Газын зурваст менингитийн өвчлөл нэмэгдэж байна

Газын зурваст менингитийн өвчлөл нэмэгдэж байна

Газын зурваст менингитийн өвчлөл нэмэгдэж байна

Газын зурваст 21 дэх сардаа үргэлжилж буй дайны улмаас ард иргэдийн эрүүл мэнд өндөр эрсдэл дор байгаа билээ. Тэр дундаа сүүлийн үед хүүхдүүдийн дунд менингитийн өвчлөл нэмэгдэж байгаад эмч нар түгшиж байна. Харамсалтай нь дэгдэлтийн ноцтой байдлыг хэмжих тодорхой харьцуулсан мэдээлэл байхгүй байна.

Бүс нутагт 6-8 дугаар сарын хооронд улирлын чанартайгаар менингитийн өвчлөл нэмэгддэг. Гэвч эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал, ердийн вакцинжуулалт тасалдсан зэрэг нэмэлт хүчин зүйлсийг ДЭМБ судалж байна. Мөн хүүхдүүд шинэ ногоо, уураг, амин дэм хэрэглэх боломжгүй байгаа тул витамины дутагдалтай, сул дархлаатай байгаа нь өвчлөлд амархан өртөхөд хүргэж буй.

Эмнэлгийн байгууллагуудын ихэнх нь цохилтод өртөж, хязгаарлагдмал байдлаар ажиллаж байна. Ор дүүрснээс гадна амин чухал антибиотикийн хомсдолд ороод буй. Эмнэлэгт хэвтлээ гэхэд өвчтөнүүдийг тусгаарлах боломжгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

НҮБ-ын мэдээлснээр Газын иргэдийн 80 гаруй хувь нь одоо Израилийн цэрэгжүүлсэн бүс буюу нүүлгэн шилжүүлэх хэсэгт амьдарч байна. Гэвч нүүлгэн шилжүүлэх хурангуудад ариун цэвэр муу, олноор бөөгнөрөн амьдарч байгаа учир өвчний тархалт их. Дүрвэснээсээ хойш нэг бус удаа менингитээр өвчилсөн хүүхэд ч байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-08 81.9.119.18

))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Баабар 2025-07-08 66.181.182.48

арчлал хаачваа

Avatar

ymxui amisgal, + ymxui ynertei AiMSHIGTAI keni+; 2025-07-08 169.133.250.254

BALiAr xynees oirtyylgyi baix. xamar yryyl xarlalttaiv.

Avatar

Нэргүй 2025-07-08 103.168.34.61

бохироос болоод дэгдэж байгаа байх. ариун цэвэр сахих ямарч боломжгүй байгаа байх

Avatar

z 2025-07-08 202.55.191.130

Сатан израилууд халдварт өвчингүүдийг зориуд тарааж байгаа байхаа

Avatar

Нэргүй 2025-07-08 209.53.30.84

хохь нь гэдэг байхаа манай нутагт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж