Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн томоохон тоног төхөөрөмжүүдийг техникийн комисс хүлээн авч, туршилтаа эхлүүлжээ. Харин ус цэвэршүүлэх туршилтын ажлыг долдугаар сарын 18-нд буюу баяр наадмын дараа хийхээр төлөвлөж байгаа талаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн зохицуулагч Г.Чулуунбат мэдээлсэн юм
Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдаж байна. Нийт 17.6 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Энэ том бүтээн байгуулалтын зургадугаар сарын сүүлчээр Улсын комисст үе шаттайгаар хүлээлгэн өгч, 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 160 ажилтны орон тоо шаардлагатай.
Энэ оны зургадугаар сараас Ус сувгийн газраас 60 хүний орон тоог шинэ цэвэрлэх байгууламж дээр баталсан байна.
Удахгүй туршилт хийхээр ажиллаж эхэлнэ. Одоо төслийн талбай дээр 240 хятад ажилтан, 100 орчим монгол ажилтан ажиллаж байна. Орчин үеийн технологи, ноу-хауг шингээсэн байгууламж учир боловсон хүчин мөн маш чухал. Тэгэхээр ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад сургажээ. Өнгөрсөн 2024 онд гэхэд, гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан гэдгийг албаныхан мэдээлсэн.
ЛАГИЙГ ХАТААХ, ШАТААЖ ЦЭВЭРЛЭХ ҮЙЛДВЭРИЙГ СХД-ИЙН XX ХОРООНД БАРИНА
Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өмхий үнэр арилна гэдэг хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Энэ талаар өмнө нь албаныхнаас тодруулахад "Олон улсын цэвэрлэх байгууламжид бохир усыг цэвэрлэн лагаа усгүйжүүлж, шатаадаг. Ингэснээр хотоор тархаж буй өмхий үнэр арилах гэнэ.
Гэтэл шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хотын өмхий үнэр арилахгүй бөгөөд зөвхөн бохир ус цэвэрлэгээний явц дахь үнэрээ үнэргүйжүүлэх аж.
Шинэ байгууламж дээр бохир усыг үнэргүйжүүлэх гурван байгууламж барьсан байна. Эцсийн шатанд усгүйжүүлээд гарсан лагийн өмхий үнэр нийслэлчүүдэд үнэртдэгээрээ үнэртэнэ гэсэн үг. Харин энэ лаг шатаах байгууламжийн төслийг нийслэлээс хариуцан ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа" гэдгийг хэлж байв.
Тэгвэл нийслэлд хэрэгжих 23 мега төслийн нэг Лаг хатаах, шатаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд 2025 оны долдугаар сарын 8, 9-ний өдөр хуралдах НИТХ-ын Ээлжит IV хуралдаанд хэлэлцүүлэхээр албаныхан мэдээлэл өгч, танилцуулах гэнэ.
Т1 2025-07-08 202.9.47.40
Өмхий нь хэвээрээ байх юм бол тэгээд юу нь хэрэгтэй юм
Нэргүй 2025-07-08 45.117.35.28
их ч удлаа их ч мөнгө хувааж хүртлээ. одоо тэгээд бас мөнгө унагаах юм хийнэ дээ.
Нэргүй 2025-07-08 66.181.160.120
Бүтэлгүй юмнууд!!
Зочин 2025-07-08 202.126.89.92
Мөн ч их хөрөнгө зарцууллаа..л**** шатаах технологи буоуу шүү.Үүнийг хориглосон байдаг .Сайн судалж зөв технологи сонгох хэрэгтэй .
хотын иргэн 2025-07-08 203.98.76.186
яагаад нэг дор хамт хийж болохгүй гэж. одоо л**** хатаагаад зөөж шатаах үйлдвэрл лүүгээ зөөх гээд бөөн үмхий тавих ажил нийслэлд үлдээх үү.тэнэглэл дээд төвшиндөө хүрцэн шийдэл