2025-07-08 81.9.119.18

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж