ОХУ-ын Тээврийн сайд амиа хорложээ

ОХУ-ын Тээврийн сайд амиа хорложээ

ОХУ-ын Тээврийн сайд амиа хорложээ

ОХУ-ын Тээврийн сайд Роман Старовойт ерөнхийлөгч Путины тушаалаар халагдаад, хэдхэн цагийн дараа амиа хорложээ. Түүнийг огцруулж, оронд нь Тээврийн дэд сайд Андрей Никитиныг түр томилсон тушаал Даваа гаригт /2025.07.07/ Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүний халагдсан шалтгааныг итгэл алдсантай холбоотой гэж тайлбарласан боловч өөр шалтгаан дурдаагүй.

Роман Старовойтын цогцсыг Москвагийн захын дүүрэг Одинцовод машин дотроос олсон гэж Мөрдөн байцаах хороо мэдэгдсэн. Тэрээр гар бууны шархтай байсан бөгөөд нарийн нөхцөл байдал тодорхой болоогүй ч амиа хорлолт гэж үзэж байгаа ажээ.

Нэг талаас харвал Оросын агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа доголдолтой байгаа цаг үетэй давхцан Тээврийн сайд амиа хорлолоо. Тус улсын Агаарын тээврийн агентлагийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүд болон Даваа гаригийн байдлаар 485 нислэг цуцлагдаж, 88 нислэг чиглэлээ өөчлөн, 1900 нислэг хойшлогджээ. Үүний шалтгааныг тодорхой дурдаагүй ч гэлээ гадны хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй гэж мэдэгдсэн байна.

Старовойт өмнөд Курск мужийн захирагчаар ажиллаж байгаад 2024 оны тавдугаар сард сайд болсон. Украины гэнэтийн дайралтаас өмнө Старовойт  уг албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч гэлээ бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд тодорхой хэмжээнд буруутгагджээ. Бүс нутагт бэхлэлт барих зориулалтаар олгосон улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт түүнийг буруутгаад байсан юм.

Курскийн захирагчаар Старовойтын дараа томилогдсон Алексей Смирнов ч бас энэ оны дөрөвдүгээр сард ижил хэрэгт буруутгагдан баривчлагджээ.

Тээврийн яамны өөр нэгэн албан тушаалтан 42 настай Андрей Корнейчук бас Даваа гаригт амиа алдсан байна. Андрей Корнейчук нь Холбооны төмөр замын тээврийн агентлагт ажиллаж байжээ. Хэвлэлд мэдээлснээр Корнейчук зүрхний цочмог дутагдлаас болж ажлын байран дээрээ амиа алджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.180.191

10 р сард пүтлер төрсөн өдрөө тэмдэглээд нөгөө хүүхэнтэйгээ гэрлэсний дараа хор ууж амиа хорлоно. тэгээд дутуу үхэхээр нь шог шойгу пи с ди песков 2 буудна

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.176.33

Хулгайчуудад сайн л жишээ бна.

Avatar

Нэргүй 2025-07-08 45.141.215.61

12 сая доллар хулгайлсан олигархи хулгайч амиа хорлоод ялаас мултарсан нь бараг аз юм биш үү! Ха ха ха

Avatar

батаа 2025-07-08 66.181.164.23

Монгол авилгач сайд хэзээ ч амиа хорлохгүй, ерөнхийлөгч болно улам том дарга болж улам их иднэ, харин тэднийг зайнаас снайпардах л хэрэгтэй, найр хурим хэсч явхад нь л гусаад байвал нэг юм бодоцгоох байх, ард түмний шийтгэл, цагдаа шүүх бол тоглоом шд

Avatar

Нэргүй 2025-07-08 45.117.35.28

тэг тэг тэг

Avatar

Зочин 2025-07-08 59.153.112.175

гадаадад амиа хорлодог уучлалт гуйдаг огцордог бол монгол хэрэг хийсэн дарга нар гадаадруу зугтдаг

Avatar

Нэргүй 2025-07-08 78.244.76.219

Хамгийн сайн орос болжээ.

Avatar

Зочин 2025-07-08 59.153.115.208

Харин тийм, хамгийн сайн орос бол үхсэн орос гэж Сүбээдэй баатар хэлсэн гэдэг, тэр их хүн мэдэж л хэлсэн байгаа

Avatar

Дэл 2025-07-08 202.55.188.123

авилгачидаа хүн ёсоор оршуулна харин амиа хорло гэдэг тулгалт байж байсан шүү дээ урьд нь одоо ч хэвээрээ байх

Avatar

Нэргүй 2025-07-08 103.168.34.202

Охинтойгоо очиж уулзсан. Хамгаалагчиддаа хаанаас хэдийд олохоо заагаад өгчихсөн, Монголын авилагачид энэ хүнээс суралцах нь зөв байхаа. Улс ард түмэнд гай болж явахаар

Avatar

Нэргүй 2025-07-08 103.168.34.202

Аймшигтай авилагачин. Ямар их үл хөрөнгөтэй. Эхнэрээсээ салсан. Залуу бүсгүйтэй. Хуулинд очих цаг нь боосныг сайн ойлгож, амиа хорлох газар өдөр бшх зүйл өөрөө тооцжээ

Avatar

Т1 2025-07-08 202.9.47.40

Авилга биш байхөө хөөрхий, харин путлертэйгээ -ИЗМ таарахгүй зөрчилдөө биз.

Avatar

Нэргүй 2025-07-08 203.91.115.40

Хулгайчууд. Хулгайч нь хулгайчийгаа хазаарлаж хулгайчаа дахиад томиллоо. Нэг хулгайч үхлээ. Манай нийгэм яг Оросын хуулбар. Удахгүй манайхан амиа хорлоод эхлэх вий.

Avatar

Нэргүй 2025-07-08 188.162.254.1

хамгийн гол нь Монгол дарга нар хэзээ ч амиа хорлохгуй, арыг нь олон хувьсах аргаар кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!

Avatar

зочин 2025-07-08 66.181.160.121

Аль ч улсад авьлагачид байдаг л юм , баригддаг л юм , шоронд суудаг л юм …Гэхдээ Оросууд шиг ингэж бүгдээрэй амиа хорлоод байдгүй л юм …
Путин , шүүх мүүх гэж заваарч байхаар шууд устага гэдэг тушаал өгдөг байхөөөөө …Орос орныг дээрэмчидийн арга барилаар удирдах нь амар байдаг биз

Avatar

Нэргүй 2025-07-08 202.179.2.18

гэхдээ авлигачин, хулгайч үхэхэд юу нь буруу гэж? өөрөө харамсаад байна уу даа?

Avatar

Нэргүй 2025-07-08 66.181.160.120

Путинтэй санал зөрсөн, дургүйг нь хүргэсэн, булхайг нь мэддэг хэн ч байсан "яндангаар гардаг" жамтай, тэр л жамаараа болжээ?!! Хөрш улсуудад ашиглаж байгаа тавиулууд нь хэрэггүй болохоор мөн л "яндангаар" гаргадаг жамтай!!! Манай муу Женког ч тийм л тавилан хүлээж байгаа байх?! Пүд хийлгээд "амиа хорлосон" гэж онош тавьдаг, тэгээд л гүд бай!!

Avatar

Нэргүй 2025-07-08 202.126.91.168

Путинд нухуулж дээ хөөрхий

Avatar

Нэргүй 2025-07-08 103.111.68.3

Путин бол а******н таалагдаагүй бол алдаг хүн дээ тэр өөрийгөө шүүмжлэсэн олон ч хүнийг цааш нь харуулсан хамгийн сүүлийнх нь Навальный байсан

Avatar

Нэргүй 2025-07-08 66.181.160.120

Пригожин??

Avatar

Нэргүй 2025-07-08 66.181.189.202

Аллага

Avatar

Нэргүй 2025-07-08 45.117.35.28

монголд ингэх хэрэгтэй. эхнээсээ орох хүн бэлэн дүүрэн уагсаалт гарагаж өгөх үү

Avatar

Нэргүй 2025-07-08 202.126.88.119

Хулгайчууд баахан мөнгө зувчуулаад л шоронгоос айж аамиа хорлож бгаа л даа. Манайхан бол шоронд хийдээгүй учраас бүүр гадаад гараад идсэн мөнгөөрөө жаргачихдаг биз дээ.

Avatar

Нэргүй 2025-07-08 202.126.91.211

Оросын КГБ-гийн чекист-фашисттай хамтран ажилласан бараг бүх хүн амиа хорлоно доо ! Сталины үед УТТ-ны гиш үүд амиа хоролдог байсан, тэдний эхнэрүүд нь бараг цөмө өрөө шоронд сууж байсан шүү дээ !!!

Avatar

ИРГЭН 2025-07-08 66.181.182.43

Нэр төрийн хэрэг болжээ!!! МАН -АН мафиууд бол ширэн нүүртэй юу амиаа хорлох вэ!!! ичих булчирхайгүй!!!

Avatar

Нэргүй 2025-07-08 210.148.94.144

Чи чадраач. Нэр төрийн хэрэг биш үү.

Avatar

Нэргүй 2025-07-08 37.114.50.18

12 сая доллар хулгайлсан оли баригдаад амиа хорлосон байна лээ, Оросууд дотоодын паразит, хулгай, урвагч оли дайснуудаасаа цэвэрхэн салж байна, ккк

Avatar

Зочин 2025-07-08 59.153.112.207

Дампуурсан, авилгалд бүрэн автаж, Путин мафийн гарт орсон энэ оронд хууль үйлчлэхгүй, шүүх ажиллахгүй, цагдаа хүчний байгуулага зөвхөн мафийн толгойлогч Путины тушаалыг л гүйцэтгэнэ. Юм болгон хугацаа, хэмжээтэй. Дэлхий нийтийн том аюул занал өөрөө амь тавихад энэ жил л хангалттай болов уу….

Avatar

Нэргүй 2025-07-08 45.117.35.28

монголын ширэн нүүртэн саадууд амиа хорлохгүй ширлээд л дахин дахин саад болж идээд явах юм.

Avatar

Нэргүй 2025-07-08 122.201.31.53

Путлерийн конторын хүмүүс л ажилласан биз

Avatar

өөө 2025-07-08 210.148.94.144

Путлер цааш нь харуулаа биз. а******н н**ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж