14 "М"-ээс авч үлдсэн болон ард үлдээсэн төслүүд!

Хуучирсан мэдээ: 2025.07.08-нд нийтлэгдсэн

14 "М"-ээс авч үлдсэн болон ард үлдээсэн төслүүд!

14 "М"-ээс авч үлдсэн болон ард үлдээсэн төслүүд!
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн хэрэгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Эдгээрийн дотор сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх доорх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаад байсан юм.

ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЗАРЛАСАН 14 МЕГА ТӨСЛӨӨС ҮРГЭЛЖЛЭХ БОЛОХ ХОЙШЛУУЛАХ ТӨСЛҮҮД

 Тэгвэл Хамтарсан Засгийн газар огцорсноор дээрх 14 мега төс лийг үргэлжлүүлэх эсэх асуудал гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан юм. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 40 хувиар унаж, үүний нөлөөгөөр манай улсын төсвийн орлого тасраад байгаа.Тиймээс Г.Занданшатарын Засгийн газар өмнөх Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслийг эрэмбэлээд хэрэгжиж эхэлсэн, хэрэгжүүлэх, хойшлуулах гэж гурав ангилж байгааг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал мэдэгдсэн. Тодруулбал, 14 мега төслийг эрэмбэлээд 14 шалгуур үзүүлэлтээр 4 бүлэгт хуваарилжээ. Хэрэгжүүлэхээр зарлаад байсан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд нийт 43.4 их наядын санхүүжилт шаардлагатай аж. Тийм учраас энэ удаад 4-5  төслийг нь үргэлжлүүлж, таван төсөлд хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай гэж үзсэн бол таван төслийг хойшлуулахаа мэдэгдсэн юм.
  1. Санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ
  2. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ
  3. Төслийн бэлэн байдлын үнэлгээ гэх мэт 14 шалгуур үзүүлэлтээр үнэлэхээр
Төмөр замын хил холболт, газрын тосны үйлдвэр, ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлсэнд тооцогдож байгаа аж.
Ач холбогдол өндөртэй, хэрэгжүүлэх 5 төсөл
  1. Тавантолгойн цахилгаан станц
  2. Зэс боловсруулах үйлдвэр
  3.   Гангийн цогцолбор
  4.     Алт цэвэршүүлэх үйлдвэр
  5. Нүүрс химийн цогцолбор
Хойшлуулах төслүүд
  1. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр
  2.   Хэрлэн тоонот орхон онги
  3.   Эгийн гол
  4. Үндэсний хиймэл дагуул
  5.  Эрээнцав Баруу-Урт, Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам
    Монгол Улсын эдийн засгийн бүтэц хос хамааралтай. Экспортын болон төсвийн орлогын аль аль нь уул уурхайгаас хамааралтай. БНХАУ-д нүүрсний эрэлт багасвал дагаад багасдаг. Монгол Улсын үндсэн орлого болох нүүрсний үнэ 39 хувиар буурсан. Цаашдаа нүүрсний үнэ 15-30 хувиар буурна гэсэн тооцоолол гарсан. Тийм ч учраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эргэж харах шаардлага үүсч Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж буй. Энэ үеэр Эдийн засгийн форум Монголд зохион байгуулагдаж байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчидыг урьж оролцуулдаг уг форумын үеэр Засгийн газар хэрэгжүүлэхийг зорьж буй мега төслүүддээ хөрөнгө оруулалт татах гэрээ хэлцэл байгуулах талаар яриа өрнүүлж чадвал уг форумын жинхэнэ үр дүн гарах буй за.

ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЭХ 14 МЕГА ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ ЮУ БАЙВ

Эдгээр 14 мега төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл болон салбараар ангилан авч үзвэл "Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх", "Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх" , "Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх", "Нийгмийн дэд бүтцийг сайжруулах" гэсэн үндсэн дөрвөн ангилалд хуваасан.

Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр: 

-Экспортын орлогыг хоёр дахин

-Тээврийн зардал 50 хувиар буурч,

-Евро-Азийг холбосон шинэ гарц бий болно.

Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр: 

-Ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн суурь түүхий эд, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болж,

-Шатахууны дотоодын хэрэгцээний 50-60 хувийг хангаж,

-Нефть-химийн шинэ салбар, технологийн дэвшил бий болох боломжтой болно.

Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:  

-Уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамж тогтворжиж,

-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд горимын тохируулгын эх үүсвэр бий болж,

-Жил бүр 45-50 сая долларын импортын төлбөр хэмнэж, хямд үнэ бүхий цэвэр эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ гэж тооцож байв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн явцын талаар Хамтарсан Засгийн газрын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр сар гаруйн өмнө танилцуулахдаа Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр д үнд хүрч байгааг  онцолж байв.Өөрөөр хэлбэл, дээрх 14 мега төслөөс хэрэгжиж эхэлсэн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл байгаа нь Хамтарсан Засгийн газрын хичээл зүтгэлтэй холбоотой гэж тайлбарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж