"The MongolZ" баг дэлхийн чансааны 3-рт бичигдэж эхэллээ

"The MongolZ" баг дэлхийн чансааны 3-рт бичигдэж эхэллээ

"The MongolZ" баг дэлхийн чансааны 3-рт бичигдэж эхэллээ

Цахим спортын "CS2" төрлийн хамгийн том платформ болох "HLTV"-ийн зүгээс өчигдөр/2025.07.07/ чансаагаа шинэчиллээ. Шинэчилсэн дэлхийн чансааг Мэйжорын аварга Францын "Vitality" баг 1000 оноотой хэвээр тэргүүлж байгаа бол тэдний араас 535 оноотой Германы "MOUZ" удаалж байна. Харин Монголын "The MongolZ" баг дэлхийн чансаанд нэг байр ахиж, гуравдугаарт 459 оноотой бичигдэж эхлэв. Ийнхүү монгол баг "HLTV"-ийн дэлхийн чансаанд түүхэн амжилт үзүүлж, өмнө нь хүрч байгаагүй оргилдоо хүрлээ.

Оросын "Spirit" баг нэг байр ухарч, 411 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байна. Тэдний араас Сербид төвтэй, турк тоглогчидтой "Aurora", Украины "NAVI" тэргүүтэй багууд удааллаа. Ерөнхийдөө "HLTV"-ийн дэлхийн чансааны эхний арван байрт дорвитой өөрчлөлт гараагүй бөгөөд гагцхүү "The MongolZ" болон "Spirit" багууд л байраа сольжээ.

"Spirit"-ийн хувьд саяхан "magixx"-ийг сэлгээ рүү шилжүүлж, түүний оронд "Nemiga" багийн шинэ залуу од "zweih"-ийг авч буйгаа зарласан билээ. Өдгөө 16 настай орос хүү өнгөрсөн Мэйжороор тун сайн тоглож, том багуудын хараанд өртсөн.

Ерөнхийдөө "CS"-д хоёр өөр төрлийн дэлхийн чансаа бий. Эхнийх нь тус тоглоомын мэдээ, мэдээллийн хамгийн том платформ болох "HLTV"-ийн чансаа. Удаах нь тус тоглоомыг хөгжүүлэгч, тэмцээн уралдаанд оролцох гол шалгуур болсон "Valve"-ийн чансаа.

"Valve"-ийн чансаа ч өнөөдөр шинэчлэгдсэн бөгөөд өөрчлөлт гарсангүй. "Vitality" тэргүүлж, тэдний араас "MOUZ", "Spirit", "The MongolZ", "Falcons" багууд удаалж байна.

"The MongolZ" баг Азидаа хол тасархай чансааг тэргүүлж байна. "HLTV"-ийн чансаагаар тэд 459 оноотой байгаа бол тэдний ард хоёрдугаарт бичигдэж буй Хятадын "Lynn Vision" баг ердөө 79 оноотой хоёрдугаарт явна. Тэгвэл Монголын "Chinggis Warriors" баг 22 оноотой Азидаа дөрөвдүгээрт бичигдэж буй.

Азийн чансааг тэргүүлж буй гэдэг утгаараа "The MongolZ" баг хэрэв өөрсдөө хүсвэл энэ оны бүхий л тэмцээнүүд урилгаар оролцох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж