Улсын баяр наадмын өдрүүдэд аадар бороо орно

Улсын баяр наадмын өдрүүдэд аадар бороо орно

Улсын баяр наадмын өдрүүдэд аадар бороо орно

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-ын мэргэжилтэн цаг уурч Б.Нямцэцэгээс тодрууллаа.


Тэрбээр, “Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-ны  өдөр 26 хэмийн дулаан, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхины хувьд 5-10м/секунд хүртэл ширүүснэ. Харин долдугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрүүдэд 29 хэмээс 32 хэм хүртэл халж, 12-ны өдөр аадар бороо орох магадлалтай байна. Салхины хувьд 5-10м/с хүрнэ. Салхи аадар борооны өмнө ширүүснэ” гэв.

Долдугаар сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 15-нд Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орнох төлөвтэй байна. Харин салхины хувьд ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Долдугаар сарын 13-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулав.

А.ТАМИР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-08 81.9.119.18

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-08 45.117.35.28

бөхүүд маань гулгаж хэцүүдэх нь дээ. зүлэг хаттал хүлээх хэргтэй дээ.

Avatar

Т1 нянбаа 2025-07-08 202.9.47.40

хиймэл зүлгэн дэвжээн дээр галбирын халтиргаан хийгээд барилдах биш зүгээр зогсч байгаад л хэмх унана дөө нээрээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж