Нүүрсэн яндангүй автомашиныг нь журамлахаар болсноо албаныхан мэдээлсэн. Гэвч өнөөдрийг болтол ямар нэгэн арга хэмжээ авч эхлээгүй байна. Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар чуулганы хуралдаан дээр мэдээлэл өгөхдөө "Авто тээврийн техник хяналтын үзлэгийг Зам тээврийн сайд хүсвэл нийслэлд хяналт тавих эрхийг шилжүүлж болно гэдэг зохицуулалт оруулж байгаа. Өнөөдөр хотод авто техникийн үзлэг явуулж байгаа байгууллагуудын 50 хувь нь Авто тээврийн үндэсний төвийн буюу төрийн өмчит компани, 50 хувийг хувийн хэвшил хариуцаж байна. Гарч байгаа нийтлэг зөрчил юу гэвэл, хабрид машины нүүрсэн янданг хууль бусаар импортлочихсон. Үзлэгт орохын өмнө үүдэнд нь 100 мянгаар сууриулуулж, үзлэгт оруулаад тайлж авдаг хууль бус бизнес явж байна. Би сая Зам тээврийн сайд руу бичиг явуулсан. Улсын үзлэгийн газрууд дээр нүүрсэн яндан дээр нь авто тээврийн хэрэгслийн арлын дугаарыг цифрлэж байгаа. Энэ ажлыг цэгцлэх үүднээс салбарын сайд хүсвэл ийм байдлаар явъя.
Дуу чимээ гаргадаг автомашины талаар НИТХ дээр нэр бүхий төлөөөлөгч нар тогтоол гаргаж, иргэдийн хүлцэх хэмжээг тогтоох санаачлагыг гаргасан.
Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа анх камерын нэгдсэн системийн ТЭЗҮ-г боловсруулж, үргэлжлүүлсэн. Энэ систем бүрэн ашиглалтад орж, есөн дэд төв байгуулагдсан. Одоогийн байдлаар 2606 камер бүрэн ажиллаж байна. Өнөөдөр 531.569 тээврийн хэрэгсэл оролцож байгаагаас 86.008 машин орон нутгийнх байна. Мөн 30210 машин татвараа төлөөгүй, 13007 үзлэгтээ ороогүй, 8440 машин 100 мянгаас дээш торгуулиа төлөөгүй, 29007 машин даатгалаа хийгээгүй, 340 мянган зөрчил бүртгэгдэж, 139.6 мянган машины жолоочид мессежээр мэдээллийг хэлж байна. Долоо хоногт дунджаар гурван төрлийн зөрчил дээр 5 сая төгрөгийн торгууль гарч байна.
Бид хянаж чаддаг систем рүүгээ орсон. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар орон нутагт орж байгаа торгуулийн орлогын 50-иас доошгүй орлогыг Камерын нэгдсэн системийг өргөтгөх зориулан хууль баталсан. Энэ хууль нийслэлийн төсвийн тодотголоор хэрэгжиж эхэлнэ" гэсэн юм.
зочин 4 цагийн өмнө 66.181.160.121
Нүүрсэн яндан ч гэх шиг… Тэнд чинь грамм ч нүүрс байхгүй шд … Манай хүйтэн өндөрлөг газарт тэр катализатор бараг л ажиллахгүй шд !!!… Орчин үеийн машин яндантай яндангүй цэвэр шатна …
Өндөр хөгжилтэй улсын стандартыг дууриаж солиороод л өөрсдийнхөө амьдралыг хүндрүүлээд л тэнэгтэцгээгээд байх юм аа …
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.90.57
утаа угаар хорт хийгээр амьсгалуулахгүй байх арга хэмжээний нэг чухал хэсэг учир дэмжиж байнаа
ЗОЧИН 2025-07-08 192.82.64.167
ЗА НЯМБААТАРАА НААД МАШИН ХЯЯНАДАГ ШИГ КАМЕРАА МӨН ЯВГАН ХҮН ЯВДАГ БҮХ ГАЗАРТ ТАВЬ, МӨН БҮХ ГУДАМЖ, ОРОН СУУЦНЫ ҮҮДЭН ДЭЭР ТАВЬ. ЯМАР ХҮМҮҮС ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БАЙГААГ ХАРМААР БАЙНА. МӨН ЯМАР ХҮМҮҮС ХААНА ХОГОО ХАЯЖ БАЙГААГ ХАРМААР БАЙНА. МӨН ЦАХИМ СҮЛЖЭЭНД ЁС ЗҮЙГҮЙ ХАРЬЦААТАЙ, МӨН ХОГОО ХААНА Ч ХАМААГҮЙ ХАЯДАГ ЁС ЗҮЙГҮЙ НӨХДИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАЙДЛЫН БИЧЛЭГИЙГ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ТАВЬЖ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОМООР БАЙНА.
Иргэн 2025-07-08 103.212.117.163
Гарч байгаа нийтлэг зөрчил юу гэвэл, хабрид машины нүүрсэн янданг хууль бусаар импортлочихсон гэжээ. экспортолчихсан юм биш үү?
Нэргүй 2025-07-08 103.229.123.174
haha "цифрэлэнэ" bhdaa yaahav dee. duugarlana gej mongol ug bgaa shuu setguulchee
Нэргүй 2025-07-08 45.117.35.28
бас бөөн мөнгө угаах санаа юу. хийлээр гаргахгүй болгоод л наймаа нь зүогсоно.