“Астана-2025” дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

“Астана-2025” дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

“Астана-2025” дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болоход 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдлөө.Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрөв нийт есөн тамирчин тулалдахад нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа мөнгө, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.
Боксын дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа болдог. Энэ оны анхдугаар дэлхийн цом Бразил улсад болоход Монголын тамирчид өнжиж, дараа нь Польш улсад болсон дэлхийн цомоос Монголын тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тэгвэл энэ оны отгон дэлхийн цомын тэмцээн Энэтхэг улсад арваннэгдүгээр сард болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.18

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Zochin 2025-07-08 92.209.2.199

том нэртэй сулхан тэмцээн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж