Улаанбаатарт 28 хэм дулаан, өдөртөө аадар бороо орно

Улаанбаатарт 28 хэм дулаан, өдөртөө аадар бороо орно

Улаанбаатарт 28 хэм дулаан, өдөртөө аадар бороо орно

Ньюс агентлаг 2025 оны долдугаар сарын 8-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна 


Улаанбаатар хот орчмоор,өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15+17 хэм, өдөртөө +26+28 хэм дулаан байна.

Багануур орчмоор, шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17+22 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр +17+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +30+35 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна.

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: долдугаар сарын 8,9-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, ялангуяа Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул аянга, цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 45.117.35.28

аадар орж нянгарын хийсэн битүү замыг нь урсгаж их нүгэлийг нь үүрүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж