"Эдийн засгийн форум"-д Засгийн газраас зардал гарахгүй

"Эдийн засгийн форум"-д Засгийн газраас зардал гарахгүй

"Эдийн засгийн форум"-д Засгийн газраас зардал гарахгүй

"Монголын эдийн засгийн форум-2025" өнөөдөр 09:00 цагт Төрийн ордонд эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх эдийн засгийн форумаар сарын өмнө томилогдсон сайд нар цаашид ямар бодлого баримтлан ажиллах нь илүү тодорхой болно. 


Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл гэсэн сэдвээр эхний илтгэл тавигдах аж. Тэгвэл энэ онд долдугаар сарын 8,9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд ногоон эрчим хүч, хот байгуулалт, зам тээвэр, эрчимжсэн ХАА, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр юм. Иргэдийн зүгээс тус форумд хөрөнгө мөнгө их зарцуулдагч үр өгөөжгүй гэх шүүмжлэлийг хэлдэг.

Тэгвэл Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал тэрбээр "энэ жил эдийн засгийн форумыг өндөр түвшинд зохион байгуулна. Гаднаас олон зочид, хөрөнгө оруулагчдыг урьсан байгаа. 1000 гаруй зочин оролцоно.

Төсөв мөнгөний хувьд төсөвт тодотгол хийсэн зардал хэмнэж байгаа учир санхүүжилтийг "Монголын Эдийн засгийн форум" ТББ зохион байгууллага, хувийн хэвшил, гадаадын дотоодын донор байгууллагуудтай хамтран  нээлттэй санхүүжилтээ босгосон.

Засгийн газрын зүгээс зардал гаргаагүй. Харин төрийн алба хаагчид мандатынхаа зардлыг төлж байгаа. Төр заал, танхим зэрэг бусад зүйлд зардал гаргаагүй" гэдгийг онцолсон юм.

Энэ жил хуралд төр засгийн 500, хувийн хэвшлийн 700, ТББ-ын 900 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. Хуралд оролцох монгол иргэн нэг сая төгрөг, гадаад улсын иргэн 500 ам.доллар төлсөн байна.

Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий Монголын Эдийн Засгийн Форум 2010 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн.

Тухайлбал, 2022 онд, "Шинэ сэргэлтийн бодлого" сэдвээр зохион байгуулагдсан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой гэж онцолсон .

  • 2023 он: "Улс төрийн соёл, ёс суртахууныг төлөвшүүлж байж тогтвортой хөгжинө" сэдвээр зохион байгуулагдсан. Форумын үеэр төрийн ил тод байдал, хариуцлагатай байдлыг сайжруулах, ёс зүйн төлөвшил, иргэний нийгмийн оролцооны талаар хэлэлцсэн .

  • 2024 он: "Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум" нэртэйгээр зохион байгуулагдсан. Форумын үеэр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын хуваарилалт, төсвийн үр ашигтай байдлын талаар тус тус хэлэлцсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-08 81.9.119.18

)) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Тэгсэн ч гэлээ 2025-07-08 202.9.47.40

Заавал нэг иймэрхүү хэнд ч хэрэггүй хоолтой хурал семинар хийж худлаа бав бав бав гэцгээлдэж суух нь хэнд хэрэгтэй юм бэ? Өөр хийх ардаа албан ажил төрөлгүй хүмүүс үү?

Avatar

Нэргүй 2025-07-08 45.117.35.28

худлаа бурдаг бухдаг саадтай байхад ямар ч хурал үр дүнгүй болно

Avatar

Нэргүй 2025-07-08 202.126.89.80

Том хөрөнгө оруулагч алга.Энэ олон хурал чуулганыг нь уурхай эсэргүүцсэн ганц хөдөлгөөн үгүй хийнэ.

Avatar

Нэргүй 2025-07-08 202.70.43.34

гоё гоё хурлууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж