Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг П.Батчимэг нарын гишүүд УИХ-д өргөн барилаа. Цахилгаан дугуй, суррон зэргээс үүдэж зам тээврийн ослоор хүний амь нас хохирсоор байгаа учир тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв. Тус хуульд тухайн техникт зориулсан зам, замын хөдөлгөөний дүрэм журмыг тусгаж өгчээ. Товчхондоо, цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Бид явган хүндээ ээлтэй хот бүтээх үү гэдэг асуудал хөндөгдөж байна. Сурроны хувьд насны хязгаар тогтоож өгч байгааг дэмжиж байгаа. Эдгээр тээврийн хэрэгслийг унахдаа дугуйн зам байхгүй, боломжгүй бол явган хүний замаар зорчуулна гэсэн заалт дээр эсрэг байр суурьтай байна. 10км цагаас хэтрүүлэхгүй гэсэн энэ заалт амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Явган хүний зам бол явган хүний зам байх ёстой. Цаашид явган хүн алхах боломжгүй болно. Үүнд шийдэл гаргах байх гэж бодож байна. Скүүтэр, суррон явах зориулалтын замтай байна гэдэг тал руу илүү анхаарлаа хандуулах нь зөв байх. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс санал авсан уу. Иргэдэд энэ байдал маш төвөгтэй байдаг шүү дээ. Явган хүний замаар зорчуулна гэдэг шийдэл биш. Нэг бол явган хүн явна нэг бол скүүтэр, суррон яв гэж байгаа юм байна. Байгаа нөхцөлдөө тааруулах биш хүний эрхийг нэн түрүүнд хангах ёстой" гэв.
УИХ-ын гишүүн П.Батчимэгийн зөвлөх П.Жамъянсүрэн хариулт өгөв. Тэрбээр, хуулийн төслийг нэлээд өргөн хүрээнд хэлэлцүүлсэн. Унадаг дугуйгаар 10 км цагаас хэтрэхгүй явган хүний замаар явж болно гэсэн хуулийн заалтад үндэслэсэн. Гэхдээ явган зорчигч давуу талтай. Гаднын зарим орнуудад ч мөн ийм хуулийн заалт байдаг юм билээ. Хуулийн төслийн талаар тавдугаар сард олон нийтийн санал хэлэлцүүлсэн. Авто зам дээр тухайн тээврийн хэрэгслээр зорчсоноор энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн осолд өртөх нь нэмэгдээд байгаа. Үүнийг бууруулах зорилготой.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тэрбээр, "Явган хүний зам байхгүй гэдэг шалтгаанаар эдгээрийн эрхийг зөрчих ёсгүй. Явган хүний зам дээр бас энэ төрлийн тээврийн хэрэгслээ байршуулаад байна. Үүнийг хэрхэн шийдэх юм.
УИХ-ын гишүүн П.Батчимэгийн зөвлөх П.Жамъянсүрэн тэрбээр, дэлхийн ихэнх улсад 14-16 насны иргэд скүүтэр, сурроныг нийтийн эзэмшлийн зам дээр унана гэсэн зохицуулалт байна. Монгол Улсад мопедыг 16 настай иргэн унах эрхтэй. Үүнийг харгалзан үзэж насны хязгаарыг журамлаж өгсөн.
"Эдийн засаг агшиж байхад төсвийг тэлэх бодлого барьж байгаа"
УИХ-ын Ж.Батжаргал тэрбээр, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирсэн. Орлого, зарлага зэрэг буурч байгаа энэ үед яах юм бэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль макро түвшинд эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг дунд хугацаанд тогтвортой барих замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой. Гэтэл эрсдэлийг авчрах нөхцөл байдал ажиглагдаж байна.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал хариулт өгөв. Тэрбээр, 2025 оны төсвийн төсөөлөл болон энэ төсвийг боловсруулахдаа 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилж энэ оны төсвийг баталсан. Ирэх оны төсвийг барихдаа тухайн цаг үед экспортын голлох бүтээгдэхүүний үнийг олон улсын байгууллагуудаас авч зөвөөр төсөөлөх ёстой. Дээрээс нь эдийн засаг агшиж байхад төсвийг тэлэх бодлого барьж байгаа. Мэдээж ирэх оны төсвийг боловсруулахдаа төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангах ёстой. Бид их олон жил экспортын орлого нэмэгдэж байгаа үед хумьж хуримтлал үүсгэж чадаагүй. Олсны хэрээр үрсэн. Үүнээс үүдэж өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Өсөлтөө хэрхэн хадгалах вэ гэдэг зарчим барина" гэв.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 13:00 цагаас хуралдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах байв.
Харин УИХ дахь АН-ын бүлгээс санал хураалт явуулахыг эсэргүүцсэн тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 13:00 цагаас хуралдуулахаар болов.
"2026 оны эдийн засгийн өсөлт 5.9 хувь байна"
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэж гишүүд асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Заяабал:
-Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол Монгол Улсын төсвийн сахилга батыг хангах, төсвийн бодлогоор дамжуулж хэрэгжиж буй сангийн бодлогын зорилго, зорилт стратегийн хэрэгжилтийн үр дүнг хангахад чиглэсэн гол хууль. Тус хуульд, төсвийн төсөл өргөн барьснаас хойш гурван сарын хугацаанд дахин өөрчилж болохгүй гэсэн хатуу заалт бий. Энэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд яг энэ заалтад хоёр удаа өөрчлөлт оруулж ирлээ. Засгийн газрын сайд нар өөрсдийн хийх ажлын хүрээнд ингээд дахин дахин өөрчлөөд байх юм уу.
Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан хуулийн дагуу эдийн засгийн өсөлтийг найман хувиас таван хувь руу буулгана гэсэн. Миний хувьд энэ боломжгүй гэж харж байгаа юм. Учир нь нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай гарсан. Тэгэхээр оны сүүлд таван хувьтай гарах боломж бий юу. Гадаад байдлаа хэрхэн харж байгаа вэ?
Тэргүүн шадар сайд Н.Учрал хариулт өгөв. Тэрбээр, "таван сарын байдлаар нүүрсний үнэ 39 хувиар буурсан. Нүүрсний үнийг 105 ам.доллароор буюу нэлээд өөдрөгөөр төсөөлсөн байсан. Ирэх жилийн нүүрсний үнийг 80 ам.доллароор тооцоолсон. Гэсэн хэдий экспортын гол бүтээгдэхүүний үнэ геополитикийн асуудлаас болоод өөрчлөгдөж байна. 2025 оны эдийн засгийн өсөлт зургаан хувь, 2026 оны эдийн засгийн өсөлт 5.9 хувь байна гэж Монголбанкнаас мэдээлсэн. Валютын сан зургаан хувь Дэлхийн банк 6.3 хувь, Азийн хөгжлийн банк 6.6 хувь байна гэж үзсэн. Цаашид богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг сайжруулахын тулд Хөдөө, аж ахуйн салбарыг дэмжих бодлого барина. Мөн зэсийн олборлолт сайн байгаа энэ эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэх байх" гэв.
Тэл 10 цагийн өмнө 202.9.47.40
Тэлэх гэхээр чинь цаасан мөнгөний принтерлэлт
хийгээд л байх уу, эсвэл монголбанкнаас зээл аваад л тараагаад байхуу, венесуэла шиг л.
Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.61
өрөөр тэлээд нэмэргүй.
Нэргүй 2025-07-08 202.9.40.154
Үхсэн ацны чин өрийн баталгаа х***а манжууд монгол улсыг хорлн сүйтгэх ажиллагаа явуулдаад бгаам даа
Нэргүй 2025-07-08 66.181.160.70
ерөнхий сайдаа голомт50:50 хэвээрээ бншдээ бид яаахвэ
Нэргүй 2025-07-08 45.117.35.28
бас суугаагүй гишүүдээ зарлаад толгойг нь ардын мэдэлд өгч шийдүүл.